| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/05037/И |
| Дугаар | 192/ШШ2025/05388 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05388
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Д-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 219 824 082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч А.Д******* нь А******* ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/7110582310-н TOOT "Зээлийн гэрээ", №БГҮ/7110582310-н тоот Ипотекийн гэрээ"-г байгуулан 200 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 30.0 хувийн хүүтэй, хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож А.Д*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205*******-н тоот дугаартай, ** тоотод байрлах, 79.91 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь "Бизнесийн зээлийн гэрээ", "Зээлийн гэрээ"-р хүлээсэн үүргээ байнга зөрчиж, энэ талаар зээлдэгчид мэдэгдэж үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг арилгаагүй ямар нэгэн үр дүн гарахгүй нь зээл хүүгийн тооцооллоос харахад илт болсон зээл, зээлийн хүүгийн тооцооллоос харахад 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 123 хоног хугацаа хэтэрсэн байгаа учир Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар гэрээг цуцлуулж, төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардлуудыг гаргуулан авах үндэслэлтэй байна. Иймд үндсэн зээл 194 803 082 төгрөг, зээлийн хүү 24 728 260 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 150 798 төгрөг, нийт 219 824 082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч А.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 219 824 082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...1.Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 219 824 082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.
2.Хариуцагч 219 824 082 төгрөгийг 8 сарын хугацаанд төлөхөөр тохиролцов. Үүнд:
2025.07.25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг,
2025.08.25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг,
2025.09.25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг,
2025.10.25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг,
2025.11.25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг,
2025.12.25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг,
2026.01.25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг,
2026.02.25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөгийг төлнө.
3.Гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 219 824 082 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 219 824 082 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөгийг тус тус төлж барагдуулах, гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 327 271 төгрөгийн 663 635.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 663 635.5 төгрөг, хариуцагчаас 663 635.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Д*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 219 824 082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 219 824 082 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 219 824 082 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 37 964 820.6 төгрөгийг тус тус төлж барагдуулах, гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 327 271 төгрөгийн 663 635.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 663 635.5 төгрөг, хариуцагчаас 663 635.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН