| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04624/И |
| Дугаар | 192/ШШ2025/05509 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/05509
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Э /РД:*******/,
Хариуцагч: Э.Н /РД:*******/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 39 648 621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Ц.Э*******, Э.Н******* нар нь нэхэмжлэгч А******* ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Посын орлого барьцаалсан зээлийн гэрээг байгуулан 46 500 000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй, бараа материал худалдан авах зориулалтаар авсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 05 дугаар сараас эхлэн зөрчиж, хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг арилгаагүй байна. Иймд хариуцагч Ц.Э*******, Э.Н******* нараас зээлийн гэрээний 6.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 20.3. 21.2, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг зүйлүүдийг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 2107011017 тоот "Посын орлого барьцаалсан зээлийн гэрээ"-г хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 39 648 621.45 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Ц.Э*******, Э.Н******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 648 621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э*******, Э.Н******* нар нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 39 648 621 төгрөг гаргуулахыг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 193 төгрөгийн 178 096.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 178 096.5 төгрөг, хариуцагчаас 178 096.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Э*******, Э.Н******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39 648 621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 193 төгрөгийн 178 096.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 178 096.5 төгрөг, хариуцагчаас 178 096.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН