Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 148

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч Г.Ганчимэг,

Шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н.Цд холбогдох эрүүгийн 1710008690114 дугаартай хэрийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... оны ...... дугаар сарын ...-ний өдөр ........... хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., .......... хамт, ......... дүүргийн .... дугаар хороо, ...... дүгээр гудамжны ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Н.Ц, /РД:................../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 1-04 тоот хашаанд оршин суух иргэн .......... хашаанд байсан 81-06 УБП улсын дугаартай “Бонго” маркийн автомашины кабинаас Хаан банкны вика картыг хулгайлан данснаас нь 1.350.000 төгрөг хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч ........ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...хашаанд “Бонго” маркийн 81-06 УБП улсын дугаартай автомашинд машины бичиг баримт, “ХААН” банкны виза картаа хамт үлдээгээд гэртээ ороод ундсэн юм. Маргаан нь буюу 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би иргэний үнэмлэхээр хүнд 800.000 төгрөг авч өгөөд дансаа үзэхэд 800.000, 200.000, 350.000 төгрөгөөр нийт 1.350.000 төгрөгөөр зарлагын гүйлгээ хийсэн байхаар нь Хаан банкны бичлэгийг харахад манай найз .......... мөнгө авч байгаа нь гараад ирсэн. Багийн найз юм чинь яриад үзье гэж бодоод ............ рүү миний машин дотор байсан Хаан банкны картыг авсан уу, чи найзынхаа картнаас мөнгө авсан байна гэж хэлэхэд найзад нь мөнгөний хэрэг гараад авсан юм гэж хэлсэн. ...миний виза картны дугаарыг .......... мэднэ. ...надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ / хх-6-9-р тал/

 

Гэрч С.Оюунтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай хүү Оргил Хаан банк руу очиж мөнгө авахдаа картнаас нь 1.350.000 төгрөгийн зарлага гарсан гэж мэдсэн. Тэгээд шууд төв Хаан банк дээр очоод дансны хуулгаа аваад хяналтын камерыг нь шүүлгэхэд найз Цолмонхүүгийн авч байгаа бичлэг гарч ирсэн талаар хэлсэн. Тэгээд манай хүү Бат-Оргил найз Цолмонхүү рүү мөнгөө нэж залгахад удахгүй өгнө гэж хэлээд алга болсон” гэжээ. / хх-20-21-р тал /

 

Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-23/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, Ял шийтгэлийн хуудас /хх-30/, Хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-35/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 1-04 тоот хашаанд оршин суух иргэн ............хашаанд байсан 81-06 УБП улсын дугаартай “Бонго” маркийн автомашины кабинаас Хаан банкны вика картыг хулгайлан данснаас нь 1.350.000 төгрөгийг хулгайлсан болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би иргэний үнэмлэхээр хүнд 800.000 төгрөг авч өгөөд дансаа үзэхэд 800.000, 200.000, 350.000 төгрөгөөр нийт 1.350.000 төгрөгөөр зарлагын гүйлгээ хийсэн байхаар нь Хаан банкны бичлэгийг харахад манай найз ........ мөнгө авч байгаа нь гараад ирсэн. Багийн найз юм чинь яриад үзье гэж бодоод ............ рүү миний машин дотор байсан Хаан банкны картыг авсан уу, чи найзынхаа картнаас мөнгө авсан байна гэж хэлэхэд найзад нь мөнгөний хэрэг гараад авсан юм гэж хэлсэн. гэх мэдүүлэг / хх-6-9-р тал/, гэрч С.Оюунтуяагийн мэдүүлэг /хх-20-21-р тал/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-23/, Хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-35/  зэрэг нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч Н.Цг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Цд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Ц-д нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролыг бүрэн төлж баргдуулсан болох нь болох нь хавтаст хэргийн ... дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх шүүгдэгчийн төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.