Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 150/ШШ2025/00191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

* аймгийн * сум, *-р баг хаягт байрлах, “*” ХХК /РД:*/-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 035 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүсэлтийн үндэслэл нь “*” хувьцаат компани, түүний гүйцэтгэх захирал * нарт холбогдох 45,185,700 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Шүүхээс хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр хариуцагч нарын оршин суугаа хаягаар тус тус мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч “Монгол шуудан” хувьцаат компанийн бичиг хүргэгчээс “*” хувьцаат компанийн хаяг алдаатай, * хаягтаа оршин суудаггүй тухай магадалгаа ирсэн тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “*” хувьцаат компанийн гэрээнд дурдсан * тоот хаягт алдаатай, * хаягт оршин суудаггүй, хаана оршин байрладаг нь тодорхойгүй байх тул манай компани “*” хувьцаат компани болон *д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд оршин байрлах хаяг нь тодорхойгүй байгаа “*” хувьцаат компани, түүний гүйцэтгэх захирал * овогт * нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, тогтоосон хаягийг “*” ХХК-д албан бичгээр мэдэгдэхийг * хэлтэст даалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч , “*” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу * эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээ.

 

Хүсэлт гаргагч “*” ХХК нь “*” ХХК-ийн гүйцэтгэх захирал *той 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Цемент худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.

“*” ХХК нь дээрх Цемент худалдах худалдан авах гэрээний үүрэгт 45,185,700 төгрөг нэхэмжилж 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд хандсан боловч тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 150/шз2025/00356 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийг хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 6-7-р хуудас/

 

Хүсэлт гаргагч гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар *, регистрийн дугаар * регистрийн дугаартай,  “*” ХХК нь *регистрийн дугаартай болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

            Хүсэлт гаргагч “*” ХХК-ийн *” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

      

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжилсугай.

2. А.Ариунтуяаг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН