| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04736/И |
| Дугаар | 192/ШШ2025/04792 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04792
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Г******* ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Т /РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 28 172 136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч М.Т******* нь Г*******тай 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дугаар R001213044 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дугаар ЗГ- R001213044-2024/09/26 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 30 000 000 төгрөгийг жилийн 13.2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал цалингийн зээл авсан. Зээлдэгч М.Т******* нь Дугаар ЗГ-R001213044-2024/09/26 тоот Дижитал зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 131 хоног хугацаа хэтрүүлэн, банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгчид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 26 885 717 төгрөг, үндсэн хүү 1 266 260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 158 төгрөг, нийт 28 172 136 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч М.Т*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 172 136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...1.Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 28,172,136 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч М.Т******* хүлээн зөвшөөрч байна.
2.Хариуцагч 28,172,136 төгрөгийг 6 сарын хугацаанд төлнө. Үүнд:
2025.07.15-ны өдрийн дотор 4,695,356 төгрөг,
2025.08.15-ны өдрийн дотор 4,695,356 төгрөг,
2025.09.15-ны өдрийн дотор 4,695,356 төгрөг,
2025.10.15-ны өдрийн дотор 4,695,356 төгрөг,
2025.11.15-ны өдрийн дотор 4,695,356 төгрөг,
2025.12.15-ны өдрийн дотор 4,695,356 төгрөг төлнө... гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 28 172 136 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 811 төгрөгийн 149 405.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 149 405.5 төгрөг, хариуцагчаас 149 405.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй, М.Т*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28 172 136 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 28 172 136 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4 695 356 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 811 төгрөгийн 149 405.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 149 405.5 төгрөг, хариуцагчаас 149 405.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН