Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0767

 

 

 

 

 

 

   2025          11           03                                   128/ШШ2025/0767

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б*******

Хариуцагч: Зам, тээврийн сайд

Гуравдагч этгээд: Ч.М*******

Маргааны төрөл: Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээд Ч.М******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баатарзориг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч О.Н*******, Т.Б******* нараас Зам, тээврийн хөгжлийн сайдад /хуучин нэрээр/ холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

1.2. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2025/5759 дүгээр захирамжаар О.Н*******, Т.Б******* нарын нэхэмжлэлтэй, Зам, тээврийн сайдад холбогдох 128/2025/0307/З индекстэй захиргааны хэргээс О.Н*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн.

1.3. Улмаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаал, мөн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/299 дугаартай тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан тул тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар[1] гуравдагч этгээд Ч.М*******г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.О*******, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.М******* нарын хороонд байгуулсан “Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах” тухай №81/1 дугаартай гэрээг[2] тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Б******* баталжээ.

2.2. Уг гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, томилох хүртэл байх бөгөөд 2 жилээс хэтрэхгүй байхаар, Төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрсөн тохиолдолд сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болохоор харилцан тохиролцсон байх ба Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар[3] тус гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.М*******г мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2.3. Харин Зам, тээврийн хөгжлийн газрын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар[4] Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн шинэчлэн баталсан байна.

2.4. Нэхэмжлэгч гуравдагч этгээд Ч.М*******г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэлээ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан болно.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар Б/03 тушаал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний Дугаар А/299 тушаал "Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тус, тус тогтоолгох.

Үндэслэх нь: Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2025/4338 дугаартай нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангах тухай захирамжаар Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар бүхий тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дэх, 54.1.1 дэх заалтыг үндэслэн захиргааны хэргийн маргаан мөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.3 бүрдүүлбэр хангуулах үндэслэл байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.2-54.1.8 -д заасан татгалзах үндэслэл байхгүй хэмээн "хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгчийн хувьд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний Дугаар А/299 тушаал "Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэмж байна.

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан Т.Б******* би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/Ш32025/4338 дугаартай захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар бүхий тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 54.1.1 дэх заалтыг үндэслэн захиргааны хэргийн маргаан мөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.3 бүрдүүлбэр хангуулах үндэслэл байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.2-54.1.8-д заасан татгалзах үндэслэл байхгүй тул "хууль бус байсан болохыг тогтоолгох" шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн энэ үндэслэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох" шаардлага хэвээрээ байгаа. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны "Ч.М*******г сэлгэн ажиллуулах тухай" Б/03 тушаал нь хууль бус байсан болохыг тогтоолгох; Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох ёстой байсан Ч.М******* нь Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг зөрчин Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар шууд томилуулж улмаар хуулиар өөрт нь олгогдоогүй эрхийг эдлэн Иргэний нисэхийн тухай /1999 оны хуулийн 7.1 дэх, 7.2 дах хэсэгт заасныг зөрчин Иргэний нисэхийн ерөнхий газарт зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хийж хууль бусаар нэхэмжлэгч Т.Б******* миний ажлын байрны чиг үүрэг огт өөрчлөгдөөгүй, хадгалагдсан хэвээр байхад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар А/299 тушаалыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023-11-28-ны Дугаар А/374, 2023-12-08-ны Дугаар Б/238 тушаалуудыг тус тус гарган нэхэмжлэгч миний Үндсэн хуульд заагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж ажлаас халж эрхийг минь хохироосон. Учир нь:

1). МУ-ын Засгийн Газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлд "XVI.2.ХЭЛЭЛЦСЭН нь: Бусад асуудал ШИЙДВЭРЛЭСЭН нь: 2. Үүнтэй холбогдуулан албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б******* нарт даалгав.

2). Монгол Улсын Засгийн Газрын Ерөнхий сайд Л. Оийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 21 Захирамжид “... Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.М*******" ... гэж тус, тус өөрчилсүгэй,

3). Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлд: "XVI.2.ХЭЛЭЛЦСЭН нь Бусад асуудал ШИЙДВЭРЛЭСЭН нь: 1). Чимэддоржийн М*******г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд Б.Д*******д үүрэг болгов.

Ч.М*******г Даргын үүргийг 4). Улсын Бүртгэлийн газраас Иргэний нисэхийн ерөнхий газарт олгосон Монгол Улс Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ 000271945 Нэмэлт өөрчлөлтийн агуулга 1. Ч овогтой түр орлон гүйцэтгэгч-р сонгосон (томилсон)-ыг бүртгэв 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэж бүртгэсэн зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.М*******г хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилоогүй байтал Иргэний нисэхийн ерөнхий газрын Дарга хэмээн гарын үсэг зурж бусдын эрх ашгийг хохироосон тушаал шийдвэр гарган өөрт олгогдоогүй эрх эдэлсэн болохыг нотолдог.

Ч.М******* нь Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.7-т "Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах" гэж заагдсан Зам, тээврийн хөгжлийн сайдын бүрэн эрхэнд халдаж хуулиар олгогдоогүй эрхийг эдлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын даргын ажлын байрыг хасагдсаны улмаас "Т.Б*******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б/238 дугаар тушаал "хууль бус үйлдэл байсан болохыг" хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Б*******ын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" 03/4410 тоот албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны ТЗУ-ын газрын дарга Б.Бийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "хариу хүргүүлэх тухай" 05/1388 тоот албан бичгээр давхар нотлогддог. Дээрх Зам, тээврийн хөгжлийн сайдын гаргасан (2023 оны дугаар Б/03, 2023 оны А/299 тушаал) захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоосноор Т.Б******* би Төрийн албаны насны дээд хязгаарт хүртэл Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй байсан бөгөөд намайг 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд ганцхан сар дутуу байхад буюу 59 нас 11 сартай байхад орон тооны цомхотгол нэрээр ажлаас халсан ба миний бие нь 65 нас хүртэл ажил хөдөлмөр эрхлэх эрх сэргэх, олон жил (35 жил) тогтвор суурьшилтай ажилласан үндсэн байгууллагаасаа нэр төртэй тэтгэврээ тогтоолгох эрхээ сэргээлгэх, мөн Төрийн албаны зөвлөлөөс зарласан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдэх, эсхүл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх нээлтэй боломжийг хаасан болно.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар А/299 тушаал гаргасан байна.

Учир нь: Зам, тээврийн хөгжлийн сайд нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны Дугаар А/224 "Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай" тушаал гаргасан байдаг ба түүнийгээ үг үсэггүй давтаж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 24-ний Дугаар А/299 "Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" тушаалаа зөвхөн надад зориулж гарган ажил албан тушаалаас минь халсан. Гэвч удалгүй 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дугаар А/289 "Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах атлах тухай" тушаал гаргахдаа 2023 оны Дугаар А/299 тушаалаа хүчингүй болгож 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар А/224 тушаалаар хасагдсан байсан Захиргаа, удирдлагын газрын даргын орон тоог дахин гаргасан байна.

Энэ тушаалыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан ажиллагааг огт хийгээгүй байх бөгөөд хуульд үндэслэх, ил тод, нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, үйл ажиллагааг огт хийгээгүй байна.

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ч.М*******г сэлгэн ажиллуулах тухай” дугаар Б/03 тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар А/299 "Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” тушаалуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т заасныг үндэслэн "энэхүү тушаал хууль бус байсан болохыг тогтоох" нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан гаргаж байна” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2025/4338 дугаартай нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай захирамжаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг үндэслэн захиргааны хэрэг үүсгэсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн А/299 дугаартай “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” тушаал, 3 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр талд байх баримтаар “Захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэмж гаргасан байгаа”.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах, нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр  Ч.М*******г “Сэлгэн ажиллуулах тухай” Б/03 дугаар тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар талд байх/-ыг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтын дагуу “Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх гүйцэтгэгчээр томилогдох ёстой байсан Ч.М*******г Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг зөрчин Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар шууд томилж, улмаар хуулиар өөрт нь олгогдоогүй эрхийг эдлэн Иргэний нисэхийн тухай 1999 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг зөрчин Иргэний нисэхийн ерөнхий газарт зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хийж, хууль бусаар нэхэмжлэгч Т.Б******* миний ажлын байрны чиг үүрэг огт өөрчлөгдөөгүй, хадгалагдсан хэвээр байхад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дугаар тушаалыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны дугаар А/374 /3 дугаар хавтаст хэргийн 18 дугаар талд байгаа/, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/238 дугаар тушаалууд /1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар талд/-ыг тус тус гарган нэхэмжлэгч миний Үндсэн хуульд заагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин ажлаас халж, эрхийг минь хохироосон. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлд 161 дугаар зүйлийн 161.2-т “хэлэлцсэн бусад асуудал шийдвэрлэсэн, үүнтэй холбогдуулан албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б*******” нарт даалгав /1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр тал/, /2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр талд/ нотлох баримтаар авагдсан байгаа.

2. Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд н.Оийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр “Өөрчлөлт оруулах тухай захирамжид” Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.М******* гэж тус тус өөрчилсүгэй хэмээн захирамж гаргасан /3 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр талд/.

3. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 02 дугаар тэмдэглэлд 211-т “хэлэлцсэн бусад асуудал шийдвэрлэсэн нь:  1. Чимэддоржийн М*******г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд н.Д*******д үүрэг болгов. /2 дугаар хавтаст хэргийн 123 дугаар талд нотлох баримтаар авагдсан/.

4. Улсын бүртгэлийн газраас Иргэний нисэхийн ерөнхий газарт олгосон Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 000271945 “Нэмэлт, өөрчлөлтийн агуулга”: 1. Чимэддорж овогтой М*******г даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сонгосон. Хаалт дотор (томилсныг бүртгэв) гэж 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн /2 дугаар хавтаст хэргийн 185 дугаар талд авагдсан/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.М*******д хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилогдоогүй байтал өөрийгөө Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга хэмээн гарын үсэг зурж, бусдын эрх ашгийг хохироосон тушаал шийдвэр гарган өөрт олгогдоогүй эрх, эдэлсэн болохыг нь нотолдог. Ч.М******* нь Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т “Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах” Зам, тээврийн хөгжлийн сайдын бүрэн эрхэд халдаж, хуулиар олгогдоогүй эрхийг эдлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын даргын ажлын байрыг хасагдсаны улмаас Т.Б*******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б/238 дугаар тушаал, хууль бус үйлдэл байсан болохыг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Б*******ын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай 03/4410 тоот албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан/, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Бийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд “Хариу хүргүүлэх тухай 05/1388 тоот /1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар талд/ албан бичгээр давхар нотлогддог. Дээрх Зам тээврийн хөгжлийн сайдын гаргасан 2023 оны Б/03, 2023 оны А/299 тушаалуудыг хууль бус байсан болохыг тогтоолгосноор Т.Б******* би төрийн албаны насны дээд хязгаар хүртэл иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй байсан бөгөөд намайг 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд ганцхан сар дутуу байх буюу 59 нас 11 сартай байхад орон тооны цомхотгол нэрээр ажлаас халсан ба миний биед 65 нас хүртэл ажил хөдөлмөр эрхлэх эрх сэргэх, олон жил 35 жил тогтвор суурьшилтай ажилласан үндсэн байгууллагаасаа нэр төртэй тэтгэврээ тогтоолгох эрхээ сэргээлгэх. Мөн Төрийн албаны зөвлөлөөс зарласан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдэх, эсхүл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх нээлттэй боломжийг хаасан болно. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар А/299 тушаал гарсан. Зам, тээврийн хөгжлийн сайд нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/224 “Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай” /3 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр талд байгаа/ тушаал гарсан байдаг. Түүнийгээ үг үсэггүй давтаж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 24-ний А/299 дүгээр  “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” /3 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр талд нотлох баримтаар авагдсан тухай/ тушаалыг зөвхөн надад зориулж гарган ажил, албан тушаалаас минь халсан. Гэтэл удалгүй 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А/289 “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай”, 3 дугаар хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан тухай тушаал гаргахдаа 2023 оны дугаар А/299 тушаалаар хүчингүй болгож 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар А/224 тушаалаар хасагдсан байсан “Захиргаа удирдлагын газрын дарга”-ын орон тоог дахин гаргасан байна. Энэ тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 27 28 дугаар зүйлд заасан ажиллагааг огт хийгээгүй байх бөгөөд хуульд үндэслэх, ил тод, нээлттэй байх, үр нөлөөтэй байх зорилготой нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үйл ажиллагааг огт хийгээгүй юм.

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ч.М*******г сэлгэн ажиллуулах тухай Б/03 тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дүгээр “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стресст бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” тушаалуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасныг үндэслэн хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” байх ёстой. Нэхэмжлэгч иргэний хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй. Тэгэхлээр энэ нь Иргэний нисэхийн тухай хуулийн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн 6.1.2-т зааснаар “агентлагийн даргыг тухайн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилох ёстой”. Гэтэл энэ хуулийг шууд зөрчсөн нь Үндсэн хуулийн 1.2-т заасан “хууль дээдлэх зарчмыг зөрчсөн.

Засгийн газрын сайдад энэ эрхийг хуулиар шилжүүлээгүй байхад ийм тушаал шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “өөрт хуулиар олгогдоогүй эрх, үүрэг шилжээгүй байхад сайд сэлгэн ажиллуулах Б/03 тоот тушаалыг гаргаж байгаа нь илт хууль бус болж байгаа юм. Энэ тохиолдолд 47 дугар зүйлийн 47.2-т зааснаар маргаан бүхий захиргааны акт гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа юм шүү. Өөрөөр хэлбэл, хуульд байхгүй үндэслэлээр шийдвэр гаргасан. 

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг даалгаж” шийдвэрлэж байгаа юм. Тэгэхээр орлон гүйцэтгэгч Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу “тухайн дэд дарга, орлогчоор нь тухайн Захиргааны удирдах захиргаа удирдлагын хэлтсийн байсан Т.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 43.3.2-т зааснаар шууд томилох ёстой байсан. Засгийн газарт уг саналыг оруулж Засгийн газраар томилуулаагүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг заасан “сэлгэн ажиллуулах тушаал шийдвэр гаргаж байгаа” нь өөрт нь эрх олгогдоогүй байхад анхнаасаа 47 дугаар зүйлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан.

А/299 тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангах, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас санал авах ёстой байсан ч авахгүйгээр тушаал шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд хамаарч байгаа юм.

Уг А/299 дүгээр тушаалыг гаргахдаа тухайн тушаалын үйлчлэлд өртөж болзошгүй ажилтан, албан тушаалтнуудаас урьдчилан санал авах, тухайн ажиллагааны талаар сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Энэ ажиллагаа огт хэрэгжээгүй, хийгдээгүй. Тэгэхээр анхнаасаа маргаан бүхий 2 тушаал маань “хууль дээдлэх ёсны зарчим”-ыг зөрчсөн байгаа юм. А/299 тоот тушаал нь зөвхөн хувь хүн рүү чиглэгдэж гарсан. Тэгэхээр энэ хувь хүн рүү чиглэж хийгдэж байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д зааснаар “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах” нэхэмжлэгчийн эрхийг шууд зөрчөөд байгаа юм. Тэгэхээр энэ эрхүүдийг боогдуулж, хавчин гадуурхах замаар эрхийг нь зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн дээрх тушаалуудыг хүчингүй болгож хууль бус болохыг нь тогтоогдож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч иргэн О.Н*******, Т.Б******* нарын гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч Зам, тээврийн яаманд холбогдох захиргааны хэрэгт хариуцагч талаас дараах хариу тайлбарыг өгч байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... Засгийн газрын 2023-01-11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтын дагуу Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох ёстой байхад Монгол улсын хууль, тогтоомжийг зөрчиж уг шийдвэрийн эсрэг С.Б******* нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан сэлгэн ажиллуулах журмын дагуу 2023-01-20-ны өдөр Ч.М*******г сэлгэн ажиллуулах тухай Б/03 дугаар тушаал гаргасныг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна..." гэжээ.

Гэтэл Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан Сгийн М албан тушаалаас нь чөлөөлж, Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тэмдэглэлийн 2 дахь заалтад “Үүнтэй холбогдуулан албан тушаалын сул орон тоог төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг ..... Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б*******.... нарт даалгав" гэж Зам, тээврийн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг даалгасан байна.

"Төрийн албаны тасралтгүй байх зарчим"-ыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын Нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно" гэж, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан Тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ийн 3.1, 3.6, 3.7 дэх заалтын дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийн хүсэлтийг харгалзан төрийн жинхэнэ албаны хүрээнд салбар харгалзахгүйгээр сэлгэн ажиллуулахаар Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тэмдэглэлээр Зам, тээврийн сайдад даалгасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2023 оны "Сэлгэн ажиллуулах тухай" Б/03 дугаар тушаал гарсан нь холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх зүйн үндэслэлтэй гэдгийг нотолж байна.

Тухайн үед иргэний нисэхийн ерөнхий газрын даргад тавих шалгуурыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга Ч.М******* бүрэн хангасан байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... Сайд С.Б******* нь Засгийн газрын 2023- 01-11 өдрийн хуралдааны шийдвэрт заагдсан "Үүнтэй холбогдуулан албан тушаалын орон тоог төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах гэснийг ноцтой зөрчиж үйлдэлд Засгийн газар анхаарал хандуулан Засгийн газрын тухай хуулийн 31.3 дах орон тоог нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулахгүй байгаа Зам, тээврийн сайдын эс үйлдэлд "Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино” гэснийг баримтлан зохих хяналтыг тавьж огт ажиллаагүй болно" гэжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалт явуулахаар “2023 оны 03 дугаар сарын 9-10-ны өдрийн бүртгэж, шалгалтыг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр авах” зарыг сайтдаа байршуулсан байдаг. Уг зарын дагуу 5 иргэн бүртгүүлсэн боловч шаардлага хангасан хүн байхгүй үндэслэлээр цуцлагдсан байгаа нь "Зам, тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ эс үйлдэлд Засгийн газар анхаарал хандуулаагүй” гэснийг үгүйсгэж, Засгийн газрын 2023 оны 03 дугаар хийгдсэнийг нотолж байна. Уг тэмдэглэлийн дагуу шалгаруулалтад гомдол гаргагч Т.Б******* бүртгүүлсэн байдаг. Харин Иргэний нисэхийн ерөнхий газарт сэлгэж ажилласан Ч.М******* нь бүртгүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Зам, тээврийн сайдаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/264 дүгээр “Хүсэлт гаргах тухай" албан тоотоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч өгөх хүсэлтийг хүргүүлж ажилласан нь албан тушаалын орон тоог нөхөх арга хэмжээг дахин авч хэрэгжүүлэн ажилласныг үүгээр дахин нотлогдож байна.

Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Ч.М*******гийн сэлгэн ажиллуулах гэрээг дуусгавар болгож, үргэлжлүүлэн ажиллуулах тухай Б/04 дүгээр тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Үүргийг сэлгэнээр гүйцэтгэж байсан Ч.М*******г 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус өдрөөс Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилсон бөгөөд маргаан бүхий Зам, тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 6/03 дугаар тушаалын үйлчлэл нь дуусгавар болсон.

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг тус тус бүрэн хангасан өдрийн "Ч.М*******г сэлгэн ажиллуулах тухай" Б/03 дугаар тушаал нь Захиргааны захиргааны акт бөгөөд тус захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр “албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авах”-ыг Зам, тээврийн сайд С.Б*******од даалгаснаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу болон холбогдох журмын дагуу Иргэний ерөнхий газрын даргын албан тушаал, Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч Ч.М*******г төрийн албыг тасралтгүй үргэлжлүүлэх зарчмыг баримтлан сэлгэн ажиллуулсан. Зам тээврийн сайдын Б/03 дугаар тушаал гарсан нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”: 43.3.1-т “байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч, түр орлон гүйцэтгэгч” 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсвэл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэгт хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлнэ” гэж Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан. Хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар буюу төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалын тодорхойлолтоор тусгай шаардлагыг бүрэн хангаж буй ангилал зэрэг, ижил Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого, зохицуулалтын газрын даргыг түр орлон гүйцэтгүүлэхээр сэлгэн ажиллуулах тушаал гаргасан юм. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн 5-д зааснаар “төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг адил ангилал, зэрэг төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаж байгаа, сонгон шалгаруулалтын төлөө томилогдсон тохиолдолд шилжүүлэх, сэлгэн ажиллуулж” болно.Мөн зөвлөмжийн 7-д “төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу нэг байгууллагаас нөгөө байгууллагад сэлгэн ажиллуулж болно. Энэ тохиолдолд албан хаагчтай гэрээ байгуулах бөгөөд албан тушаалын орон тоог хадгална” гэж зөвлөмжид тус тус заасан байдаг.

Мөн Улсын Дээд шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолоор “Иргэний нисэхийн ерөнхий газрын албан хаагчид нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан захиргааны албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээнд хамаарахгүй”. Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын даргын баталдаг дүрмийн 10 дугаар зүйлд зохицуулсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын ерөнхий газрын харьяа байгууллага албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн санг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Иргэний эрх, иргэний нисэхийн ерөнхий газрын даргын баталсан цалингийн сүлжээгээр цалинжилт, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байх тул тухайн тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан, албан хаагчдыг төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй” юм гэж Улсын Дээд шүүхээс 2017 оны тогтоолд дурдсан байдаг.

Нэхэмжлэгч Т.Б*******ын хувьд 2023 оны 1 дүгээр улиралд Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтыг өгсөн. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд дөнгөж бүртгэгдсэн байдаг. Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/1022 албан бичгээр нотлогдож байгаа. Төрийн албаны зөвлөлөөс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалт явуулахаар 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр бүртгэж, шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр авах зарыг сайтдаа байршуулсан байдаг. Уг зарын дагуу 5 иргэн бүртгүүлсэн боловч шаардлага хангасан хүн байхгүй үндэслэлээр цуцлагдсан байдаг. Зам, тээврийн хөгжлийн сайдын “эс үйлдэхүй, Засгийн газрын анхаарал хандуулахгүй” гэснийг Засгийн газрын 23/3 дугаар тэмдэглэлийн дагуу ажиллагаа хийгдсэнийг нотолж байна. Мөн дээрх үндэслэлээр Засгийн газартай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилоход анхаарал хандуулаагүй, эс үйлдэхүйг Захиргааны Дээд шүүхээс нэхэмжлэгч Т.Б*******ыг шаардлага хангаагүй буюу Төрийн албан хаагчийн шаардлага, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад тавих тусгай шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзсэн. 2023 оны 3 дугаар сарын сонгон шалгаруулалтад Т.Б******* өөрөө бүртгүүлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга албан тушаалд сэлгэн ажиллахаар томилогдсон. Ч.М******* нь болохоор бүртгүүлээгүй” гэв.

 

7. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/Ш32025/4452 дугаар захирамжаар Ч.М******* намайг О.Н*******, Т.Б******* нарын нэхэмжлэлтэй, Зам, тээврийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ".. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох..." тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Ч.М******* би 1988 онд Оросын холбооны улсад Нисэхийн дунд сургуулийг "агаарын тээвэр зохион байгуулагч" мэргэжлээр, 1998 онд Иргэний нисэхийн академийг "эрх зүйч" мэргэжлээр тус тус төгсөж, улсад 33 жил, үүнээс Иргэний нисэхийн ерөнхий газарт 1998-2004 онд гэрээ эрх зүйн мэргэжилтнээр, 2004 оны 11 дүгээр сараас иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар төрийн албаны тусгай шалгалт өгч, томилогдон ажилласан.

Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийн 1-т Коронвируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан уг хуулийн дагуу түр томилогдон ажиллаж байсан зарим агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлөх, мөн тэмдэглэлийн 2-т “Үүнтэй холбогдуулан албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг... " холбогдох сайд нарт даалгасан.

Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйл "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл"-ийн 42.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно", 43.4.-т "Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна", 43.6-д "Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно" гэж заасан. Тухайн үед Иргэний нисэхийн ерөнхий газарт Төрийн албаны тухай хуулийн дагуу түр орлуулах төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй, түүнчлэн миний бие Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж газрын даргын албан үүргийн зэрэгцээ, албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр харьяа болохооргүй байсан болно.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийн 2 дахь заалт. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 3.1, 3.6. 3.7 дахь заалтыг тус тус үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны Б/03 тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, томилох хүртэлх хугацаанд тус яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Чимэддоржийн М*******г 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх тушаалын дагуу Ч.М******* надтай байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 81/1 дугаар "Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах гэрээ"-ний 2 дугаар бүлэг "Гэрээний үндсэн нөхцөл"-ийн 2.2-т "Төрийн жинхэнэ албан хаагч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ", 5 дугаар бүлэг "Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, үүрэг"-ийн 5.1-т "Сэлгэн ажиллах хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хүлээж, эрх эдлэх бөгөөд Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн хориглох зүйлийг дагаж мөрдөнө", 5.2-т "Ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон удирдах албан тушаалтын өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлэх болон албаны нууц, байгууллагын нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгална" гэж тус тус заасан, харин Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албаны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад хориг, хязгаарлалт заагаагүй болно.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн "Эрх олгох тухай" А/14 дүгээр тушаалаар Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Төрийн сан дахь дансны захиран зарцуулах гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон.

Иймд Ч.М******* би "Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах гэрээ"-ний дагуу Төрийн албаны тухай болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж ажилласан болно.

Төрийн албаны зөвлөлөөс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар зарласан бөгөөд уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Т.Б******* бүртгүүлсэн байсан.

"Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах гэрээ"-ний 2.3-т "Сэлгэн ажиллуулах хугацаа буюу гэрээний хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, томилох хүртэл байх бөгөөд хоёр жилээс хэтрэхгүй байна. Талууд харилцан тохиролцож, төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрсөн тохиолдолд сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно" гэж заасан, Ч.М******* миний хувьд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилох тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдох байсан тул уг сонгон шалгаруулалтад оролцоогүй.

Дээрх сонгон шалгаруулалтаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилогдох төрийн жинхэнэ албан хаагчийг тодруулаагүй тул миний бие үргэлжлүүлэн ажилласан.

Ч.М******* би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бөгөөд Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Б*******од "Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах гэрээ"-г нэг жилийн хугацаагаар сунган Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар сэлгэн ажиллуулах, эсвэл Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллуулах асуудлыг шийдвэрлэж өгөх" хүсэлтийг энэхүү гэрээний 5.4.-т " ... гэрээний хугацаа дуусахаас ажлын 20 хоногийн өмнө төрийн жинхэнэ албан хаагч яаманд холбогдох хүсэлт гарган шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу гаргасан. Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 тушаалаар "Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж Засгийн газрын тохируулагч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилогдох хүртэлх хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлага, мөн Ч.М*******тай зөвшилцсөнийг харгалзан тус гэрээг 1 жилийн хугацаатай сунгахаар" шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлийн 1-т "Чимэддоржийн М*******г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд Б.Д*******д үүрэг болгосон. Энэ нь Ч.М******* намайг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар сэлгэн ажиллуулж байгааг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байсан учраас чөлөөлөх чиглэлийг Зам, тээврийн сайдад өгсөн, ийм ч учраас Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Ч.М******* намайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

Засгийн газрын тухай хуулийн 184 дугаар зүйл "Засгийн газрын агентлаг"-ийн 2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд Тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө ..." гэж заасан байх бөгөөд Засгийн газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, томилох хүртэлх хугацаанд Төрийн албаны тухай хуулийг баримтлан тухайн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснийг "хууль бус байсан" гэж үзэх үндэслэлгүй болно.

Миний бие сэлгэн ажиллах хугацаандаа Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа Иргэний нисэхийн үндэсний төв нийт 2200 орчим ажилтантай байгууллагыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу өдөр тутмын удирдлагаар хангах, хуулиар эрх олгосон захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх, агентлагийн батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан орон тоо. цалингийн санг тогтоох; хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах, Улсын төсөвт төвлөрүүлж, төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, агентлагийг төлөөлж гадаад дотоодын бусад байгууллагатай харилцах зэрэг олон шийдвэрийг гаргаж, байгууллага, нисэхийн салбарын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж ажилласаар ирсэн.

Түүнчлэн Монгол Улс 1989 онд нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын дагуу 195 гишүүн улс бүхий Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ІСАО/-ын гишүүний хувьд Монгол Улсын өмнөөс Иргэний нисэхийн ерөнхий газар нь иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлж, гадаад дотоодын агаарын тээвэрлэгч, нисэхийн сургалтын байгууллага, агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууллагуудад гэрчилгээ олгох, гадаадын нисгэгчийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх зөвшөөрөл олгох зэрэг олон улсын гишүүн байгууллагын бүрэн эрхийг болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан.

Хэрэв Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль бус байсан гэж үзвэл дээр дурдсан хугацаанд гаргасан байгууллагын бүхий л шийдвэр, тэр дундаа иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрүүд хууль бус, иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх үйл ажиллагаа удирдлага зохион байгуулалтаар хангагдаагүй, энэ хугацаанд олгосон тусгай зөвшөөрөл, үнэмлэх, гэрчилгээ хүчин төгөлдөр бус болохоор байна.

Иймд дээрх тайлбараар нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлгүй бөгөөд иргэний нисэхийн салбарт төрийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлж буй Иргэний нисэхийн ерөнхий газар болон цаашлаад төрийн хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөнө гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

8. Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана” гэж заасан. Намайг томилсныг зөвтгөх гэж байгаа юм биш. Гэвч би хуулийн дагуу томилогдсон шүү. Төрийн албаны хууль тогтоомжийг баримталж сэлгэн ажиллуулах шийдвэрийг гаргасан. Мөн хуулийн 43.3-т “байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч, түр орлон гүйцэтгэх дэд дарга, орлогчгүй, эсвэл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлнэ” гэж заасан. Тэгэхээр түр орлон гүйцэтгэнэ гэхээр Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байгаа хүн л тухайн байгууллагын даргыг түр орлон гэдэг агуулгатай. 2 хүртэл жилийн хугацаатайгаар сэлгэн ажиллуулсан. Миний бие тухайн үед Зам тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын даргаар 2020 оноос хойш ажиллаж байсан. Өмнө нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34, 31-ийн хамтарсан тушаалаар баталсан “төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”ын 3.1, 3.5 дахь заалтуудыг баримтлан харилцан тохиролцож энэхүү гэрээг 2 хүртэл жилийн хугацаатай Ч.М******* намайг Иргэний нисэхийн ерөнхий газраар сэлгэн ажиллуулсугай гэж шийдвэрлэсэн Б/03 тушаал гарсан.

Сэлгэн ажиллуулах гэрээний 2.2-т нь “төрийн жинхэнэ албан хаагчид Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ”. Ямар нэгэн байдлаар миний эрх үүргийг хязгаарлаагүй гэдгийг би онцолж хэлэхийг хүсэж байна. 2023 оны 08 дугаар сард баталсан бүтцээр “Захиргааны газар”, “Хууль эрх зүйн газар” гэж байсныг бусад газруудыг “хэлтэс” болгож доошлуулсан. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба, хяналтын эрх мэдлийг хэрэгжүүлэхэд газрууд нь эрх тэгш биш учраас захиргаа, засаг даргын нөлөөлөл байгаад байна гэдэг үндэслэлээр  хэлтэс болгосон.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар бүтцийг өөрчлөх нь сайдын бүрэн эрх. Надад бүтцийг шинэчилж батлах эрх байхгүй. Харин хэрэгжүүлэх үүрэгтэй. “Газар” байсныг нь “хэлтэс” болгосон чинь Т.Б******* дарга “би 36 сарын тэтгэмжээ аваад гарна” гэж хөөцөлдөж эхэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэний ч албан тушаалын чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй учраас мөнгө өгч бүтцийн өөрчлөлт нэрээр хүмүүсийг чөлөөлөхгүй шүү” гэдэг агуулгатай бичгийг Төрийн нарийн бичгийн даргад өгсөн байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичсэн байгаа гээд Т.Б******* дарга тайлбарладаг. Миний өмнө байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга “Ковид”-ын асуудлаас үүдэн түр томилсон хүмүүсийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр чөлөөлсөн. Тэгээд ажил хүлээлцүүлж өгөхөд Иргэний нисэхийн ерөнхий газрын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна. Яагаад надад гэрчилгээг нь өгөхгүй мөртөө бичдэг юм бэ гэдэг асуудлаар Т.Б******* даргад хандахад н.Мөнхнасан дарга ар талд нь “түр орлон гүйцэтгэгч” гэж бичсэн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “түр орлон” гэж бичүүлчхээд надад өгөөгүй. Тэгээд 2, 3 сар явж байж ар талд нь “түр орлон” гэж Т.Б******* дарга өөрөө бичүүлчхээд сэмхэн авчраад хийчихсэн байсан. “Түр орлон гүйцэтгэгч байна уу? Түр орлон гүйцэтгэгч биш байна уу? Надад эмзэглэх юм байгаагүй. Би сэлгэн ажиллах гэрээгээр ажиллаж байсан.

Бүтцийг өөрчилсөн бодлогын асуудал нь Зам тээврийн яаманд “Америкийн нислэгтэй холбоотой байцаагчийн орон тоог нэмэгдүүлэхийн” тулд 96 хүн дотор 7, 8 газрын олон дарга нартай байхгүй гэдэг үндэслэлээр ийм тушаал гаргасан. Хан-Уул, Баянгол дүүргийн шүүхэд би гэрчээр асуугдсан. Т.Б******* дарга өөрөө “хүүхдэд мөнгө хэрэгтэй байгаа учраас би 36 сарынхаа тэтгэмжийг авна” гэдэг. Би таныг “та байж бай, надад хэрэгтэй, та хажууд бай гэсэн байтал”  явна гэсээр байгаад явсан. Т.Б******* нь 03 дугаар сарын 21-ны өдөр “Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн. Төрийн жинхэнэ албан хаагч байх шаардлагыг хангаагүй. Үнэхээр ажлын байрны шаардлага хангасан нээлттэй. Хохирогчийн дүр үзүүлж, хуулийг буруу тайлбарлаж байгаад маш их харамсаж байна. Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Т.Б******* дарга болон газрын дарга нарыг бүгд нь Удирдлагын академийн эрхэлсэн түшмэлийн сургалтад боломж олдох бүрт квотыг олгодог байсан. Т.Б******* дарга захиргааны дарга байсан учир тухайн үед шалгалт өгөөгүй. Тухайн цаг хугацаанд боломж олдоогүй. Тэтгэвэрт гартлаа сонгон шалгаруулалт хүлээгээд орох эрх нь нээлттэй байгаа. Тэтгэврээ тогтоолгох эрх нь ч нээлттэй байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б*******аас Зам, тээврийн сайд холбогдуулан анх Зам, тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг хянах явцад Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Ч.М*******г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс дээрх Б/03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/299 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан тул тус шаардлагын хүрээнд шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдох ёстой байсан Ч.М******* нь хууль тогтоомжийг зөрчин шууд томилуулж, улмаар хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдлэн Иргэний нисэхийн ерөнхий газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, нэхэмжлэгч миний ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад Үндсэн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж ажлаас халж, эрхийг минь хохироосон, А/299 дугаар тушаалыг гаргахдаа Үйлдвэрчний эвлэлээс санал аваагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг гүйцэтгэгчээр томил гэсэн байхад сэлгэн ажиллуулахаар шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж,

Хариуцагчаас “...Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр албан тушаалын сул орон тоог нөхөх арга хэмжээ яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг ...Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгасан, үүний дагуу Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын дагуу төрийн жинхэнэ албаны хүрээнд салбар харгалзахгүйгээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэж,

Гуравдагч этгээдээс “...Засгийн газраас Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, томилох хүртэлх хугацаанд Төрийн албаны тухай хуулийг баримтлан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар намайг тус газрын даргаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Зам, тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийн XVI.2.Хэлэлцсэн нь: Бусад асуудал гээд Шийдвэрлэсэн нь хэсгийн 1 дэх заалтаар ...Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан уг хуулийн дагуу түр томилогдон ажиллаж байгаа холбогдох яам, агентлагийн дарга нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахаар тогтсоны дотор Иргэний нисэхийн ерөнхий газар багтсан байх бөгөөд 2 дахь заалтаар үүнтэй холбогдуулан албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийн холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг ...Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б*******-д даалгаж шийдвэрлэжээ.

 

3.2. Улмаар Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар “…Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2 дахь заалт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 3.1, 3.6, 3.7 дахь заалтыг тус тус үндэслэн  Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, томилох хүртэлх хугацаанд тус яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.М*******г 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар сэлгэн ажиллуулах”-аар шийдвэрлэсэн байна.

 

3.3. Харин Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/299 дугаар тушаалаар ...Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталжээ.

 

3.4. Энэхүү маргааны тухайд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаал болон мөн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, энэ шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар биш, харин маргааны гол үйл баримт болох нэгэнт хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох, нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа эсэхийг тогтоох үндэслэлтэй эсэхийг дүгнэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3.5. Захиргааны хэргийн шүүх, хэрэг маргаан тус бүрийн онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн маргааны хувьд маргаж буй захиргааны акт холбогдох хуульд нийцэж байгаа эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх боломжтой эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, сэргээн тогтоох, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт тус тус заасан зорилт, шаардлагад нийцэх учиртай.

 

3.6. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор:” 1/эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ, 2/эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 184 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана, 4/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө, 2 дахь хэсэгт Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана гэж,

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ”, 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж тус тус заасан.

 

3.7. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, Засгийн газар нь төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй бол Засгийн газрын гишүүн буюу Зам, тээврийн хөгжлийн сайд нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, үр дүнг хариуцахаас гадна эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангах эрхтэй байх тул хариуцагч нь Засгийн газрын дээрх 03 дугаар шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, томилох хүртэлх хугацаанд гуравдагч этгээдийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

3.8. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, 3.4-д “Сэлгэн ажиллуулахдаа тухайн албан хаагчийн мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлага, ажлын үр дүн, ашиг сонирхол болон бусад нөхцөлийг харгалзан үзнэ”, 3.7-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн жинхэнэ албаны хүрээнд салбар харгалзахгүйгээр сэлгэн ажиллуулж болно”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж тус тус заажээ.

 

3.9. Тухайн тохиолдолд, дээрх байдлаар сонгон шалгаруулалтаар тухайн байгууллагын даргын томилох хүртэл хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх үүднээс ийнхүү маргаан бүхий тушаалаар Ч.М*******г сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх төдийгүй уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

 

3.10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох “ашиг сонирхол байгаа” гэх нөхцөлөө “...төрийн албанд ажиллаж, тэтгэвэрт гарах болон Төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдэнэ...” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

3.11. Учир нь Зам,тээврийн сайдаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/264 дүгээр албан бичгээр “...Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 02 дугаар тэмдэглэлийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг эрх бүхий байгууллагаас зарлаж, томилох хүртэлх хугацаанд тус агентлагийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор түр орлон гүйцэтгэгчийг томилоод байна, иймд ...Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын дагуу холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч өгөхийг хүсье” гэх хүсэлтийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 02/1022 дугаартай албан бичигт “...Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх ...сонгон шалгаруулалтыг зарлаж, ...албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан иргэн байгаагүй тул сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй, ...2025 оны ХЭГ/315 дугаар албан бичгээр захиалгыг ирүүлсэн боловч шалгаруулалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтэд зарлаагүй болно” гэж, мөн нэхэмжлэгч Т.Б******* нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргатай 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №64/23 тоот эвлэрлийн гэрээнд “...Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/299 дугаар тушаалын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны “Орон тоо, ажлын байрны жагсаалт шинэчлэн батлах тухай” А/374 дугаартай тушаалаар тус газрын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж, Захиргаа, удирдлагын хэлтсийн ажлын байр хасагдсан тул 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон иргэн Түдэв овогтой Б*******тай Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдолд эвлэрлийн гэрээ байгуулсан” зэргээр нэхэмжлэгчийн маргаан бүхий тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын дээрх үндэслэлүүд үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчид сэргэх “онцгой ашиг сонирхол” тогтоогдсонгүй.

 

3.12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлөөс зарласан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй төдийгүй нэхэмжлэгч Т.Б*******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/238 дугаартай тушаалтай иргэний шүүхэд маргаж байгаа талаараа тайлбарласан, мөн Улсын дээд шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2025/0077 дугаар тогтоолоор О.Н*******, Т.Б******* нарын “Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулаагүй болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч)-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино гэснийг зөрчсөн буюу мөрдлөг болгон ажиллаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг “...нэхэмжлэгчийн Иргэний нисэхийн ерөнхий газрын сонгон шалгаруулалтад оролцох эрхийг шууд хөндөөгүйгээс гадна захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгосноор нэхэмжлэгч нарын ямар зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна” хэмээн дүгнэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

 

3.13. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Агентлагийг татан буулгасан нь агентлагийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Агентлагийн даргыг улируулан томилж болно” гэж заасан боловч Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэл буюу шийдвэрээр нэгэнт Иргэний нисэхийн ерөнхий гарын даргын албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгаж, хуульд заасан дээрх эрхийг уг шийдвэрээрээ олгосон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан эрхийг болон хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн, хариуцагч өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэх тайлбаруудаар маргаан бүхий Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны Б/03, А/299 дүгээр тушаалуудыг хууль бус байсан гэж дүгнэх үндэслэлгүй.

 

3.14. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Зам, тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Зам, тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/299 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4.1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй” гээд 4-д “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална”, Иргэний нисэхийн тухай /1999 оны/ хуулийн 7 дугаар зүйлд Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 7.1-д ”Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.1.7-д “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах” гэж тус тус заажээ.

 

4.2. Хэрэгт авагдсан баримтаар Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/289 дүгээр тушаалаар “...Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж”, тус тушаалын 5 дахь заалтаар маргаан бүхий 2023 оны А/299 дүгээр тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

 

4.3. Үүнээс үзвэл, энэхүү шаардлагын тухайд ч мөн адил дээр дурдсанчлан нэгэнт хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох, нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа эсэхийг тогтоох үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

4.4. Нэхэмжлэгчээс Иргэний нисэхийн ерөнхий газрын Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай А/299 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ ”...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, Хамтын гэрээний дагуу Үйлдвэрчний эвлэлээс санал аваагүй” гэх зэргээр тайлбарлах бөгөөд харин уг тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох “ашиг сонирхол байгаа” гэх нөхцөлөө “...нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэрийн үндэслэл болсон уг тушаал хууль бус тохиолдолд түүнийг үндэслэн гарсан тушаал нь мөн хүчингүй болно” гэх тайлбараар тус шийдвэрийг хууль бус байсныг тогтоох хуулийн үндэслэлгүй юм.

 

4.5. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн хөгжлийн сайдын уг А/299 дүгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

 

4.6. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/299 дүгээр тушаал нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд оруулсан зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа байх бөгөөд тус шийдвэр нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална” гэж заасантай нийцсэн байх тул эрх, ашиг нь хөндөгдөж буй этгээдүүдэд сонсох ажиллагаа явуулаагүй талаарх тайлбар үндэслэлгүй.

 

4.7. Мөн дээр дурдсанчлан нэгэнт маргаж буй 2023 оны А/299 дүгээр тушаалыг Зам, тээврийн сайдын 2024 оны А/289 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон бөгөөд уг шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй тул маргаан бүхий тушаалыг хууль бус байсныг тогтоох хуулийн үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний нисэхийн тухай /1999 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б*******аас хариуцагч Зам, тээврийн сайдад холбогдуулан гаргасан “Зам, тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаал, мөн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/299 дугаар тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОДОНТУЯА

 

 

 

 

 

 

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 82 дугаар тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 83-85 дугаар тал

[3] 2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар тал

[4] 3 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр тал