2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 193/ШШ2025/00687

 

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 193/ШШ2025/00687

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, , од оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,870,888.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

....Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 12,859,888.39 төгрөг, Нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 12,870,888.39 төгрөгийг хариуцагч ын ээс гаргуулах... гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас А. бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 12,870,888.39 төгрөгийг 12 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574.39 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,870,888.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч А. нь 12,870,888.39 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,072,574 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574.39 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/6693 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,870,888.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,870,888.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 1,072,574.39 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,884 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч А.ээс 110,442 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 110,442 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА