| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00030/и |
| Дугаар | 150/ШШ2025/00185 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 150/ШШ2025/00185
ё
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч * аймаг * сум *-р баг *байр хаягт байрлах, * ХХК (РД:*)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч * аймгийн * суманд байрлах “*” ХХК-д (РД:*) холбогдох,
Цахилгаан эрчим хүчний төлбөр 24,815,860.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *, хариуцагч “*” ХХК-ийн захирал *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлд “*” ХХК-тай “*” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн актаар манай компанид 24.815.860 төгрөг 12 мөнгөний үлдэгдэл, өртэй гарсныг харилцан баталж, тооцооны үлдэгдлийг удаа дараа нэхэмжилсэн боловч барагдуулаагүй тул *шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “*” ХХК-аас 24.815.860 төгрөг 12 мөнгө гаргуулахаар өргөдөл гарган, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн. Гэвч “*” ХХК нь эвлэрүүлэн зуучлах эсэхээр шийдвэрлүүлэхийг хүсээгүй тул хүсэлтээр нь тус ажиллагааг дуусгавар болгосон. Иймд “*” ХХК-аас манай компанид учруулсан хохирол болох 24.815.860 төгрөг 12 мөнгийг гаргуулж манай компанид олгуулж өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*” ХХК болон “*” ХХК-ын хооронд цахилгаан эрчим хүчээр хангах, хангуулах үйл ажиллагаа явагддаг байсан. Энэ талаар гэрч асуух явцад бол тодорхой болсон. 2010 оныг дуустал хугацааны цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл байгаа. 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар тасалбар болгож тооцоо нийлсэн байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартын дагуу хоёр байгууллагын нягтлан бодогч нар баталгаажуулж, 24.735.860 төгрөг үлдэгдэлтэй гэж гарсан. Үүний дараа 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар зочид буудлын төлбөр 80,000 мянган төгрөг нэмэгдээд, 24.815.860 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байдаг. Энэ асуудалтай холбоотой * захирлын хувьд эвлэрүүлэн зуучлалд хандаад, шийдэгдсэн гэсэн ойлголттой бол явж байсан гэж ойлгосон. Гэтэл эвлэрүүлэн зуучлалаар шүүгчийн захирамж гараад хэрэгсэхгүй болоод шийдсэн гэсэн ойлголттой явж байсныг 2024 онд албан бичиг хүргүүлж, албан бичгийн хариугаар эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон тухай тэмдэглэл ирсэн. Үүний хүрээнд тухайн нөхцөл байдал шүүхээр шийдэгдсэн асуудал байхгүй болохыг мэдэж холбогдох хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж, “*” ХХК-аас манай компанид учруулсан хохирол болох 24.815.860 төгрөг 12 мөнгийг гаргуулж манай компанид олгуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: “*” ХХК болон “*” ХХК бол анх үүсгэн байгуулагдахдаа Хөтөлийн “*” компанийн РП-2 гэж өндрийн цахилгаан эрчим хүчний станцаас цахилгаан эрчим хүчээр хангагдах зураг төсөлтэй 30 жил Хөтөлийн *н компаниас цахилгаан эрчим хүчээр хангагдаж цаг тухайд тооцоогоо хийж ирсэн. Гэтэл манай компани нь 2008 оны сүүлчээр ерөнхийдөө үйл ажиллагаа маань доголдож зогсоосон. 2009 оноос эрчим хүчийг Хөтөлийн “*” компанитай гэрээтэй байсан эрчим хүчээ таслуулаад бүрэн зогссон. Харин цахилгаан эрчим хүчний төлбөр нь “*” компаниас нэхэмжилж байгаа энэ цахилгаан эрчим хүчний төлбөр нь “*” компанийн байранд үйл ажиллагаа явуулж байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “*” компанийн ашигласан цахилгаан хүчний төлбөр тооцоо байгаа юм. Цахилгаан дамжуулах РП-2 байгууламжаас “*” ХХК 12 номерын хайрцгаас цахилгаанаа авдаг, “*” ХХК 04 номерын хайрцгаас цахилгаан эрчим хүчээрээ хангагддаг байсан. Гэтэл энэ “*” компанийн байранд үйл ажиллагаа явуулж байсан Хятадын “*” компанийн ашигласан цахилгааны төлбөр тооцоог манай дээрээс нэхэмжлээд байгаа юм. Манай “*” компанийн тоолуурын заалт нь 2009 онд эрчим хүчээ таслуулснаас хойш ерөөсөө цахилгаан эрчим хүч хэрэглээгүй 0 заалттай байдаг. “*” компанийн 04 тоот тоолуур дээр болбол цахилгаан эрчим хүч ашигласан,одоо энэ нэхэмжлээд байгаа. Энэ хугацаанд “*” компанийн байрыг Хятадын “*” компани ашиглаж үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан. Энийг Хөтөлийн “*” компанийнхан өөрсдөө мэдэж байсан, цахилгаан эрчим хүчний хэлтсийн албаны хүмүүс Хятадын “*” компани хэрэглэснээр тайлангаа гаргаж өгсөн байдаг. Манай хоёр байгууллагын нягтлан бодогчид 2013 онд одоо тооцоо нийлсэн актад “*” компани төлөхөөр тооцоо нийлчихсэн байдаг. Өмнө эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явагдахад өмнөх төлбөр мөнгөө бүрэн төлж барагдуулсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж ойлгосон. Иймд нэхэмжилж буй 2010 оны 01 дүгээр сараас 2014 он хүртэлх 24,816,860 төгрөг нь гаргуулах нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжилж байгаа тул хүлээн авах, хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанд:
Гэрч *ын өгсөн: “...* ХХК, * ХХК цахилгааны эх үүсвэрийн хувьд манай 6000В РП-2 хуваарилах байгууламж нь Авто баазын / одоогоор Геологи уул уурхайн хэлтсийн/ хашаанд байрладаг.
Тухайн РП-2 цахилгаан хуваарилах байгууламжаас * ХХК, Ган ХХК, ТБДҮ, Хөтөлийн Занар ХХК гэх аж ахуйн нэгжүүд 6000В цахилгааны эх үүсвэрээ байгуулагдсан цагаас хойш авдаг байсан. Тус аж ахуйн нэгжүүд цахилгаан хуваарилах байгууламжаас цахилгааны эх үүсвэрээ Ячейк /үүр/-аас нийт * ХХК 4 номероос, Ган ХХК 12 номероос эх үүсвэрээ авдаг байсан, * ХХК нь 2012-2013 онд үйл ажиллагаа явуулахаа болиод таслуулсан байх. Хугацааг яг тодорхой санахгүй байна гэв. Сүүлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай "*" гэх компани * ХХК-ны үйлдвэрийн байранд үргэлжлүүлэн ган бөмбөлөгийн үйлдвэрлэл эхэлж байгаад үйл ажиллагаа зогсоод эрчим хүчээ салгуулсан. Одоо ч эрчим хүчээр хангаагүй байгаа.
* ХК-ны Эрчим хүчний хэлтэстэй гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэрээнд ерөнхий энергитек /Эрчим зүйч/ гэрээ байгуулж байсан. Өмнө * ХХК байгуулж ажилладаг байсан. * ХХК нь 2014, 2015 оноос Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д эрхээ шилжүүлэн, манай Ячейк буюу үүрэнд өөрсдийн тоолуураа байрлуулаад гэрээ байгуулдаг болсон. Сар болгон тоолуурын заалтыг би харж бичээд, нэхэмжлэлийг санхүүгийн албанд өгдөг байсан. Төлбөр тооцооны асуудлыг бол мэдэхгүй байна. Тоолуурын заалтын зөрүүг санхүүгийн албанд өгөөд санхүүгийн албанаас төлбөр тооцоог хариуцдаг байсан. Нэхэмжлэл, тоолуурын заалтын зөрүүний дагуу тодорхойлолтыг компанийн албан бланк дээр би гаргаж өгдөг байсан. Дээд албан тушаалтан Ерөнхий энергитек * зөвшөөрсөн. Тооцооллыг сар болгон компьютер дээр хадгалагдаж байсан тоолуурын заалтын зөрүүг үндэслэн гаргаж өгдөг байсан.
* ХХК эрчим хүч авахаа больсон хугацааг сайн санахгүй байна. Миний албан хэрэгцээнд ашиглагдаж байсан компьютер дээрээс тоолуурын заалтын зөрүүг сар сараар харж төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэдэг байсан. Тоолуурын заалтын тухайн цахилгаан хуваарилах байгууламжид өөрийн биеэр очиж баталгаажуулдаг байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК-нд холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 24,815,860.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “..“*” ХХК өр төлбөр гэх боловч “*” ХХК цахилгааны тооцоо нийлсэн акт нь 2010 оны цахилгааны төлбөрийн тооцоо биш өмнөх онуудын цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 24,815,860 төгрөг болчхоод байгаа. “*” ХХК нь “*” ХХК-аас цахилгааны эх үүсвэрээ авдаг байсан. Мөн “*” ХХК-тай хамаарал бүхий болох нь 2013 оны 10 сарын 29-ний өдрийн 13 дугаартай албан бичигт ... 2013 оны 10 сарын 15-ны байдлаар танай байгууллагаас 4 сая 86 мянган төгрөгийн цахилгаан авч хэрэглэсэн өр нэхэгдэж байна. Дээрх төлбөрийг манай авлагаас хасаж үлдэгдэл 5,268,000 төгрөгийг “*” ХХК-ийн өрөнд суутган тооцож өгнө үү” ... гэсэн албан бичиг, 2013 оны 10 сарын 31-ний өдрийн №15 тоот албан бичгээр “*” ХХК, “*” ХХК харилцан хамааралтай болох нь тогтоогдож байгаа. Манай компанийн зүгээс “*” ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 12-ний №1/304 тоот албан бичгээр байгууллага хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2012.01.01 өдрөөс 2012.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компанид 29,078,460 төгрөгийн өр төлбөртэй, яаралтай барагдуулна уу гэсэн албан бичиг хүргүүлсэн. Мөн 2013.09.12 өдрийн 1/646 албан бичиг өр төлбөр төлөгдөөгүй байгаа талаар удаа дараа хүргүүлсний үндсэн дээр “*” ХХК 2013.10.31 өдрийн албан бичгээр тухайн өр төлбөрийг барагдуулахаа албан бичгээр илэрхийлсэн. Үүний дагуу 2013 болон 2014 онд тооцоо нийлсэн актаа нягтлан * нар баталгаажуулсан. Иймд “*” ХХК хүлээн зөвшөөрсөн байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж, хангаж өгнө үү гэсэн тайлбартай байна....” гэх тайлбарыг гаргаж,
Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч тал болох хариуцагч *: “...Манай компани 2008 оны сүүлч 2009 оны эхэнд зогссон. 2009, 2010 онд үйл ажиллагаа цахилгаан хэрэглэхгүйгээр үйл ажиллагаа явуулж, харилцагч байгууллага нарын төлбөр тооцоо дуусгах, тооцоо нийлэх ажлууд хийгдэж байсан.
Харин “*” ХХК байранд үйл ажиллагаа явуулж байсан “*” ХХК хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Манай 2 компани тусдаа байгууллага, холбоо хамаарлын хувьд холбоо хамааралтай. Учир нь “*” ХХК нь “*” ХХК-аас тасарч гарсан компани. Эрчим хүчээ “*” ХХк-аар дамжуулж авдаг байсан. Үйлдвэр зогссон байсан учраас бид бараг уулзалдаагүй байсан. Энэ актыг “*” ХХК-ийн хэрэглэж байсан цахилгааны төлбөр гэж ойлгож явсан. “*” ХХК 2013, 2014 онд бичиг өгч байсныг үйлдвэрийн байранд бус гэрээр хариуг нь өгч явж байсан. 2015 онд яагаад өр үүссэн талаар нягталж үзэхэд “*” ХХК-ийн ашигласан төлбөрийг манай дээр авлага үүссэнийг мэдсэн. Энэ учир байдлаа 2015, 2016 онд гүйцэтгэх захирал А.Шоовдор болон санхүү эрхэлсэн захирал н.Уранчимэг нарт хэлж эвлэрүүлэн зуучлалд хандаж энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан “*” ХХК-аас төлбөрөө авч чадалгүй манайхаас нэхэмжилж байсан юм....” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэж байна.
* ХХК болон * ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах талаар гэрээ байгуулаагүй болох талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
* ХХК нь үүсгэн байгуулагдсан үеэс буюу 1987 оноос эхлэн цахилгаан эрчим хүчийг * ХХК-аас авч байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож, тус үйл баримттай талууд маргаагүй.
* ХХК нь хариуцагч * ХХК-нд холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 24,815,860.12 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Талуудын хооронд тооцоо нийлсэн дансны акт, хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөр болон зочид буудлын төлбөр нийт 24,815,860.12 төгрөгийг өгч авалцах талаар нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж нягтлан бодогч Б.Уянга, хариуцагч байгууллагыг төлөөлж нягтлан бодогч Х.Цэцгээ нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 7-8-р хуудас/
* ХХК нь тус шүүхийн эвлэрүүлэн жуучлах хэсэгт 2018 онд хандсан боловч талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эвлэрэл амжилтгүй болж эвлэрүүлэн жуучлах ажиллагаа хаагдсан байна.
Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
28.3.Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана.
Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
28.3.Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана.
*
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ…. гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил,
75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил,
75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна... гэсэн хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасны дагуу талууд эрчим хүчээр хангах талаар гэрээ байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,029.30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-т зааснаар “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй,“*” ХХК-нд холбогдох цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 24,815,860.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,029.30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН