| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01031/И |
| Дугаар | 193/ШШ2025/00688 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 193/ШШ2025/00688
2025 07 30 193/ШШ2025/00688
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, *******од оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,375,109.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
....Д. нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *******тай тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл-харилцагч/-г байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 2 удаа /сар бүрийн 05 болон 20-нд/ буцаан төлөх үүрэг хүлээн авсан. Зээлдэгч Д. нь тоот зээлийн гэрээний хавсралт №1-ын дагуу тохиолцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөлт хийлгүй хуваарьт хугацааг хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үлдсэн 9,375,109.42 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт *******инд олгуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ******* ХК, нөгөө талаас Д. бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 9,375,109.42 төгрөгийг 6 хувааж 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,562,509.42 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банк ХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,375,109.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Д. нь 9,375,109.42 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 1,562,520 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,562,509.42 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18/14-000100 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,375,109.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,375,109.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 1,562,520 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,562,509.42 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164,952 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Д.ээс 82,476 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 82,476 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА