| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0410/З |
| Дугаар | 128/ШШ2025/0477 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0477
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа би, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нарыг оролцуулан А******* ХХК-ийн гомдолтой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдох захиргааны тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А******* ХХК-иас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Б.Т*******гийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлснийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2025/3211 дугаар захирамжаар 128/2025/0410/з индесктэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
2. Маргаан бүхий 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №0******* дугаар шийтгэлийн хуудсаар А******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 24 дэх заалтад Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, хангамжийн байгууллага эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бүртгэлгүй, эсхүл чанарын баталгаажилтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр үйлчилсэн, эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандарт зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн үндэслэлээр тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэж шийтгэл оногдуулсан байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, Б.Т******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж, бичгээр өгсөн тайлбартаа Тус маргааны хэргийн харьяалал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Б.Т*******гийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбар бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан болохыг тайлбарласнаар Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан байна.
3. Хариуцагчийн хариу тайлбар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, А******* ХХК-ийн гомдолтой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн оролцуулан А******* ХХК-иас гаргасан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Б.Т*******гийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, Н.Г******* нар зөвшөөрснийг баталж, А******* ХХК-ийн гомдолтой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн
хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА