| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/03798/И |
| Дугаар | 192/ШШ2025/05021 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/05021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.Э******* би 1963 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс УААЯ-ны Тоног төхөөрөмж үйлдвэр засварын газар гагнуурчнаар орж 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Б.Э******* би 1981 оноос тасралтгүй ажилласан бөгөөд 1993 онд манай үйлдвэр хувьчлагдаж У******* ХХК болсон бөгөөд би У******* ХХК-д гагнуурчнаар ажиллаж байгаад 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас гарсан. Б.Э******* би одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон бөгөөд нийгмийн даатгалын газар намайг 1990 оноос 1996 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байсан эсэхээ шүүхээр тогтоолгож ирээрэй гэсэн. Иймээс би тэтгэврээ тогтоолгоход нэн шаардлагатай байгаа 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 4-р сар хүртэл ажилласан 6 жил 4 сарын ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл усны аж ахуйн газарт, 1992 оны 7 дугаар сарын 26-наас 1995 оны 7 дугаар сарын 25-ны хүртэл үйлдвэрлэл арилжааны ******* ХК-нд, 1995 оны 7 дугаар сарын 25-наас 1996 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл У******* ХХК-нд тус тус гагнуурчнаар ажилллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн. Үйлдвэр нь 1993 онд хувьчлагдаж У******* ХХК болсон байдаг юм билээ. Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.29-ний өдрийн 184/ШЗ2024/26217 дугаар шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.11.22-ны өдрийн 889 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2024.11.20-ны өдрийн 1755 тоот албан бичиг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, УААЯ тоног төхөөрөмжийн үйлдвэр засварын газрын даргын 1984.06.20-ны өдрийн №75 тоот Ажилд авах ба шилжүүлэн томилох тухай тушаал, Б.Э*******ын үнэмлэх, гэрч Д.Э*******ийн хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн тодорхойлолт, гэрэл зураг, УААЯ УААЯ тоног төхөөрөмжийн үйлдвэр засварын газрын даргын 1987.01.26-ны өдрийн 20 дугаар Ажилчдын 1986 оны 12-р сар үр дүнгийн шагналт цалин олгох тухай тушаал, хавсралт, УААЯ тоног төхөөрөмжийн үйлдвэр засварын газрын даргын 1982.06.10-ны өдрийн 61 дүгээр Мөнгө зарцуулах тухай тушаал, 1981.11.17-ны өдрийн 132 дугаар Сүрэл боох ажилд томилох тухай тушаал, ээлжийн зохион байгуулалт, Ажилчдад 1990 оны 1 сарын үр дүнгийн шагнал олгох тооцоо, 1990.01.29-ний өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1990.03 сарын Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, хавсралт, 1992.05.11-ний өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1990.06.28-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1990.08.25-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1991.11.25-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1991.11.11-ний өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1991.11.25-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, Газрын даргын 1992 оны 2-р сарын 24-ний өдрийн 20 тоот тушаалын хавсралт, ХААХҮ яамны харьяа усны аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэр засварын газрын даргын 1992.03.06-ны өдрийн 21 дүгээр Тушаалын заалтад өөрчлөлт оруулах тухай тушаал, 1992.01.25-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1992.02.25-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1992.04.27-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1995.01.20-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1995.05.09-ний өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1995.05.30-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1996.06.68-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1995 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан тус компанийн ажиллагсдын 0-16 насны хүүхдүүдэд бэлэг олгосон баримт, 1996.07.10-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1996.08.03-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1996.08.03-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрчээр Д.Э*******, Ш.Г******* нарыг асууж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас У******* ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, У******* ХХК-иас Б.Э*******ын ажиллаж байсантай холбоотой баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Э******* нь 1981 оны 10 сарын 24-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Усын аж ахуйн яамны тоног төхөөрөмжийн үйдвэрийн засварын газарт, 1992 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Үйлдвэрлэл арилжааны ******* ХК-нд, 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд У******* ХХК-нд тус тус гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шаардлагаа тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Б.Э*******ын ажилд орсон, ажлаас гарсан тушаал нь үрэгдсэн, уг баримтыг олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газрын лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
3.2.Нэхэмжлэгч Б.Э******* нь 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл УАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэрийн засварын газарт, 1992 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Үйлдвэрлэл арилжааны ******* ХК-нд, 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд У******* ХХК-нд тус тус гагнуурчнаар ажиллаж байсан болох нь:
-хэрэгт авагдсан Үндэсний төв архивын 2024.11.20-ны өдрийн №1755 тоот лавлагаанд ...Усны аж ахуй яамны Тоног төхөөрөмж үйлдвэр засварын газар байгууллагын бүгд он баримт шилжиж ирээгүй тул ******* овогтой Э*******од холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна..,
-Нийслэлийн архивын газрын 2024.11.22-ны өдрийн №889 тоот албан бичигт ...Усны аж ахуй яамны Тоног төхөөрөмж үйлдвэр засварын газрын баримт хадгалагддаггүй тул *******ын Э*******од лавлагаа олгох боломжгүй байна... гэсэн албан бичиг,
- УААЯ тоног төхөөрөмжийн үйлдвэр засварын газрын даргын 1984.06.20-ны өдрийн №75 тоот Ажилд авах ба шилжүүлэн томилох тухай тушаалд ...*******ын Э*******ыг 6 дугаар сарын 14-нөөс эхлэн 1 дүгээр бригадад слесариар...,
- 1991.06.27-ны өдрийн №810184 тоот үнэмлэхэд ...*******ын Э******* нь Улаанбаатар дахь Барилга материалын үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн бетончин-арматурчин мэргэжлийн ангид 2 жил суралцаж дунд дүнтэй төгсөв... гэсэн,
- УААЯ тоног төхөөрөмжийн үйлдвэр засварын газрын даргын 1982.06.10-ны өдрийн 61 дүгээр Мөнгө зарцуулах тухай тушаалд ...слесарь Б.Э*******... нарыг баярын бичиг 25 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай...,
- 1981.11.17-ны өдрийн 132 дугаар Сүрэл боох ажилд томилох тухай тушаалд ...*******ын Э******* .... нарыг 1981 оны 2-р сарын 20-ноос 15 хоногийн хугацаагаар томилж ажиллуулсугай...,
-Газрын даргын 1990 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 02 тоот тушаалын ээлжийн зохион байгуулалтын хавсралтад ...4.Гагнуурчин, 2.Б.Э*******... гэсэн,
-Ажилчдад 1990 оны 1 сарын үр дүнгийн шагнал олгох тооцоонд ...14.Б.Э*******... гэсэн бичилт,
- 1990.01.29-ний өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1990.03 сарын Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, хавсралт, 1992.05.11-ний өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1990.06.28-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1990.08.25-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1991.11.25-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1991.11.11-ний өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1991.11.25-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, Газрын даргын 1992 оны 2-р сарын 24-ний өдрийн 20 тоот тушаалын хавсралт,
-ХААХҮ яамны харьяа усны аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэр засварын газрын даргын 1992.03.06-ны өдрийн 21 дүгээр Тушаалын заалтад өөрчлөлт оруулах тухай тушаал, 1992.01.25-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1992.02.25-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1992.04.27-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1995.01.20-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1995.05.09-ний өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1995.05.30-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1996.06.68-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1996.07.10-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1996.08.03-ны өдрийн Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт, 1996.08.03-ны өдрийн Цалингийн тооцооны хүснэгт, 1995 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан тус компанийн ажиллагсдын 0-16 насны хүүхдүүдэд бэлэг олгосон баримтад ...Б.Э*******... гэсэн бичилтүүд,
- мөн нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Ш.Г*******ийн ...Би 1984 оноос 1997 он хүртэл Усны аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт токерчиноор ажиллаж байсан. Б.Э******* 1981 онд Усны аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт гагнуурчинаар ажилд орсон. Нэг үйлдвэрт, нэг байгууллагад ажиллаж байсан. Бид хоёр 1997 он хүртэл хамт ажиллаж байсан. Усны аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэр засварын газар нь 1991 оны үед ******* ХХК болоод, 1993-1994 оны хооронд У******* ХХК болж нэр нь өөрчлөгдсөн. Б.Э******* 1996 оны сүүлээр ажлаас гарсан, би 1997 оны сүүлээр ажлаас гарсан. 1 жилийн зөрүүтэй... гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-гэрч Д.Э*******ийн ...Би 1986-1993 он хүртэл Усны аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт токерчиноор ажиллаж байсан. Б.Э******* намайг ажилд ороход ажиллаж байсан. Б.Э******* гагнуурчин хийдэг байсан. Өөр өөр бригадад хамаардаг байсан. Улмаар 1993 онд ажлаасаа гарсан, Б.Э******* ажилдаа үлдсэн... гэсэн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна гэж үзэв.
3.3.Мөн хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн У******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа гэсэн баримтаар ...Усын аж ахуйн тоног төхөөрөмжийн үйдвэр засварын газрыг хувьцаат компани болгон өөрчлөх зохион байгуулах хурлын 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №1 дугаартай тогтоолд Усны аж ахуйн Тоног төхөөрөмжийн үйдвэр засварын газрыг Үйлдвэрлэл-арилжааны ******* хувьцаат компани болгон өөрчилж 1992 оны 7 дугаар сарын 26-наас эхлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах гэж заасан, 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар У******* ХХК-ийн дүрмийг батлаж, өөрчлөн байгуулагдсан болох нь тогтоогдож байна.
3.4.У******* ХХК-иас тус дүүргийн шүүхэд 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25/107 тоот албан бичгээр Б.Э*******од холбогдох нотлох баримтыг ирүүлсэн байна.
4.Иймд нэхэмжлэгч Б.Э*******ыг 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл УАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэрийн засварын газарт, 1992 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Үйлдвэрлэл арилжааны ******* ХК-нд, 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд У******* ХХК-нд тус тус гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чойжил овогт *******ын Э******* /РД:*******/-ыг 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл УАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэрийн засварын газарт, 1992 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Үйлдвэрлэл арилжааны ******* ХК-нд, 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд У******* ХХК-нд тус тус гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ХУЛАН