Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2025/00189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: * аймаг * сум *-р баг * тоот хаяг оршин суух, * овогт *ийн *(РД:*)-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* миний бие 1971.01.30-ны өдөр * суманд төрсөн. 1989.11.01-нд * НХТ-ны харьяа *шатахуун түгээх салбарт түгээгчээр орж ажилласан. 1991.01.01-ны өдрөөс НХБ-н харьяанд манай * сумын ШТСтанц очсон. 1991.01.01-ны өдрөөс 1994.12.31-ны өдөр хүртэл хугацаанд мөн тасралтгүй түгээгчээр ажилласан. 1989.11.01-ны өдрөөс 1994.12.31-ны өдөр хүртэл ажилласан /5жил, 2 сар/ Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон гарсан тушаал шийдвэр дутуу архиваас олдохгүй гээгдсэн болно. 1990.11.01-ны өдрөөс эхлэн түр жирэмсэн хүний оронд ажилд авах тухай тушаал мөн 2 сарын цалингаар торгох арга хэмжээ авсан тухай архивын 2 ширхэг баримт олдсон. Хамт ажиллаж байсан хүмүүсээс асуусан боловч олдохгүй байна. Иймд хөдөлмөрийн дэвтрээс өөр баримт байхгүй байгаа тул 1989.11.1-ны өдрөөс 1994.12.31-ны өдөр хүртэл 5 жил 2 сар түгээгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү ...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1989 оны 11 дүгээр сарын 01-нд * харьяа * сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажилд орж, 1994 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд ажилд орсон тушаал байдаг, чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажилласан жил тогтоолгохоор хүсэлт гаргасан. Төрийн архиваас холбогдох мэдээллээ шүүлгэхэд гарч ирээгүй...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч нь * овгийн * 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хүртэл * сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан болох нь түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч * нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хүртэл * сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

Гэрч *: “...Би өмнө шатахуун түгээх станцад хамт ажиллаж байсан. Би 1977 оноос 2015 он хүртэл шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан. Оныг сайн санахгүй байна. Би 1977 оноос 2005 он хүртэл түгээгчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд * түгээгчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч *: “...Миний бие 1988-2003 он хүртэл тасралтгүй * сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажилласан. * намайг орсны дараа 1989 оноос ажилласан. Би 2003 онд ажлаас гарсан. Надаас хойш 2005 он хүртэл эрхлэгчээр ажилласан...” гэх мэдүүлэг,

 

*аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн архивын магадлагаа /хх-ийн 04-р хуудас/,

*хангамжийн баазын даргын 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/175 дугаар “Ажилд авах тухай” тушаал /хх-ийн 05-р хуудас/,

* баазын даргын 1993 оны 08 дугаар 05-ны өдрийн 57 дугаартай “Түр ажиллуулах, арга хэмжээ авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 06-р хуудас/,

Хүсэлт гаргагчийн * дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тэдгээрийн бичилт /хх-ийн 7-8-р хуудас/,

Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлын талаар гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16-р хуудас/ хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хүсэлт гаргагч *ийн 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Сэлэнгэ аймгийн * сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажилд орсон тушаалын хуулбар хэрэгт авагдсан бөгөөд 1995 онд ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй буюу гаргаж өгөх боломжгүй байгаа ч бусад гэрчийн мэдүүлэг, ажиллаж байх үеийн тушаал шийдвэр зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хүртэл Сэлэнгэ аймгийн * сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ДЭЛГЭРСАЙХАН