Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 150/шш2025/00183

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * тоот хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сум * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,908,006.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* ХХК нь * тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн * нь 2024 оны 03-р сарын 26-ны өдөр В21024032601 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,797,900.00 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зөөврийн компютер худалдан авах зориулалтаар зээлж авсан. * ХХК нь зээлдэгч * 2024 оны 03-р сарын 26-ны өдөр зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч * нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй. 2025 оны 04-р сарын 22-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 372 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.

Зээлдэгч * 2024 оны 10-р сарын 15-нд оршин сууж байгаа бүртгэлтэй хаягийг тодруулахаар * дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. * дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс * тоот эрэн сурвалжлахаар шийдвэр гарч * тоот хаяг дээр оршин сууж байгаа нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээр тогтоогдсон. Иймд зээлдэгч * байгуулсан 821024032601 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3,908,006.90 төгрөгийн өр төлбөрийг * ХХК-д гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 3,908,006.90 төгрөгийг 2025.06.27-ны өдөр 1,302,669 төгрөг, 2025.07.27-ны өдөр 1,302,669 төгрөг, 2025.08.27-ны өдөр 1,302,669 төгрөгөөр төлнө...” гэжээ.   /хавтаст хэргийн 34-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* нь хариуцагч *гээс 3,908,006.9 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч 3 хуваан төлж барагдуулахаар  хүсэлт гаргасан байна. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 35-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,908,006.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 3,908,006.90 төгрөгийг 2025.06.27-ны өдөр 1,302,669 төгрөг, 2025.07.27-ны өдөр 1,302,669 төгрөг, 2025.08.27-ны өдөр 1,302,669 төгрөгөөр төлнө...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ХХК нь хариуцагч *гээс 3,908,006.9 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч 3 хуваан төлж барагдуулахаар  хүсэлт гаргасан байна. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,908,006.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 38,739 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 38,739 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,908,006.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 38,739 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 38,739 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН