Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

              Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,

              Хохирогч: Х.А,

              Шүүгдэгч Н.Т, Б.Н нарын өмгөөлөгч: Д.Д,

          Шүүгдэгч: Г.Е, Н.Т, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г.Е, Б овогт Н.Т, Х овогт Б.Н нарт холбогдох 1735001450110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 19-17 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЗ, М овогт Г.Е.

            Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 4-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, авто угаалгын газарт ажилладаг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн 1-05 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЕ, Б овогт Н.Т.

           Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуй, машин механизмын засвар үйлчилгээний мэргэжилтэй, ХХК-д ковшийн жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 5-25 тоотод оршин суух, регистрийн дугаар ОМ92042235, Х овогт Б.Н.

Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч  Г.Е, Н.Т, Б.Н нар нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.А-ийн хашаа болон агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж аккумлятор 70 амперийн 1 ширхэг, аккумлятор 90 амперийн 2 ширхэг, Мотор 5.5 квт 2900 эргэлттэй 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, Гранд марк 2 машины дээд анги 1 ширхэг, олгой /хово машины/ 8 ширхэг, дугуй /тракторын/1 ширхэг, дуу өсгөгч шинэ 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.995.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар нь 2017 оны 10 дугаар сарын эхээр тус аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.А-ийн хашаа болон агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж мотор 2.2 квт 940 эргэлттэй 2 ширхэг, дээврийн 6 метр урттай төмөр 9 ширхэг, хонда мотор 1 ширхэг, компрессор шинэ 1 ширхэг, Сувару загварын гар нягтруулагч 1 ширхэг, дугуй /маяти автомашины/ 1 ширхэг, Мулдак багаж 1 ширхэг, хар панер 8 ширхэг, гэрийн давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны олгой 14 ширхэг, резин хаймер 3 ширхэгийг хулгайлж нийт 6.427.700 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Б.Нямдэлэгийг цагаатгах үндэслэлийн талаар:

              Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.А-ийн хашаа болон агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж 70 амперийн аккумлятор 1 ширхэг, 90 амперийн аккумлятор 2 ширхэг, 5.5 квт 2900 эргэлттэй мотор 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, Гранд марк 2 машины дээд анги 1 ширхэг, хово машины олгой хаймар 8 ширхэг, тракторын  дугуй 1 ширхэг, компьютерийн дуу өсгөгч шинэ 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.995.000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын эхээр Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.А-ийн хашаа болон агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж 2.2 квт 940 эргэлттэй мотор 2 ширхэг, 6 метр урттай дээврийн төмөр 9 ширхэг, хонда мотор 1 ширхэг, компрессор /хий хураагч/ шинэ 1 ширхэг, Сувару загварын гар нягтруулагч 1 ширхэг, маяти загварын автомашины дугуй  1 ширхэг, Мулдак багаж 1 ширхэг, хар панер 8 ширхэг, гэрийн давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны олгой хаймар 14 ширхэг, резинэн хаймер 3 ширхэгийг хулгайлж 6.427.700 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Улсын яллагчийн яллах үндэслэл болгож байгаа шүүгдэгч Б.Н хохирогч Х.А хохирлын мөнгө шилжүүлсэн гэх хохирогч Х.А-ийн Хаан банкны депозит дансны хуулга нь дангаараа шүүгдэгч Б.Н энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлохгүй бөгөөд бусад баримтаар давхар нотлогдоогүй байна.

Шүүгдэгч Н.Т-ын “Би Хаан банкинд зээлтэй болохоор миний данс руу мөнгө орохоор шууд татагдчихдаг учраас Улаанбаатар хотоос миний эгч явуулсан мөнгийг Б.Н-ийн данс руу хийлгэснийг Б.Н хохирогч Х.А руу шилжүүлсэн”, шүүгдэгч Б.Н-ийн “Миний данс руу Н.Т-ын эгч мөнгө шилжүүлснийг хохирогч Х.А-аас дансны дугаарыг нь авч шилжүүлсэн” гэх мэдүүлгүүд нь хохирогч Х.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Шүүгдэгч  Г.Е, Н.Т, Б.Н нар хамтдаа ирж уулздаг боловч Г.Е, Н.Т хоёр хохирол төлж өгөх талаар ярьдаг, Н нь надтай юм ярьдаггүй юм. Т-ын эгч гэх эмэгтэй Улаанбаатараас надтай ярихдаа хохирол төлж өгнө, мөнгө шилжүүлнэ гэж ярьж байсан. 2018 оны 1 дүгээр сард Н над руу утсаар ярихдаа “Т хөдөө байгаа гэсэн үү, сүлжээгүй газар байгаа гэсэн үү” иймэрхүү зүйл хэлээд дансны дугаар авч 1.000.000  төгрөг шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэгтэй тохирч байгаа тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н-ийн “Би Т-тай нэг ангид байсан болохоор эртнээс найзууд юм. Е-тай Т-аар дамжуулж танилцаад 10 орчим сар болж байгаа. Дотно найз нөхдийн холбоо байхгүй.  Т-ын гуйснаар Е-ийн хашаанаас олгой хаймер, мотор, аккумлятор, дугуй зэрэг зүйлийг авч явж зарахад нь хэд хэдэн удаа таксигаараа үйлчилж өгсөн. Г.Е, Н.Т нараас 2.2 квт 940 эргэлттэй мотор байсныг хадам аавын эсгийний үйлдвэрийн дамар эргүүлдэг мотор нь шатсан байсанд хэрэглэх гэж гуйж хөлсөндөө авсан. Уг моторыг тавьж үзэхэд таараагүй болохоор Д.Б гэдэг хүнд 100.000 төгрөгөөр тооцож зарсан байсныг цагдаад хураалгасан. Б үнийг нь буцааж өгсөн”, шүүгдэгч Н.Т-ын “Би Б.Н-ийг гуйж таксинд явдаг жижиг суудлын машинаар нь хулгайлж ирсэн эд зүйлсээ Е-гийн гэрээс зөөлгөж зарсан. Гэхдээ хулгайн зүйл гэдгийг Н-т хэлээгүй. Н 2.2 квт 940 эргэлттэй моторыг хөлсөндөө авья гэж гуйхаар нь өгсөн. Би Н-тэй нэг ангид байсан болохоор олон жилийн өмнөөс найз нөхдийн харилцаатай. Н, Е нар танилцаад 10-аад сар болж байгаа болохоор дотно найзууд биш” шүүгдэгч Г.Е-гийн “Т бид хоёр хулгайлж ирсэн зүйлээ манай хашаанд хадгалж байгаад Н-ийг гуйж жижиг машинаар нь зөөлгөж зарсан. Н-тэй Т дотно найзууд учраас тэр гуйж авч ирсэн. Хулгайлсан зүйл гэдгийг Т хэлсэн эсэхийг мэдэхгүй. Би тэр талаар хэлээгүй. Н хөлсөндөө  2.2 квт 940 эргэлттэй мотор байсныг авмаар байна гэхээр нь бид хоёр ав гээд өгсөн” гэх мэдүүлэг өөр хоорондоо утга, агуулгын хувьд зөрүүгүй тохирч байгаа бөгөөд үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тэдний мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Прокуророос шүүгдэгч  Г.Е, Н.Т нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, хулгайлж авсан эд зүйлс, түүнээс зарим зүйлсийг хэрхэн худалдан борлуулсан талаар өгсөн мэдүүлгийг тэдний гэм бурууг нотлох гол баримт болгосон атлаа тэдний гэмт хэрэгт хэн хэн хэрхэн оролцсон талаар өгсөн мэдүүлгийг худал гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж байгаа боловч уг мэдүүлгийг үндэслэлгүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч  нарын мэдүүлгийн аль хэсэг нь үнэн, аль хэсэг нь үндэслэлгүй вэ? гэдгийг бусад баримтаар тогтоож боломжтой боловч энэ хэргийн хувьд шүүгдэгч нарын мэдүүлгийн зарим хэсгийг үгүйсгэх баримт авагдаагүй тул шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нарын мэдүүлгийг бүхэлд нь үнэлсэн болно.

Мөрдөгч шүүгдэгч Г.Е-гаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар /хх-ийн I хавтасны 106-108-р тал/, шүүгдэгч Н.Т-аас  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар /хх-ийн I хавтасны 109-111-р тал/, шүүгдэгч Б.Н-ээс  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг /хх-ийн I хавтасны 112-114-р тал/ авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй атлаа өмгөөлөгч М.М оролцуулсан мэтээр гарыг үсэг нөхөж зуруулсан нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр тогтоогдсон тул  прокурор уг зөрчлийг арилгуулах зорилгоор 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас  хэргийг прокурорт буцааж авах санал гаргаж хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүгдэгч нарыг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдсон хэргийг прокурорын саналаар прокурорт буцааж уг зөрчлийг арилган яллагдагч нараас дахин байцаалт авсан мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдож байгаа тул уг мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсний дагуу шүүгдэгч нараас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.А-ийн хашаа болон агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж аккумлятор 70 амперийн 1 ширхэг, аккумлятор 90 амперийн 2 ширхэг, Мотор 5.5 квт 2900 эргэлттэй 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, Гранд марк 2 машины дээд анги 1 ширхэг, олгой /хово машины/ 8 ширхэг, дугуй /трактор/1 ширхэг, дуу өсгөгч шинэ 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.995.000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын эхээр Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг "Хойд Адаргана" гэх газарт байрлалтай хохирогч Х.А-ийн хашаа болон агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж мотор 2.2 квт 940 эргэлттэй 2 ширхэг, төмөр 6 метр урттай 9 ширхэг, хонда мотор 1 ширхэг, компрессор шинэ 1 ширхэг, Сувару загварын гар нягтруулагч 1 ширхэг, дугуй /маяти загварын автомашины/ 1 ширхэг, Мулдак багаж 1 ширхэг, хар панер 8 ширхэг, гэрийн давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны олгой 14 ширхэг, резин хаймер 3 ширхэгийг хулгайлж 6.427.700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н-ийг цагаатгах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н-ийн холбогдсон эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн, түүний үйлдэлд өөр төрлийн гэмт хэргийн шинж байхгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгт бүртгэлтэнд буцаах шаардлагагүй гэж үзэв.

2. Шүүгдэгч  Г.Е, Н.Т нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

I. Шүүгдэгч  Г.Е, Н.Т нар нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.А-ийн агуулахаас 70 амперийн аккумлятор 1 ширхэг, 90 амперийн аккумлятор 2 ширхэг, 5.5 квт 2900 эргэлттэй мотор 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, Гранд марк 2 машины дээд анги 1 ширхэг, хово машины олгой хаймар 8 ширхэг, тракторын дугуй 1 ширхэг, компьютерийн дуу өсгөгч 1 ширхэгийг хулгайлсан болох нь хохирогч Х.А-ийн мөрдөн байцаалтанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт 2 га газар эзэмшдэг бөгөөд уг газар блок нь хашаатай, дээр нь 10 скалад /агуулах/ байдаг. Агуулахад авто зам, гүүрийн техник хэрэгслүүд хадгалдаг. Би Баян-Өлгий аймагт ажлаар явж байгаад 2017 оны 8 дугаар сарын 20-ны үед ирэхдээ агуулахуудаа очиж шалгахад бүрэн байсан. Дахин Баян-Өлгий аймагт ажлаар явж байтал 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр миний эхнэр С.Д над руу “Манай скаладанд хулгай орсон юм шиг байна. Цонх, хаалгыг нь онгойлгосон байна. Дотор нь байсан аккумлятор алга болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Би очоод юу алга болсныг бүртгэж үзье” гэж хэлээд 4-5 хоногийн дараа ирээд скалад дээр очиход 1, 2, 4, 6, 7 гэсэн дугаартай скаладуудын хаалга болон цонхыг онгойлгосон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд 6 дугаартай скаланд байсан 70 амперийн хуучин аккумлятор 1 ширхэг, хашаан дотор байсан 42-75 УНИ улсын дугаартай хьюндэй  загварын ачааны авто машины  90 амперийн хуучин аккумлятор 2 ширхэг, блокны үйлвэрийн тоног төхөөрөмжүүдээс 5.5 квт хүчин чадалтай, 2900 эргэлттэй хуучин мотор 2 ширхэг, моторын хуучин кабель утас 15 метр, Гранд марк 2 машины хуучин дээд анги 1 ширхэг, агуулахаас хово машины шинэ 8 ширхэг олгой хаймер,  бага оврын ачигч тракторын обуд, олгой хаймертай шинэ дугуй 1 ширхэг, компьютерийн шинэ дуу өсгөгч 1 ширхэг алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны  55-56, 57-58, 59, 231-р тал/,

Гэрч С.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 9 дүгээр сарын эхээр би хүү А.Б-ны хамт хашаа, агуулахаа эргэхээр очиход зарим агуулахын цонхны торон хаалтыг салгасан, хаалганы цоожийг эвдэж онгойлгосон байсан. Хашаан дотор байсан ачааны машины аккумлятор алга болсон байсан. Б бид хоёр хашаа, агуулахад юу юу байсныг мэдэхгүй болохоор нөхөр А-т утсаар хэлэхэд “Намайг очтол ямар нэгэн зүйлээр оролдохгүй байж байгаарай. Би очоод эд зүйлээ бүртгэж үзнэ” гэж хэлсэн. Түүнээс 5-6 хоногийн дараа А ирээд хашаа, агуулахаа шалгаж үзчихээд “Олон төрлийн зүйл хулгайд алдагдсан байна” гэж хэлээд агуулахынхаа хаалга, цонхыг янзалчихаад буцаад Баян-Өлгий аймаг явсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны  62-р тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 9 дүгээр сарын эхээр ээж С.Д-ын хамт хашаа, агуулахаа эргэхээр очиход зарим агуулахын цонхны торон хаалтыг салгасан, хаалганы цоожийг эвдэж онгойлгосон байсан. Бас хашаан дотор байсан улаан өнгийн ачааны машины баруун хаалганы доор байдаг шилийг мулталж дотор нь байсан 2 ширхэг аккумляторыг авсан байсныг ээждээ хэлсэн. Ээж аав руу залгаж “Манай хашаа, агуулахад хулгай орсон юм шиг байна” гэж хэлэхэд аав “Намайг очтол түр хугацаанд хүлээж бай” гэж хэлсэн учраас ээж бид хоёр агуулахад байсан эд зүйлээр оролдоогүй. Юу юу алга болсон талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны  63-64-р тал/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Би захын хажууд контейнер /чингэлэг/-т хоёрдогч түүхий эд авдаг бөгөөд 2017 оны 9 дүгээр сард 2 танихгүй залуу машины хайлшин дээд анги, 70 болон 90 ампертэй аккумлятор авч ирснийг худалдаж авсан. Хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. 2017 оны 10 дугаар сард тэр 2 залуу дахин 2 ширхэг мотор авч ирж зарсан. 2 мотор нь надад байсныг цагдаагийн байгууллагад хураалгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны  69-70, 71-р тал/,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/53 дугаартай хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр, шүүгдэгч Г.Е-гаас хурааж авсан гутлын мөрийг харьцуулаад гаргасан “Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрийг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны дардастай харьцуулан шинжилж үзэхэд хэлбэр дүрс, хэмжээ, хээн зураглал гэх мэт ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны  80-81-р тал/,

“Увс Финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай “Эд зүйл үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн I хавтасны  89-р тал/,

Шүүгдэгч Н.Т-ын мөрдөн байцаалтанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал Еүмбумчин манайд ирсэн. Миний урд нь ажиллаж байсан газарт манай ах манаач хийдэг юм. Хоёулаа очиж юм аваад ирье гээд бид хоёр хамт явсан. Тэгээд тэнд очиход манаач байгаагүй тул хулгай хийж байгааг мэдэж, хамт хулгай хийсэн. Хулгайлсан эд зүйлүүдийг  ачиж ирээд Е-гийн хашаанд буулгаад тэндээс зарах зүйлүүдээ Н-ийг гуйж машинаар нь зөөж зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял  оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Г.Е-гийн мөрдөн байцаалтанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Н.Т бид хоёр 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг "Хойд Адаргана" гэх газарт байрлалтай агуулахаас 70 амперийн аккумлятор 1 ширхэг, 90 амперийн аккумлятор 2 ширхэг, 5.5 квт 2900 эргэлттэй мотор 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, Гранд марк 2 машины дээд анги 1 ширхэг, олгой /хово машины/ 8 ширхэг, дугуй /тракторын/1 ширхэг, дуу өсгөгч 1 ширхэгийг хулгайлж ирж манай хашаанд буулгасан. Т Н-ийг гуйж жижиг машинаар нь хулгайлсан эд зүйлээ зөөж зарсан. Т зарсан зүйл 90.000 төгрөг болсон гээд надад 45.000 өгсөн. Н 1 ширхэг мотор авсан. Бусдыг нь цагдаад хураалгасан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Эхнэр  бага насны 3 хүүхэдтэй амьдрал хүнд байна. Энэ байдлыг минь харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.Е, Н.Т нар нь хохирогч Х.А-ийн Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг "Хойд Адаргана" гэх газарт байрлалтай эд зүйл хадгалах зориулалттай агуулахаас 70 амперийн аккумлятор 1 ширхэг, 90 амперийн аккумлятор 2 ширхэг, 5.5 квт 2900 эргэлттэй мотор 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, Гранд марк 2 машины дээд анги 1 ширхэг, олгой /хово машины/ 8 ширхэг, дугуй /тракторын/1 ширхэг, дуу өсгөгч 1 ширхэгийг  хууль бусаар авч 1.995.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.1 дэх хэсэгт,  “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Г.Е, Н.Т нар нь хохирогч хохирогч Х.А-ийн эд зүйл хадгалах зориулалттай агуулахаас дээрх эд зүйлсийг хулгайлсан, уг гэмт  үйлдлээ хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох зорилгоор хулгайлсан эд зүйлсээ шүүгдэгч Г.Е-гийн Хьюндэй портер  загварын 68-51 УНМ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн байх тул шүүгдэгч Г.Е, Н.Т нарыг хулгайлах гэмт хэргийг  агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Г.Е, Н.Т нарыг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Х.А-ийн агуулахаас хулгайлсан 70 амперийн аккумлятор 1 ширхэг, 90 амперийн аккумлятор 2 ширхэг, 5.5 квт 2900 эргэлттэй мотор 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, Гранд марк 2 машины дээд анги 1 ширхэг, олгой /хово машины/ 8 ширхэг, дугуй /тракторын/1 ширхэг, дуу өсгөгч 1 ширхэг нь 1.995.000  төгрөгийн үнэтэй болох нь “Увс финанс-аудит” ХХК-ий 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Г.Е, Н.Т нар нь хохирогч Х.А-т учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Х.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Е, Н.Т нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

II. Шүүгдэгч  Г.Е, Н.Т нар нь 2017 оны 10 дугаар сарын эхээр тус аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.А-ийн хашаа болон агуулахаас 2.2 квт 940 эргэлттэй  хуучин мотор 2 ширхэг, 6 метр урттай дээврийн шинэ төмөр 9 ширхэг, хуучин хонда мотор 1 ширхэг, шинэ компрессор 1 ширхэг, Сувару загварын шинэ гар нягтруулагч 1 ширхэг, маяти автомашины шинэ дугуй 1 ширхэг, хуучин Мулдак багаж 1 ширхэг, 1.5х2 метр хэмжээтэй шинэ хар панер 8 ширхэг, гэрийн хуучин давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны шинэ олгой хаймер14 ширхэг, дамжуулагч шинэ резинэн хаймар 3 ширхэгийг хулгайлсан болох хохирогч Х.А-ийн мөрдөн байцаалтанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт 2 га газар эзэмшдэг бөгөөд уг газар блок нь хашаатай, дээр нь 10 скалад /агуулах/ байдаг. Агуулахад авто зам, гүүрийн техник хэрэгслүүд хадгалдаг. Би Баян-Өлгий аймагт ажлаар явж байгаад 2017 оны 10 дугаар сарын 15-ны үед ирээд агуулахуудаа очиж шалгахад 3 дугаартай скаладны цонхны хаалт төмөрийг татаж салгасан, дугааргүй 3 скаладны зүүн талынхан скаладны вакум цонхыг онгойлгосон байсан. Дотор нь байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд агуулахаас 2.2 квт 940 эргэлттэй  хуучин мотор 2 ширхэг, 6 метр урттай дээврийн шинэ төмөр 9 ширхэг, хуучин хонда мотор 1 ширхэг, шинэ компрессор 1 ширхэг, Сувару загварын шинэ гар нягтруулагч 1 ширхэг, маяти автомашины шинэ дугуй 1 ширхэг, хуучин Мулдак багаж 1 ширхэг, 1.5х2 метр хэмжээтэй шинэ хар панер 8 ширхэг, гэрийн хуучин давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны шинэ олгой хаймер14 ширхэг, дамжуулагч шинэ резиннн хаймар 3 ширхэг алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны  55-56, 57-58, 59, 231-р тал/,

Гэрч С.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Манай нөхөр Х.А Баян-Өлгий аймагт ажлаар явж байгаад 2017 оны 10 дугара сарын дундуур ирээд  хашаа, агуулахаа шалгачихаад “Манай хашаа, агуулахад дахин хулгай орсон байна” гээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны  62-р тал/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Би захын хажууд контейнер /чингэлэг/-т хоёрдогч түүхий эд авдаг бөгөөд 2017 оны 9 дүгээр сард 2 танихгүй залуу машины хайлшин дээд анги, 70 болон 90 ампертэй аккумлятор авч ирснийг худалдаж авсан. Хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. 2017 оны 10 дугаар сард тэр 2 залуу 2 ширхэг мотор авч ирж зарсан. 2 мотор нь надад байсныг цагдаагийн байгууллагад хураалгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны  69-70, 71-р тал/,

Гэрч П.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 10 дугаар сарын 10-ны үед Н.Т бид хоёр Голд-88 пабын хажууд баригдаж байгаа 3 давхар барилгын гадна талбайг тэгшлэх ажилд 4 хоног хамт ажилласан. Хамт ажиллах хугацаанд Н.Т бензинээр ажилладаг, шар цоохор өнгийн гар нягтруулагч авч ирж ашиглаж байгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны  70-р тал/,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/53 дугаартай хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр, шүүгдэгч Г.Е-гаас хурааж авсан гутлын мөрийг харьцуулаад гаргасан “Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрийг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны дардастай харьцуулан шинжилж үзэхэд хэлбэр дүрс, хэмжээ, хээн зураглал гэх мэт ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны  80-81-р тал/,

“Увс Финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай “Эд зүйл үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн I хавтасны  89-р тал/,

Шүүгдэгч Н.Т-ын мөрдөн байцаалтанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 10 дугаар сарын эхээр Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хашаанд Е бид хоёр түүний машинаар очиж 2.2 квт 940 эргэлттэй  мотор 2 ширхэг, хонда мотор 1 ширхэг, Сувару загварын гар нягтруулагч 1 ширхэг, маяти автомашины дугуй 1 ширхэг, Мулдак багаж 1 ширхэг, хар панер 8 ширхэг, гэрийн давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны олгой хаймер14 ширхэг, резинен хаймер 3 ширхэгийг авч шөнөөр ирээд Е-гийн хашаанд авч ирээд буулгасан. Хэд хоногийн дараа мулдак хэрэг болохоор нь би очиж мулдак, гар нягтруулагч хоёрыг очиж авсан байснаа хохирогчид буцааж өгсөн.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял  оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Е-гийн мөрдөн байцаалтанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 10 дугаар сарын эхээр Н.Төмөрбаатар бид хоёр Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай агуулахаас эд зүйл хулгайлж ирээд манай хашаанд буулгасан байсан. Нэг шөнө Т ирээд мулдак, өсгөгч зэргийг аваад явсан. Бусад зүйл нь надад байсныг цагдаад баригдаад хураалгасан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Эхнэр  бага насны 3 хүүхэдтэй амьдрал хүнд байна. Энэ байдлыг минь харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.Е, Н.Т нар нь хохирогч Х.А-ийн Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай эд зүйл хадгалах зориулалттай агуулахаас 2.2 квт 940 эргэлттэй  хуучин мотор 2 ширхэг, 6 метр урттай дээврийн шинэ төмөр 9 ширхэг, хуучин хонда мотор 1 ширхэг, шинэ компрессор 1 ширхэг, Сувару загварын шинэ гар нягтруулагч 1 ширхэг, маяти автомашины шинэ дугуй 1 ширхэг, хуучин Мулдак багаж 1 ширхэг, 1.5х2 метр хэмжээтэй шинэ хар панер 8 ширхэг, гэрийн хуучин давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны шинэ олгой хаймер 14 ширхэг, дамжуулагч шинэ резинен хаймер 3 ширхэгийг  хууль бусаар авч 6.427.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.1 дэх хэсэгт,  “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Г.Е, Н.Т нар нь хохирогч хохирогч Х.А-ийн эд зүйл хадгалах зориулалттай агуулахаас дээрх эд зүйлсийг хулгайлсан, уг гэмт  үйлдлээ хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох зорилгоор хулгайлсан эд зүйлсээ шүүгдэгч Г.Е-гийн Хьюндэй портер  загварын 68-51 УНМ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн байх тул шүүгдэгч Г.Е, Н.Т нарыг хулгайлах гэмт хэргийг  агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Г.Е, Н.Т нарыг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Х.А-ийн агуулахаас хулгайлсан 2.2 квт 940 эргэлттэй  хуучин мотор 2 ширхэг, 6 метр урттай дээврийн шинэ төмөр 9 ширхэг, хуучин хонда мотор 1 ширхэг, шинэ компрессор 1 ширхэг, Сувару загварын шинэ гар нягтруулагч 1 ширхэг, маяти автомашины шинэ дугуй 1 ширхэг, хуучин Мулдак багаж 1 ширхэг, 1.5х2 метр хэмжээтэй шинэ хар панер 8 ширхэг, гэрийн хуучин давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны шинэ олгой хаймер 14 ширхэг, дамжуулагч шинэ резинен хаймер 3  ширхэг нь 6.427.700 төгрөгийн үнэтэй болох нь “Увс финанс-аудит” ХХК-ий 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Г.Е, Н.Т нар нь хохирогч Х.А учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Х.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Е, Н.Т нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

3. Шүүгдэгч Г.Е, Н.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.Е, Н.Т нар агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1218 дугаатай тодорхойлолтоор тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Е эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг болох Улаангом сумын 9 дүгээр багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1547 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Е, Н.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг буюу 2-оос 8 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдож байгаа боловч, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан  хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Е, Н.Т нар нь хоёр удаагийн үйлдлээр хохирогчид 8.422.700 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А-ийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.

Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдаж хэдэн төгрөгийн орлого олсныг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоогоогүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Е, Н.Т нарын өгсөн мэдүүлгээр 95.000 төгрөг олсон тогтоогдож байгаа уг орлогыг шүүгдэгч Г.Е, Н.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан нь нотлогдож, битүүмжилсэн шүүгдэгч Г.Е-гийн Хьюндэй портер  загварын 68-51 УНМ улсын дугаартай автомашиныг тус тус улсын орлого болгох үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч   Б.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Е, Н.Т нарт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х овогт Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, цагаатгасугай.

             2. Шүүгдэгч М овогт Г-ийн Е, Б овогт Н-ын Т нарыг машин механизм ашиглаж, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч     Г.Е, Н.Т нарт тус бүрт нь  1/нэг/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

               4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Е, Н.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

                5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Е, Н.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Е-гийн өмчлөлийн Хьюндэй Портер загварын 68-51 УНМ  улсын дугаартай 1.4 сая төгрөгийн үнэ бүхий авто машин, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Е, Н.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

            6. Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е, Н.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ГАНСҮХ