| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/02109/И |
| Дугаар | 192/ШШ2025/05254 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/05254
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Гэрээний үүрэгт 23 096 019.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Б.Б******* нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагатай №2306-2671 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулан 22 500 000 төгрөгийг сарын 2.90 хувийн хүүтэйгээр, нийт 3 жилийн хугацаатай зээлэн ФГ/2306-2671/ дугаартай фидуцийн гэрээ байгуулж ******* улсын дугаартай тоёота сай маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээ байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 4 055 568 төгрөг, үндсэн хүүнд 7 503 798 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32 343 төгрөгийг төлсөн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн төлбөр төлөхгүй гэрээний үүрэгээ зөрчсөөр байсан тул түүнд гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж Зээлийн гэрээний 7.2.1-д заасныг үндэслэн зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн. 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлэнд 18 444 432.00 төгрөг, үндсэн хүүнд 4 496 190.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 155 396.55 төгрөг, нотариатын зардал 12 000.00 төгрөг, нийт 23 108 019.13 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 23 108 019 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэсэн тул зөвшөөрлийг батлахад татгалзахгүй гэв.
Хариуцагч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тиймээ, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ талаараа бичгээр хүсэлт гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан гэрээний үүрэгт 23 096 019.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч М******* ХХК-ийн гэрээний үүрэгт 23 096 019.13 төгрөг гаргуулах тухай шаардлагыг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Иймд хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 490 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 273 490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б*******д холбогдох гэрээний үүрэгт 23 096 019.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 490 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 273 490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН