| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01023/И |
| Дугаар | 317/ШШ2025/00900 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 317/ШШ2025/00900
2025 06 23 317/ШШ2025/00900
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Д ББСБ ХХК,
Хариуцагч: Ш ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,335,557.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ш т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,335,557.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ш нь 2024 оны 02 сарын 01-ний өдөр 3Г2420695X дугаартай "Зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,199,900.00 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025 оны 04 сарын 26-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 310 хоног зөрчигдсөн байна. Үндсэн зээл 799,311.12 төгрөг, зээлийн хүү 498,768.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,477.60 төгрөг, нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 1,335,557.58 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюунжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 1,335,557.58 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 07 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 535,557.58 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд Д ББСБ ХХК-иас С.Туяацэцэг, Д.Эрдэнэцэцэг нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 36,319 төгрөг төлсөн баримтыг, Д ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 сарын 01-ний өдрийн ЗГ2420695Х дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулга, нотариатын 12,000 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц.Ш нь 2024 оны 02 сарын 01-ний өдрийн ЗГ2420695Х дугаартай зээлийн гэрээг Д ББСБ ХХК-тай байгуулан 1,199,900 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ш т холбогдуулан 1,335,557.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюунжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,335,557.58 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 535,557.58 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,335,557.58 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 535,557.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,319 төгрөгийн тал хувь 18,159.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 18,159.5 төгрөгийг, хариуцагч Ц.Ш аас 18,159.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюунжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,335,557.58 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 535,557.58 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,319 төгрөгийн тал хувь 18,159.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 18,159.5 төгрөгийг, хариуцагч Ц.Ш аас 18,159.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА