| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00188/и |
| Дугаар | 150/шш2025/00182 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 150/шш2025/00182
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймаг *сум *-р баг *-р байрны зүүн тал хаягт байрлах *ны *ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,250,143.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн * нь *ны *тэй 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ЗГ/53887964 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээ байгуулж нийт 9,626,097.64 (Есөн сая зургаан зуун хорин зургаан мянга ерэн долоон төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч * нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа утсаар мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2025 оны 05 дүгээр сарын 16-ний өдрийн байдлаар) өр, төлбөрөө төлөөгүй 143 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь * ХК-аас нэхэмжилсэн 6,250,143.95 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг 2025.05.27-ны өдөр төлсөн бөгөөд үлдэх 5,050,144 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 6 сараас эхлэн сард 841,690 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 33-р хуудас/
Нэхэмжлэгч * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *ын зээл төлөх хуваарийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна....” гэжээ. /хавтаст хэргийн 34-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,250,143.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь * ХК-аас нэхэмжилсэн 6,250,143.95 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг 2025.05.27-ны өдөр төлсөн бөгөөд үлдэх 5,050,144 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 6 сараас эхлэн сард 841,690 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж,
Нэхэмжлэгч * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *ын зээл төлөх хуваарийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна....” гэсэн тайлбарыг гаргажээ.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,250,143.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 57,476 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 57,476 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,250,143.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 57,476 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 57,476 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН