| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04920/И |
| Дугаар | 192/ШШ2025/04979 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/04979
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Л******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г******* ХХК /РД:*****/-д холбогдох,
22 042 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 02-ны иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Л******* ХХК нь Г******* ХХК-тай 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Төлбөр тооцооны талаар: Түрээсийн тооцоо болох 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх "Авлага өглөгийн товчоо" тооцоогоор нийт 3335 ширхэг бараа материалыг 42-143 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-310 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 58 088 175 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр акталсан 398 ширхэг барааны төлбөр 2,131,000 төгрөгийг нэмж нийт 60 219 175 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас нийт төлсөн 39 164 150 төгрөгийг хасч 21 055.25 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас барьцаа 5,000,000 төгрөгийг хасч 16 055 025 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Үлдэгдэл төлбөр 16 055 025 төгрөгөөс акталсан барааны төлбөр 2 131 000 төгрөгийг хасч 13 924 025 төгрөгнөөс алданги тооцох тооцоо гарсан. Түрээсийн алдангийн тооцоог 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 89 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцож 5 987 330 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр 13 924 025 төгрөг, алданги 5 987 330 төгрөг, акталсан барааны төлбөр 2 131 00 төгрөг, нийт 22 042 355 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л******* ХХК нь хариуцагч Г******* ХХК-д холбогдуулан 22 042 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 22,042,355 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч 22,042,355 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11,021,177.5 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 11,021,177.5 төгрөгөөр тус тус төлнө гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох 22 042 355 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11 021 177.5 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 11 021 177.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 162 төгрөгийн 134 081 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 134 081 төгрөг, хариуцагчаас 134 081 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г******* ХХК-д холбогдох 22 042 355 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 22 042 355 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11 021 177.5 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 11 021 177.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 162 төгрөгийн 134 081 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 134 081 төгрөг, хариуцагчаас 134 081 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН