2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Ганцэцэг, А.Зүмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,   тоотод хаягт оршин суух, Б овогт Ч Т/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг,  өөрийн байранд байрлах “Б ш ө” ОНӨААТҮГ-т холбогдох,

 Гэм хорын хохиролд 39,597,324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, иргэдийн төлөөлөгч Ү.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Т.Тнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Тыг нэхэмжлэгчээр сольсон бөгөөд нэхэмжлэгч Ч.Тнь хариуцагч “Б ш ө” ОНӨААТҮГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 39,597,324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг 21 дүгээр хороо 16 дугаар гудамжинд буюу “Б ш ө” ОНӨААТҮГ-ын хог хаягдал тээвэрлэх, ачих үйлчилгээний талбайд хог тээврийн ачигчийн ажил хийж байсан Т.Снь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа * улсын дугаартай Хюндай Майти маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд даруулж нас барсан. Тухайн хэрэг үйл явдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/488 дугаар тогтоол гарсан. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар Б ш ө ОНӨААТҮГ оролцсон. Шүүхийн шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаас нэхэмжилсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.4-т Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй. гэж заасны дагуу даатгуулсан бол холбогдох даатгалын газраас нөхөн гаргуулах, даатгуулаагүй тохиолдолд 36 сарын дундаж цалинтай тэнцэх 42,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар баримт цуглуулаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйгээр тусгасан. Б ш ө ОНӨААТҮГ нь Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ зөрчсөнөөс дээрх осол гарах нөхцөл бүрдсэн. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4-т Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна” гэснийг зөрчиж Н д ХХК-тай гэнэтийн ослын даатгалыг хуульд зааснаас багаар буюу нэг ажилтны хувьд 2-4 сая төгрөгөөр даатгуулсан байдаг. Үүний улмаас даатгалын компаниас 2022 оны 04 сарын 13-ны өдөр талийгаачийн ээж Ч овогтой Тын Хаан банкны * тоот дансанд 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөр орсон байдаг. Хариуцагч компанийн зүгээс талийгаачийн 36 сарын дундаж цалинг 42,597,324 төгрөгөөр тогтоосон байдаг ба энэ дүнгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг олгосон байдаг. Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгох бөгөөд талийгаач Снь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж нас барсан иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг “ажлын байран дахь эрсдэл” гэж ойлгох бөгөөд эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй. Ажил олгогчийн зүгээс эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.12 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т нийцээгүй байна. Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүргээ ажил олгогч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу нөхөн төлбөр авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймээс бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 39,597,324 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Б ш ө ОНӨААТҮГ-аас гэм хорын хохиролд 39,597,324 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.” гэжээ.

 2. Хариуцагч “Б ш ө” ОНӨААТҮГ хариу тайлбартаа: “Тус байгууллагын хог тээврийн ачигч албан тушаалтай байсан Т.С нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр автомашины өргөгдсөн байсан тэвшин доогуур орж тэвш өргөх хөшүүргийг хөндөж, тэвшийг буулгасны улмаас дарагдан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангаж ажиллаагүйн улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагын зүгээс бүхий л боломжийг судалж, байж болох хамгийн дээд хэмжээндээ буюу 42,597,324 төгрөгийн тэтгэмжийг ар гэрт нь олгосон. Б ш ө ОНӨААТҮГ нь улсын төсвөөс бүрэн санхүүждэг байгууллага учир Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсвийн хүрээнд, төсвийн шууд захирагчаас хуваарилсан хэмжээ, чиг үүрэг, зориулалтын хүрээний дотор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулан явуулах нь хуулиар тавигдсан шаардлага.

2021 онд тус байгууллагын төсөвт ажилчдын даатгалд 10,000,000 төгрөгийн хураамжийн зардал гаргахаар батлагдсан тул энэ дагуу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Н д” ХХК-тай 1 ND/211-1-12-2-40059675 тоот “Гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулан нэг ажилтанд ногдох даатгалын үнэлгээг 2-4 сая төгрөгөөр тооцож, нийт 260 ажилтны үнэлгээг 782 сая төгрөгөөр тогтоон, даатгалын хураамжийг 1%-аар тооцож, 7,820,000 төгрөгийн даатгалын хураамжийн зардлыг гаргасан ба уг гэрээ нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүчинтэй үйлчилсэн. Б ш ө ОНӨААТҮГнь төсвөөс санхүүждэг ажил олгогчийн хувьд батлагдсан төсвийн хүрээ, хэмжээний дотор ажилтныг заавал даатгуулах хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хуульд заасан хэмжээнд хүрээгүй нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд хамааралгүй тул гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 3. Иргэдийн төлөөлөгч Ү.Я шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ч.Тын нэхэмжлэлтэй хэргийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэн би жолоочийн хариуцлагын даатгал даатгуулсан тохиолдолд даатгалын компаниас 5 хүртэлх сая төгрөгийн хохирлыг барагдуулдаг. Үүнтэй адил даатгалын хууль ижил үйлчлэх болов уу гэжээ.

  4. Нэхэмжлэгчээс Иргэний оршин суугаа газрын лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Ч.Тын дансны хуулга, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Б ш ө” ОНӨААТҮГ-ын үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт,  Ажлын байрны эрсдлийн үнэлгээ, Ачигч нарын өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Садан төрлийн лавлагаа, Эцг, эх тогтоосны лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч Ч.Тдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Т.Снь “Б ш ө” ОНӨААТҮГ-ын хог хаягдал тээвэрлэх, ачих үйлчилгээний талбайд хог тээврийн ачигчийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа * улсын тээврийн хэрэгслийн тэвшинд даруулж нас барсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.4-т заасныг зөрчиж Н д ХХК-тай гэнэтийн ослын даатгалыг хуульд зааснаас багаар буюу нэг ажилтны хувьд 2-4 сая төгрөгөөр даатгуулсан байдаг. Үүний улмаас даатгалын компаниас 2022 оны 04 сарын 13-ны өдөр талийгаачийн ээж Ч.Тын дансанд 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөр орсон. Хариуцагчийн зүгээс талийгаачийн 36 сарын дундаж цалинг 42,597,324 төгрөгөөр тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг олгосон боловч ажил олгогчийн зүгээс эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийг 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нөхөн төлбөр авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас 39,597,324 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.

 3. Хариуцагч “Б ш ө” ОНӨААТҮГ нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Талийгаач Т.Снь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангаж ажиллаагүйн улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Манай байгууллагын зүгээс хамгийн дээд хэмжээндээ буюу 42,597,324 төгрөгийн тэтгэмжийг ар гэрт нь олгосон. 2021 онд тус байгууллагын төсөвт ажилчдын даатгалд 10,000,000 төгрөгийн хураамжийн зардал гаргахаар батлагдаж 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Н д” ХХК-тай “Гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулан нэг ажилтанд ногдох даатгалын үнэлгээг 2-4 сая төгрөгөөр тооцож, нийт 260 ажилтны үнэлгээг 782 сая төгрөгөөр тогтоон, даатгалын хураамжийг 1%-аар тооцож, 7,820,000 төгрөгийн даатгалын хураамжийн зардлыг гаргасан. Хариуцагч нь төсвөөс санхүүждэг ажил олгогчийн хувьд батлагдсан төсвийн хүрээ, хэмжээний дотор ажилтныг заавал даатгуулах хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хуульд заасан хэмжээнд хүрээгүй нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд хамааралгүй тул гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй...” гэж маргажээ.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.1 “2022 оны 3 сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 16 дугаар гудамжинд “Б ш ө” ОНӨААТҮГ-ын хог хаягдал тээвэрлэх, ачих үйлчилгээний талбайд хог тээврийн ачигчийн ажил хийж байсан “Б ш ө” ОНӨААТҮГ-ын ажилтан Т.Снь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа * улсын дугаартай Hyundai Mighty маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд даруулж нас барсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоол, “Б ш ө” ОНӨААТҮГ-ын үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт,  талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх5-10/

 5. Т.Снь “Б ш ө” ОНӨААТҮГ-ын хог тээврийн ачигчийн албан тушаалд ажиллаж байсан, ажил олгогч нь Н д ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж нэг ажилтныг /хог тээврийн ачигч/ 3,000,000 төгрөгөөр даатгуулсан талаар зохигч маргаагүй. Харин нэхэмжлэгч Ч.Тнь талийгаач Т.Сгийн хууль ёсны өвлөгч мөн эсэх, хариуцагч даатгалын нөхөн төлбөрийн зөрүүг төлөх эсэх нь талуудын маргааны зүйл байна.

 6. Нэхэмжлэгч Ч.Тнь талийгаач Т.Сгийн төрсөн эх болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрөл садангийн лавлагаагаар тогтоогдсон. /хх-109/

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасны дагуу талийгаач Т.Сгийн эх Ч.Тхууль ёсны өвлөгч байх тул мөн хуулийн 508 дугаар зүйлийн  508.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч Ч.Тнь хариуцагч “Б ш ө” ОНӨААТҮГ-аас  шаардах эрхтэй байна. /хх-109/

7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэж тодорхойлсон байх бөгөөд Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-т ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн осол гэж үзэхээр заажээ. 2022 оны 3 сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 16 дугаар гудамжинд “Б ш ө” ОНӨААТҮГ-ын хог хаягдал тээвэрлэх, ачих үйлчилгээний талбайд хог тээврийн ачигчийн ажлаа хийж байгаад Т.Снь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа * улсын дугаартай Hyundai Mighty маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд даруулж нас барсан үйл баримтад талууд маргаагүй.

 8. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно, 125.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор заасны дагуу хариуцагч “Б ш ө” ОНӨААТҮГ-аас  2022 оны 3 сарын 21-ний өдөр талийгаач Т.Сгийн эх нэхэмжлэгч Ч.Тд дансаар 42,597,324 төгрөгийг /гүйлгээний утга: Т.Сгийн ар гэрт олгох нөхөн төлбөр/ шилжүүлсэн байна. /хх-12/

 9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт “Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй.” гэж заажээ.

 Хэрэгт авагдсан ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг тодорхойлсон хариуцагч “Б ш ө” ОНӨААТҮГ-ын Хог тээврийн хэлтсийн Ачигчийн ажлын байрны эрсдэлийн үнэлгээнээс үзэхэд Гэр хорооллын хог ачих, ажил гүйцэтгэх дараалал буюу ажилбарын нэрийг зааж эрсдэлийн түвшинг тодорхойлохдоо өндөр эрсдэлтэй гэж тодорхойлжээ. /хх55-66/

 Тодруулбал,  эрсдэлийн үнэлгээгээр “Б ш ө” ОНӨААТҮГ-ын Хог тээврийн хэлтсийн Ачигчийн ажлын байр нь өндөр эрсдэлтэй ажлын байранд хамаарч байх бөгөөд ажил олгогч “Б ш ө” ОНӨААТҮГ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар …ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулах үүргээ биелүүлээгүй буюу нэг ажилтныг /хог тээврийн ачигч/ 3,000,000 төгрөгөөр даатгуулсан болох нь хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-25/

 10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулан нэг ажилтанд ногдох даатгалын үнэлгээг 2-4 сая төгрөгөөр тооцож, нийт 260 ажилтны үнэлгээг 782 сая төгрөгөөр тогтоон, даатгалын хураамжийг 1%-аар тооцож, 7,820,000 төгрөгийн даатгалын хураамжийн зардлыг гаргасан. Б ш ө ОНӨААТҮГ нь төсвөөс санхүүждэг ажил олгогчийн хувьд батлагдсан төсвийн хүрээ, хэмжээний дотор ажилтныг заавал даатгуулах хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хуульд заасан хэмжээнд хүрээгүй нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд хамааралгүй тул гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй...” гэх тайлбараа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан 39,597,324 төгрөгийн хохирлыг үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй тул гэм хорын хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй юм.

 “Н д” ХХК-аас 2022 оны 4 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид 3,000,000 төгрөгийг /гүйлгээний утга: нөхөн төлбөр “Б ш ө” ОНӨААТҮГ/ шилжүүлсэн үйл баримтад зохигчид маргаагүй. /хх-17/

 Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулах үүрэгтэй, ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд хариуцагч байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2-т заасны дагуу талийгаач Т.Сгийн дундаж цалин хөлсийг 36 сараар тооцож гаргасан 42,597,324 төгрөгийн тооцооллын талаар маргаагүй байх тул даатгалын байгууллагаас нөхөн төлбөрт олгосон 3,000,000 төгрөгийг хасч хариуцагч “Б ш ө” ОНӨААТҮГ-аас даатгалын нөхөн төлбөрийн зөрүү 39,597,324 төгрөгийн хохирлыг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тд олгох үндэслэлтэй гэж үзэв.

 11. Иргэдийн төлөөлөгч Ү.Я нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Ч.Тын нэхэмжлэлтэй хэргийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэн би жолоочийн хариуцлагын даатгал даатгуулсан тохиолдолд даатгалын компаниас 5 хүртэлх сая төгрөгийн хохирлыг барагдуулдаг. Үүнтэй адил даатгалын хууль ижил үйлчлэх болов уу гээд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа талаар дүгнэсэн.

 12. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Б ш ө” ОНӨААТҮГ-аас 39,597,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзлээ.

 13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 355,936 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б ш ө” ОНӨААТҮГ-аас 39,597,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тд олгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 355,936 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ЭНХЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧИД                                        Б.ГАНЦЭЦЭГ

 

                                                                                                      А.ЗҮМБЭРЭЛ