2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04944

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

 

Нэхэмжлэгч:  Х******* ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Л-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18 910 702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны ны өдөр үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ж******* овогтой Л******* 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Банктай 1570093488 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 23 500 000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь Ж.Л*******ын Х*******ны 50047******* дугаартай харилцах дансанд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 23 500 000 төгрөг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь 1570093488 дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 5 900 584.05 төгрөг, зээлийн хүүнд 2 293 187.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 111.02 төгрөг тус тус төлсөн. Ж.Л******* нь уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 147 болж байна. Зээлийн үлдэгдэл 17 599 415.95 төгрөг, хγγ 1 281 511.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 775.14 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 18 910 702.43 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 1570093488 дугаартай зээлийн гэрээг цуцалж, Ж.Л*******ас зээлийн гэрээний үүрэгт нийт 18 910 702.43 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч Ж.Л*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 910 702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 18 910 702 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

2.Хариуцагч 18 910 702 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сарын бүрийн 15-ны өдрийн дотор 1,575,891.8 төгрөгөөр төлнө... гэжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 18 910 702 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сарын бүрийн 15-ны өдрийн дотор 1,575,891.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 504 төгрөгийн 126 252 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 126 252 төгрөг, хариуцагчаас 126 252 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Л*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18 910 702 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 18 910 702 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сарын бүрийн 15-ны өдрийн дотор 1,575,891.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 504 төгрөгийн 126 252 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 126 252 төгрөг, хариуцагчаас 126 252 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН