Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 150/шш2025/00178

 

 

 

 

 

 

 

 

  2025              06               05                                               150/ШШ2025/00178

 

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо ** давхар * байр хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 332,301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч "*" ХХК нь * 2024-05-07-ны өдөр 63402 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 5 сарын 7-ний өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000303148 тоот зээл

2. 2024 оны 6 сарын 22-ний өдөр 76,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000389977 тоот зээлийг ХААН банк дахь * тоот дансанд зээлдэгч * нь шилжүүлэн авсан. Хариуцагч * нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-07-ний өдрийн байдлаар:

1. 2000303148 тоот зээл 2024 оны 7 сарын 5-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 76,840 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 123,160 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 335 хоног/зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 276 + 1 удаагийн сунгалтаар 29 хоног/-ийн хүү 103,024 төгрөг шимтгэл 0 төгрөг хүүнд төлсөн 21,160 төгрөгийг хасаж нийт хүү 81,864, Нийт дүн 205,024 төгрөг

2. 2000389977 тоот зээл 2024 оны 7 сарын 22-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 76,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 289 хоног/зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 259 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 50,517 төгрөг + шимтгэл 760 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 50,517, Нийт дүн 127,277 төгрөг

Нийт үндсэн зээл 199,160 төгрөг, нийт хүү 132,381 төгрөг, шимтгэл нийлбэр 760 төгрөг Бүгд нийлээд 332,301 /гурван зуун гучин хоёр мянга гурван зуун нэг/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ-н нэхэмжилсэн 332,301 төгрөгийг 2025.06.06-ны өдөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 24-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 332,301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч *ын шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь *-н нэхэмжилсэн 332,301 төгрөгийг 2025.06.06-ны өдөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 332,301 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 5,310 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 5,310 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 332,301 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 5,310 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 5,310 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН