Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 150/шш2025/00190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: * аймаг * сумын *-р баг хөдөө, “*” гэх газар оршин суух хаягтай, * /РД:*/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* миний бие 19* онд төрсөн. Би *д 1987.07.01-1991.12.31-ыг хүртэл *САА-н даргын тушаалаар 120 засварчны газар засварчнаар ажиллаж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн архиваас шүүхэд ажилд томилсон тушаалууд нь байгаа боловч чөлөөлөгдсөн тушаалууд нь байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Надад хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилсон даргын тушаалууд л байна. Иймд миний * САА-н 1987.07.01-ний өдрөөс 120 засварын газар засварчнаар, 1988.09.16-ны өдрөөс автограшид жолоочоор, 1989.02.01-1991.12.31-ны өдрүүдэд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч 1987.07.01-ны өдрөөс 1988.09.16 хүртэл * засварын газарт засварчин, 1988.09.16-ны өдрөөс 1989.02.01 хүртэл Авто гражид жолооч, 1989.02.01-ны өдрөөс 1991.12.31 хүртэл сангийн аж ахуйн бог малын  малчнаар тус тус ажиллаж байсан тухайн ажилд томилогдсон тушаал байдаг. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр сум орон нутагт байхгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч * 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1988 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл *засварын газар засварчнаар, 1988 оны 09 сарын 16-ны өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл * гражид жолоочоор, 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл * аж ахуйд малчнаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч * нь 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1988 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл * сангийн аж ахуйн  120 засварын газар засварчнаар, 1988 оны 09 сарын 16-ны өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл * сангийн аж ахуйн авто гаражид жолоочоор, 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл * сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

Гэрч *: “...* нь 1986 оноос Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаантолгойн САА-д засварчин, 1987 оноос жолооч, 1992 оноос малчнаар ажиллаж байсан. Сар өдөр хугацааг сайн санахгүй, мэдэхгүй байна. Миний бие 1981 оноос 1992 он хүртэл Цагаан толгойн сангийн аж ахуйд нягтлан бодогчоор ажиллаж байсан, 2012 онд өндөр насны тэтгэвэрт гарсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч *: “...* нь Цагаан толгойн сангийн аж ахуйд 1987 онд 120 трактор засварын газарт засварчнаар, дараа нь жолоочоор, 1990 онд зах зээл эхэлж байхад малчнаар ажиллаж байсан. Миний бие 120 засварын газарт 1987-1992 он хүртэл токарьчин гэдэг ажил эрхэлж байгаад, Дархан-Уул аймаг руу гэр бүлээрээ шилжсэн...” гэх мэдүүлэг,

 

* архивын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 290 дугаартай тодорхойлолт /хх-ийн 04-р хуудас/,

* аж ахуйн  даргын 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 315 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 05-р хуудас/,

*аж ахуйн  даргын 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 219 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал /хх-ийн 06-р хуудас/,

* аж ахуйн  даргын 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 269 дугаартай “Илүү цагийн хөлс олгох тухай” тушаал /хх-ийн 07-р хуудас/,

* аж ахуйн  даргын 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 08-р хуудас/,

* аж ахуйн  даргын 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 220 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 09-р хуудас/,

* аж ахуйн  даргын 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 100- дугаартай “Ажлаас нь түр хугацаагаар чөлөөлж, авч ажиллуулах томилох тухай” тушаал /хх-ийн 10-р хуудас/,

* аж ахуйн  даргын 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 161 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох өөрчлөх тухай” тушаал /хх-ийн 11-р хуудас/,

Хүсэлт гаргагчийн 034969 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тэдгээрийн бичилт /хх-ийн 12-15-р хуудас/ хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хүсэлт гаргагч *ийн 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгой сангийн аж ахуйн 120 засварын газар засварчнаар, 1988 оны 09 сарын 16-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгой сангийн аж ахуйн авто гражид жолоочоор, 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгой сангийн аж ахуйд малчнаар ажилд орсон тушаалын хуулбар хэрэгт авагдсан бөгөөд 1991 онд ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй буюу гаргаж өгөх боломжгүй байгаа ч 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээсэн 034969 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилт, бусад гэрчийн мэдүүлэг, ажиллаж байх үеийн тушаал шийдвэр зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийг 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1988 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл * аж ахуйн  120 засварын газар засварчнаар, 1988 оны 09 сарын 16-ны өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын * аж ахуйн авто гражид жолоочоор, 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл * аж ахуйд малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *жийг 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1988 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл * аж ахуйн  120 засварын газар засварчнаар, 1988 оны 09 сарын 16-ны өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл *аж ахуйн авто гражид жолоочоор, 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл * аж ахуйд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ДЭЛГЭРСАЙХАН