Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2025/00942

 

 

 

 

 

2025        06         30                                      317/ШШ2025/00942

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: И  ХХК,

Хариуцагч:  М ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,264,155.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И  ХХК нь хариуцагч Б.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,264,155.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч И  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.М  нь "Инвескор ББСБ ХК-тай 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр D23022050417 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,499,900 /хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун/ төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй, 27 сарын хугацаатай лизингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,019,470.87 төгрөг, хүү 1,078,231.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,672.98 төгрөг, нийт 3,264,155.30 төгрөг байна. Иймд хариуцагч Б.М ээс зээлийн гэрээний үүрэгт 3,264,155.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.М  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 3,264,155.30 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,264,155.30 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд И  ХХК-иас О.Өсөхбаяр, Э.Номин-Эрдэнэ нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 67,176 төгрөг төлсөн баримтыг, И  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 05 сарын 04-ний өдрийн D23022050417 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, Б.М ийн иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатын 9,780 төгрөг төлсөн баримт, Зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийн хуулбар, зээлийн хүсэлтийн хуулбар, хур системийн лавлагааны маягт, бараа хүлээлгэн өгсөн акт, зээлийн дансны хуулгыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.М  нь 2022 оны 05 сарын 04-ний өдрийн D23022050417 дугаартай зээлийн гэрээг И  ХХК-тай байгуулан 2,499,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч И  ХХК нь хариуцагч Б.М т холбогдуулан 3,264,155.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,264,155.30 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,264,155.30 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,264,155.30 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,264,155.30 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,176 төгрөгийн тал хувь 33,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 33,588 төгрөгийг, хариуцагч Б.М ээс 33,588 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И  ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.М  нь нэхэмжлэлийн шаардлага 3,264,155.30 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,264,155.30 төгрөгийг тус тус нэхэмжлэгч И  ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,176 төгрөгийн тал хувь 33,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 33,588 төгрөгийг, хариуцагч Б.М ээс 33,588 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА