Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2025/00193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, өөрийн байр хаягт байрлах, “*” ХК /РД:*/-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч * нь тус тооцооны төвд жолоочоор ажиллаж байхдаа онлайн цалингийн зээл авсан. Ажлаасаа гараад ямар ч холбоогүй байгаа.  * тоотод оршин суух хаягтай боловч тухайн хаягт оршин суудаггүй, өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар холбогдохгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна...” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч “*” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу *ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээ.

 

Хүсэлт гаргагч “*” ХК нь *тэй 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна.

“*” ХК нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл 1-р багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 241 дугаар албан тоотод “ Иргэн * нь 13-р байрны 54 тоотод оршин суудаггүй болно” гэх тодорхойлолтоор * нь хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *ын тайлбарт дурдсанаар * регистрийн дугаартай гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

            Хүсэлт гаргагч “*” ХК-ийн *ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, *ийн хаягийг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

      

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжилсугай.

2. *ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН