| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 182/2020/02237/И |
| Дугаар | 210/МА2021/01537 |
| Огноо | 2021-10-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2021/01537
| 2021 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2021/01537 |
Ц.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/01506 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Эийн хариуцагч Н.З.Дд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 82 510 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Э миний бие Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Сэлбийн 16-384 тоотод оршин суудаг бөгөөд уг хашаа байшин, газрыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Оюунхүүгээс худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан юм. Д.Оюунхүү нь дээрх газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар өмчлөн авсан байдаг. Мөн газарт 98 м.кв бүхий хувийн сууцыг барьж, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, холбогдох гэрчилгээг гаргуулсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн байгууллага болон газрын албанд өгсөн. Улмаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 16 дугаар гудамж, 384 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18644314184121 нэгж талбарын дугаартай, 668 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийн Г-2204017220 дугаар гэрчилгээ Ц.Э миний нэр дээр гарсан. Мөн хаягт байрлах 98 м.кв хувийн сууцны зориулалттай эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Г-2204045542 дугаар гэрчилгээ миний нэр дээр гарсан юм. Гэтэл У.Улам-Өрнөх дээрх газрыг 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ж.Сэлэнгээс худалдаж авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжаар Д.Оюунхүүд давхар өмчлүүлсэн гэх үндэслэлээр тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №548 дугаартай шийдвэрээр хариуцагч Н.З.Д болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас шинэ акт гарах хүртэл гуравдагч этгээд Д.Оюунхүүд газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0034226 дугаар газар өмчлүүлэх шийдвэр, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэлийн Г-2204017220 дугаар бүртгэлийг тус тус 6 cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Д.Оюунхүү нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу гаргасан бөгөөд газар эзэмших захирамж гарах үед хэн нэгний газартай давхцалгүй байсан болохыг дээрх хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Шинэ акт гартал дээрх хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч Н.З.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжаар Д.Оюунхүүд өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан Н.З.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийн иргэн Д.Оюунхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №128/ШШ2019/0836 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ, 24 дүгээр зүйлийн 24.2-т Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ, мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т Газрын кадастрын судалгаа гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг ойлгохоор, 10 дугаар зүйлийн 10.1-д Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ, 10.2.6-д аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг Н.З.Д зөрчсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо. Тодруулбал: 18644314184121 нэгж талбарын дугаар бүхий газрыг Н.З.Д хэргийн оролцогч нарт давхардуулан өмчлүүлсэн нь өнөөгийн маргаан гарах болсон шалтгаан болсон бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг гэж заасан эрхийг хэргийн оролцогч нар хэрэгжүүлэх боломжгүй болсон байна гэж дүгнэсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно, 24 дүгээр зүйлийн 24.1-д Иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хөтөлнө, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчин 18644314184121 нэгж талбарын дугаар бүхий нэг газрыг давхардуулан газар өмчлөх эрхийн Г2204003197, Г-22040117220 дугаар бүхий хоёр өмчлөх улсын бүртгэл хийсэн байна гэжээ. Дээрхээс үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн газрын алба болон Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас газар давхардуулан олгосон болох нь тогтоогдсон. Улмаар дээрх буруутай үйл ажиллагааны улмаас худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан газар, түүн дээр байх хувийн сууцны өмчлөх эрх маань зөрчигдөж, Ц.Э надад хохирол учирсан. Нэг газрыг хоёр этгээдэд давхардуулан гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Ц.Э миний бие газар ч үгүй, хувийн сууц ч байхгүй болж байна. Иймд хувийн сууцыг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэсэн үнэ болох 60.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Сэлбийн 16-384 тоотод оршин суудаг бөгөөд уг хашаа байшин, газрын зах зээлийн ханшийн үнэлгээг хийлгэсэн. Уг үнэлгээний дагуу хашаа, газрыг 82.500.000 төгрөгөөр үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа 22.510.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 82.510.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Сэлбийн 16-384 тоотод оршин суудаг бөгөөд тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгө /байшин/-ийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Оюунхүүгээс Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Харин Д.Оюунхүү нь дээрх газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаартай захирамжаар өмчлөгдсөн гэж тодорхойлсон байна. Дээрх газартай холбогдуулан У.Улам-Өрнөхийн Нийслэлийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаартай захирамжаар Д.Оюунхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хянагдсан байна. Иргэн Ж.Сэлэнгэд анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 401 дүгээр захирамжаар Дарь-Эхийн 4-24 хаягт газар эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаартай захирамжаар Ж.Сэлэнгэ болон түүний гэр бүлийн гишүүдэд Сэлбийн 7 дугаар гудамжны 15-241 тоот хаягаар 668 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Улмаар иргэн У.Улам-Өрнөхөд өмчийн газраа шилжүүлсэн. Харин Иргэн Д.Оюунхүүд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр зарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 27 дугаар ороо, Сэлбийн 10-230 тоотод 668 м.кв газрыг эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар хорооны 384 тоот хаягаар өмчлүүлсэн байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаартай шүүхийн шийдвэрээр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.6, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан Н.З.Д, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаартай захирамжийн Д.Оюунхүүд холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Д.Оюунхүүд газар өмчлүүлэх 0034226 дугаар шийдвэр болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн Г-2204017220 дугаар бүртгэл-ийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Дээрх шийдвэр болон хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаартай захирамжийн 4 дүгээр хавсралтаар иргэн Д.Оюунхүүд өмчлүүлсэн газрыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байна. Ингэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дугаар, 2004 оны 3/14 дүгээр, 2005 оны 5/29 дүгээр, 2006 оны 9/48 дугаар, 2007 оны 11/64 дүгээр, 2008 оны 2/14 дүгээр, 2009 оны 4/31 дүгээр, 2010 оны 6/53 дугаар, 2211 оны 8/72 дугаар, 2012 оны 6/26 дугаар, 2013 оны 13/52 дугаар, 2014 оны 21/29 дүгээр, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар тогтоолыг тус тус удирдлага болгосон. Тухайн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаартай Д.Оюунхүүд өмчлүүлсэн газрыг хүчингүй болгосон захирамжийг эс зөвшөөрч Д.Оюунхүү болон Ц.Э нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаартай шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Н.З.Дд холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/655 захирамжийн Д.Оюунхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Д.Оюунхүү, Ц.Э нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Тус шүүхээс тухайн маргаан бүхий газрын кадастрын зурагт 2006- 2018 он хүртэл нэг ч өөрчлөлт орж байгаагүй бөгөөд мөн 10-230 тоот хаяг бүртгэгдээгүй. Түүнчлэн хуурамч нотариатын өргөдөл гарган шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан зэрэг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон үндэслэлтэй гэж үзсэн. Мөн ...Д.Оюунхүү нь хороонд ажилтай байсан..., хашаа татаад байшин барьсан бөгөөд түүнийг хэнээс худалдаж авсан болохыг мэдэхгүй... гэсэн гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг харгалзан Д.Оюунхүүгийн 2012 онд анх эзэмшсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Хүсэлт гаргасан газар нь бусдыг эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож байна гэж дүгнэжээ. Түүнчлэн Шүүгч Нийслэлийн Засаг даргыг Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласан хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол сонсох ажиллагаа явуулахгүй байгаа нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй гэж тус тус дүгнэсэн. Дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дугаартай магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэдий ч Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд У.Улам-Өрнөхийн гомдлыг хангахгүй орхисон байна. Өөрөөр хэлбэл шүүхээс дээрх маргааныг нэг мөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан гэм хорын эрх зүйн зохицуулалт Иргэний хуулийн 497 дугаар зүйлд тусгагдсан байдаг. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор гэм хорын талаар тайлбарласан тайлбар бий. Д.Оюунхүүд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 10 - 230 тоотод 668 м.кв газрыг эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар хорооны 384 тоот хаягаар өмчлүүлсэн гэх газар нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэнтэй холбоотой байх тул Иргэний хуулийн дагуу гэм хор нэхэмжлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул Ц.Эийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: 1.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.З.Дас 44 515 900 /дөчин дөрвөн сая таван зуун арван таван мянга есөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 994 100 /гучин долоон сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 728 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Н.З.Дас 380 529 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Н.З.Дас 150 000 нэхэмжлэгч Ц.Эд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаартай шүүхийн шийдвэрээр Н.З.Д, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаартай захирамжийн иргэн Д.Оюунхүүд холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Д.Оюунхүүд газар өмчлүүлэх 0034226 дугаар шийдвэр болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн Г-2204017220 дугаар бүртгэл-ийг 6 cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Дээрх шийдвэр болон хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаартай захирамжийн 4 дүгээр хавсралтаар иргэн Д.Оюунхүүд өмчлүүлсэн газрыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0836 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаар тогтоолоор Д.Оюунхүү, Ц.Э нарын нэхэмжлэлтэй, Н.З.Дд холбогдох захиргааны хэргийг У.Улам-Өрнөхийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн иргэн Ц.Эийн амьдарч байгаа газар дахин төлөвлөлтөөр газар нь чөлөөлөгдөөгүй, нөгөө талаас нь иргэн Д.Оюунхүүгээс Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шилжсэн газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаартай захирамжаар өмчлөгдсөн гэж тодорхойлсон газраа нягтлан шалгах хэрэгтэй байдаг. Учир нь тухайн маргаан бүхий газрын кадастрын зурагт 2006-2018 он хүртэл өөрчлөлт орж байгаагүй, 10-230 тоот хаягт бүртгэлгүй болохыг дурдсан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаартай захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0839 дугаартай шүүхийн шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай тогтоолоор Оюунхүүд өмчлүүлсэн газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Ж.Сэлэнгэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 401 дүгээр захирамжаар Дарь-Эхийн 4-24 тоот хаягт газар эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаартай захирамжаар Ж.Сэлэнгэ болон түүний гэр бүлийн гишүүдэд Сэлбийн 7 дугаар гудамжны 15- 241 тоот хаягаар 668 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Улмаар иргэн У.Улам-Өрнөхөд өмчийн газраа шилжүүлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ш.ОЮУНХАНД