Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2025/0551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, шүүгч А.Ганзориг, шүүгч Б.Ууганз******* нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.Энхцацралыг оролцуулан тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Монголын төмөр зам ТӨХК /РД:5214203/

Хариуцагч: Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: С******* ХХК /РД:*******/

Маргааны төрөл: Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэлийн С******* ХХК-д холбогдох хэсэг, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмж, Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаартай С******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Монголын төмөр зам ТӨХК-иас С******* ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-2024/20 дугаар гэрээ-г илт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, үлдэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Т******* ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер байсан болохыг тогтоолгох-той холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д*******, хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, хариуцагч Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Т******* /цахим/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг З.Өлзийдүүрэн хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэлийн С******* ХХК-д холбогдох хэсэг, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмж, Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаартай С******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Монголын төмөр зам ТӨХК-аас С******* ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-2024/20 дугаар гэрээ-г илт хууль бус байсан болохыг тогтоолгох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Т******* ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер байсан болохыг тогтоолгох хэмээн эцсийн байдлаар тодорхойлсон.

 

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд

2.1. Монголын төмөр зам ТӨХК-иас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр МТЗ/ дугаар бүхий Ээлжийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байна.

2.2. Тус тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Т******* ХХК, Пүүжээ гоби стар ХХК, гуравдагч этгээд С******* ХХК оролцсон байна.

2.3. Монголын төмөр зам ТӨХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэж заасны дагуу Т******* ХХК-ийг тендерийг шалгаруулаагүй болохыг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 тоот албан бичгээр С******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

2.4. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

 

Гурав. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь захиалагч Монголын төмөр зам ТӨХК-ийн зарласан тендер шалгаруулалтын МТЗ/ дугаар бүхий Ээлжийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож тендер ирүүлсэн бөгөөд тухайн тендер шалгаруулалтад манай компанитай нийлээд нийт 3 компани оролцсон байдаг.

3.2. Гэтэл захиалагч газраас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2930 дугаартай албан бичгийн дагуу ... холбогдох этгээдээс тодруулж баримт бичгийг нягтлан үзэж дахин үнэлэхэд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.2-т Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэсний дагуу танай ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэснийг үүгээр мэдэгдье гэж хариу ирүүлсэн.

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Сангийн яаманд гомдол гаргасан боловч яамнаас 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03/3859 тоот албан бичгээр худалдан авах гэрээ байгуулснаас хойших гомдлыг шүүхэд гаргана, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11, 59.8-т заасны дагуу гомдлыг хянан үзэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.4. Монголын төмөр зам ТӨХК нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 тоот албан бичгээр тендерийн ерөнхий шаардлага хангаагүй гэж үзэж, манай компаниас татгалзсанаар манай компанийн тендерт оролцож, эрх тэгш өрсөлдөх, хууль журмын дагуу тендерээ үнэлүүлэх, тендерт шалгарах, цаашлаад гэрээ байгуулах эрх авах манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд шүүх манай компанийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон С******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдэл, тус компанитай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэж үзэж байгаа.

3.5. Захиалагч Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь дараах байдлаар хууль бус байна. Тодруулбал: Манай компани нь захиалагчийн шийдвэрт дурдсанчлан өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байгаагүй, татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөр огт байхгүй бөгөөд энэ нь худалдан авах ажиллагааны программд авагдсан холбогдох байгууллагуудын лавлагаа, тодорхойлолтуудаас тодорхой харагдана.

3.6. Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааврын 16.1.2-т Ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай бусад баримт бичиг ШААРДАХГҮЙ гэж заасан бөгөөд үүний дагуу захиалагч ирүүлсэн тендерүүдийг үнэлэхдээ худалдан авах ажиллагааг явуулах https://www.tender.gov.mn/mn цахим системээс тендерт оролцогчдын лавлагааг татан авч шалгаснаар тендер оролцогчдын ерөнхий шаардлагыг магадлах ёстой байдаг. Үүний дагуу манай компанийн хуулийн этгээдийн лавлагаа, нийгмийн даатгалын тодорхойлолтыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15:46 минутад, татварын өргүй тодорхойлолтыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15:44 минутад татан авч баталгаажуулсан байх боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өр төлбөртэй эсэх, иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх лавлагааг татан авч баталгаажуулаагүй байдаг. Энэ нь өөрөөр тендер зохион байгуулагч, үнэлгээний хороо ирүүлсэн тендерүүдийг магадлах, шалгах үндсэн чиг үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Энэ хуулийн 28.1.2. 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ гэж заасан боловч захиалагч Монголын төмөр зам ТӨХК-аас ирүүлсэн мэдэгдэлд манай компанийн тендерээс татгалзаж байна гэснээс өврөөр тендерт ямар оролцогчийг шалгаруулсан, гэрээ байгуулах үнэ зэрэг мэдээллийг огт танилцуулж мэдээлээгүйгээс гадна манай компанийг мэдэгдэлд дурдсан 3 төрлийн ерөнхий шаардлагыг бүгдийг нь хангаагүй, эсхүл аль нэг шаардлагыг хангаагүй гэж үзсэн эсэх нь тодорхойгүй шийдвэр болсон.

3.8. Мөн Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2930 тоот албан бичгээр захиалагч Монголын төмөр зам ТӨХК-ийн өмнө нь гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/590, 01/592 шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн хийхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг бөгөөд Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 1.3-т гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ гэж заасан. Гэтэл захиалагч Монголын төмөр зам ТӨХК-аас үнэлгээний хороог дахин хуралдуулж, тендерийг үнэлэлгүйгээр дахин өөр үндэслэлээр манай компанийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

3.9. Мөн захиалагч Монголын төмөр зам ТӨХК-ийн С******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдэл болон тус компанитай байгуулсан гэрээ нь дараах байдлаар хууль бус байна гэж үзэж байгаа. Тодруулбал: Монголын төмөр зам ТӨХК-ийн зарласан МТ3/ дугаар бүхий Ээлжийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн төсөвт өртөг нь нийт 2,631,650,000 төгрөгийн үнэтэй бөгөөд тухайн тендерт 3 компани тендерийн баримт бичиг, үнийн санал ирүүлж оролцсон байдаг. Гэтэл тендер сонгон шалгаруулах 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо нь 3 компанийн ирүүлсэн үнийн санал дундаас хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн С******* ХХК-ийн тендерийг шалгаруулсан.

3.10. Тендерт шалгарсан "С*******" ХХК-ийн тендерийн баримт бичгүүд нь захиалагчийн боловсруулсан тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангадаггүй бөгөөд тухайлбал захиалагчаас байгууллагын болон ажилтнуудын даатгал хийлгэсэн байхыг шаардсан байхад С******* ХХК нь дээрх 2 төрлийн даатгалыг хийлгээгүй байсан. Мөн нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх үндсэн тогооч нь тухайн компанийн үндсэн ажилтан байхыг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан байтал С******* ХХК нь 2024 оны байдлаар нэг ч үндсэн ажилтан байхгүй болох нь тус компанийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос харагддаг. /Худалдан авах ажиллагааны цахим системд авагдсан тус компанийн тендерийн баримт бичиг болон цаасан хэлбэрээр хүргүүлсэн тендерийн баримт бичигт үндсэн тогоочийн нэр нь зөрүүтэй байдаг/

3.11. Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт бичигт үнэлэлт дүгнэлт өгч, харьцуулан хамгийн сайн тендерийг шалгаруулах чиг үүрэгтэй бөгөөд манай компанийн болон С******* ХХК-ийн санхүүгийн туршлагын чадавх илтэд зөрүүтэй байсан. Тухайлбал манай компани 2012 оноос эхлэн нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай бол С******* ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан, 2024 онд катерингийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан байдаг. Мөн манай компани үндсэн 28 ажилтантай байхад тус компани нь 2022 онд 1 ажилтан, 2023, 2024 онуудад ажилтан өөрийн гэсэн үндсэн ажилтангүй байна.

3.12. Мөн үнэлгээний хороо С******* ХХК-ийн тендерийн баримт бичгийг нягталж шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байдаг. Тодруулбал 2023 онд нэг ч ажилтангүй байсан хэрнээ, 2023 оны 05 сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 573,685,200 төгрөгийн нийтийн хоолны үйлчилгээ үзүүлсэн тухай гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн нь хуурамч байх магадлалтай байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т оролцогчоос сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан шаардахаар заасан байтал захиалагч Монголын төмөр зам ТӨҮГ нь сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан ирүүлэхийг оролцогчдоос шаардсан, мөн нийтийн хоолны үйлчилгээний тухайд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дугаар тушаалаар батлагдсан хоолны илчлэг, шимт бодисын хэмжээг хоолны цэсэд хэрхэн тусгах нь чухал ач холбогдолтой байтал захиалагч тал тендер шалгаруулалтын баримт бичигт технологийн карт, хоолны цэс ирүүлэхийг шаардаагүй нь захиалагч тал С******* ХХК-нд зориулж тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулсан, өрсөлдөөний эрхийг хязгаарласан байж болзошгүй байна.

3.13. Мөн өмнө нь үнэлгээний хороо тендерийг шалгаруулахдаа гадаадын хуулийн этгээдэд тавигддаг хуулийн шаардлагыг манай компанид тавьж шаардлага хангаагүй тендер тул татгалзаж, харин С******* ХХК-ийг хамгийн сайн тендер гэж шалгаруулсан шийдвэрийг Сангийн яамнаас хянаад, Т******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэхгүй, С******* ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж тус тус хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэн тендер шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг.

3.14. Гэтэл Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж тендерийн баримт бичгүүдийг дахин үнэлж шийдвэрээ гаргах байтал огт хуралдаан хийлгүйгээр манай компанид 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг шууд гаргаж хүргүүлсэн нь захиалагч болон үнэлгээний хороо хуульд заасан тендер зохион байгуулах, шалгаруулах чиг үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Манай компанийн тендер нь бусад 2 компанийн тендерээс хамгийн бага үнэтэй төдийгүй, тоног төхөөрөмж, ажилтнуудын чадавх, өмнө нь ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага гээд бүх л шаардлагаараа илүү байсан тул тухайн тендер хууль ёсны дагуу явагдсан бол тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, гэрээ байгуулах байсан гэж үзэж байгаа.

3.15. Иймд дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон С******* ХХК-нд хүргүүлсэн гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдэл, тус компанитай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.16. Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан үндэслэлдээ: Манай компани нь Монголын төмөр зам ТӨХК-д холбогдуулан тус компанийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, С******* ХХК-нд хүргүүлсэн Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн ирүүлсэн тайлбар нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Манай компани нь Монголын төмөр зам ТӨХК, Үнэлгээний хороонд холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/754 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

3.18. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 50.2.3-т Захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх, 48 дугаар зүйлийн 48.2-т Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2.3-т үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих, 48.2.4-т энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах, 28 дугаар зүйлийн 28.1-т Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.11-т хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох", 28.1.3-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж тус тус заасны дагуу "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/754 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь Үнэлгээний хорооны шийдвэрийг дамжуулах бус бие даасан шинжтэй шийдвэрүүд болно.

3.19. Тухайлбал дээрх мэдэгдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актад байх буюу нийтийн эрх зүйн хүрээнд, бичгээр гаргасан, гадагш чиглэсэн захирамжилсан шинжтэй, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, эрх зүйн үр дагаврыг бий болгосон байна. Тодруулбал Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь нэхэмжлэгчийг ерөнхий шаардлага хангаагүй гэх үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсанаар тухайн худалдан авах ажиллагаанд үргэлжлүүлэн тендерээ үнэлүүлэх буюу тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэх, хамгийн сайн тендерээр үнэлэгдэх, тендерийн үнээ харьцуулан эрэмбэлүүлэх боломжгүйд хүргэсэн бол 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/754 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь хэдийгээр нэхэмжлэгчид шууд хандаагүй хэдий ч тус компанийн ирүүлсэн тендер ерөнхий шаардлага болон тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, хамгийн сайн тендер гэж шийдвэрлэсэн нь өөрөө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж байгаа.

3.20. Дээрх хууль зөрчсөн шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч компанийн өрсөлдөх тэгш боломжоор хангагдах эрх, хуульд заасан журмын дагуу тендерээ үнэлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх бөгөөд дээрх шийдвэрүүд хүчингүй болж, хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг болон гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхүүд сэргэх үндэслэл болно гэж үзэж байна гэжээ.

3.21. Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тодруулсан үндэслэлдээ: Манай компани нь захиалагч "Монголын төмөр зам" ТӨҮГазар болон Үнэлгээний хороонд холбогдуулан Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 дугаартай Т*******" ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл болон мөн өдрийн 1/754 дугаартай "С******* ХХК-нд хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, С*******" ХХК-тай байгуулсан 2024 оны 4 сарын 30-ны өдрийн ҮҮГ-2024/20 дугаартай Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, Т******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан.

3.22. Гэтэл захиалагч "Монголын төмөр зам" ТӨҮГазраас зохион байгуулсан тендер нь 1 жилийн хугацаатай ажил үйлчилгээ байсан бөгөөд "С*******" ХХК-тай байгуулсан гэрээ нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу захиалагч болон үнэлгээний хорооноос гарсан холбогдох шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох болгон өөрчилж буюу захиалагч "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05-755 дугаартай "Т*******" ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэл болон мөн өдрийн 1/754 дугаартай "С******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, "С*******" ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ҮҮГ-2024/20 дугаартай Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох болгон өөрчилж, Үнэлгээний хороонд холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай Хуралдааны тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай Хуралдааны тэмдэглэлийн С******* ХХК-нд холбогдох хэсэг, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, "Т******* ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер байсан болохыг тогтоолгох шаардлагуудаар ихэсгэн, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

3.23. Захиалагч болон Үнэлгээний хорооноос гаргасан захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгч хуулийн этгээдийн дахин тендерт оролцоход болон хариуцагч захиргааны байгууллагаас хууль бус актын улмаас учирсан хохирол шаардах эрхээ хэрэгжүүлэх байдлаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэж үзэж байгаа болно. Хохирол шаардах эрхээ захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа, иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байгаа тул хохирол шаардах эрхийг нээлттэй үлдээж шүүхийн шийдвэртээ дурдаж өгөхийг шүүхээс хүсэж байгаа болно.

3.24. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай Хуралдааны тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай Хуралдааны тэмдэглэлийн С******* ХХК-нд холбогдох хэсэг, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмжийн тухайд захиалагч байгууллагаас тендерээс татгалзсан, гэрээ байгуулахыг мэдэгдсэн мэдэгдлүүдийг гаргах болон гэрээ байгуулах нөхцөл болсон тул Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг захиргааны актад хамааруулан үзэж ийнхүү хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан болно.

3.25. Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай Хуралдааны тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай Хуралдааны тэмдэглэлийн С******* ХХК-нд холбогдох хэсэг, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

3.26. Хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаартай Т*******" ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэл болон мөн өдрийн 1/754 дугаартай "С******* ХХК-нд хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, "С******* ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ҮҮГ-2024/20 дугаартай "Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Т*******" ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Монголын төмөр зам ТӨХК нь өөрийн хэвийн үйл ажиллагааны хүрээнд, 2024 оны худалдан авах ажиллагааны 2024 оны төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Цогтцэций өртөө, зөрлөг болон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөртэй өртөөний ажилчдын Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Гүйцэтгэх захирлын А/36 дугаартай тушаалаар байгуулагдсан. Тушаалын дагуу Үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хуудаст нийтэлж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах МMT3/ дугаартай тендерийн ирсэн баримт бичгийг хянан үзэх, хамгийн сайн үнэлэгдэж шаардлагад нийцсэн тендерийг шалгаруулах зорилгоор 100 хувийн ирцтэйгээр хуралдаж тендерийн баримт бичгийг хянасан.

4.2. Ирүүлсэн тендерийн дарааллаар буюу Т******* ХХК, Пүүжээ гоби ХХК, С******* ХХК гэж хянан хэлэлцэж Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчээр С******* ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллахыг үнэлгээний хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн С******* ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгосон.

4.3. Үнэлгээний хорооны шийдвэрийг тендерт баримт бичиг ирүүлсэн Т******* ХХК эс зөвшөөрч Сангийн яам-д гомдол гаргасан бөгөөд тус яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 03/2930 дугаартай албан бичгээр тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх тухай мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр №03 тоот хурлаар хуралдаж Т******* ХХК-ийн ирүүлсэн материалыг тендерийн баримт бичгийн 16.2.3-т тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг гэснийг нотлох баримтаа ирүүлээгүй, ирүүлсэн татварын тодорхойлолтоор тайлант оны үлдэгдлээр 29,141,719 төгрөгийн өртэй байсан татварын өрийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж, татварын өргүй болсон тухай нотлох баримт байхгүй, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тодорхойлолтыг ирүүлсэн нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр татварын өргүй байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул тендерээс татгалзсан шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн.

4.4. Монголын төмөр зам ТӨХК-д 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй хууль зүйн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ татварын өргүй байсан гэж тайлбарлажээ. Тендерийн баримт бичгийн 16.2.3-т тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг гэж заасан. Үүнийгээ нотлох баримтаа ирүүлээгүй. Энэхүү тендер нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр татварын өргүй байх ёстой.

4.5. Т******* ХХК-ийн ТББ-т ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн татварын тодорхойлолтоор тайлант оны үлдэгдлээр 29,141,719 төгрөгийн өртэй байсан. Энэхүү татварын өрийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж, татварын өргүй тухай нотлох баримт байхгүй, ирүүлээгүй. 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр ирүүлсэн тодорхойлолтоор татварын өрийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр татварын өргүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд тендерээс татгалзсан шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн.

4.6. С******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Т******* ХХК-ийн Сангийн яам-д гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас манай байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2930 тоот гомдол хянасан тухай албан тоотоор С******* ХХК-тай холбоотой асуудлуудаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 01/05-747 тоот албан тоотоор тодруулга авсан. Хариуг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлж, М компаниар даатгуулсан гэрээ болон холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.7. С******* ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагын 1 болон 2 дугаар шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байх тул энэхүү 3 дугаар шаардлагыг гаргах боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан компанитай холбоогүй, хоёр өөр этгээдийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхгүй юм.

4.8. Т******* ХХК-ний тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Захиргааны хэргийн шүүх нь захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэдэг бөгөөд тендер шалгаруулалтын ажиллагаа явуулах, тендерийн баримт бичигт үнэлгээ хийх хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын энэхүү 4-р шаардлага нь тендерийн баримт бичгийг үнэлээд гаргах шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах боломжгүй юм.

4.9. Т******* ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Тендерийн баримт бичгийг шүүх үнэлэх боломжгүй, тендер шалгаруулалт явуулах эрхгүй тул гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргах боломжгүй юм. Энэхүү эрх нь тендерийг үнэлсний дараа захиалагчийн эдлэх эрх юм. Шүүхээр тендерийн баримт бичгийг үнэлүүлж, шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах боломжгүй. Тухайн гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг шүүх шийдвэрлээд хүчингүй болгох эрх бий. Иймд Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрүүд, Захиалагчаас гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ нь хууль, тогтоомжид нийцэж, хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Тав. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. Манай компани нь Монголын төмөр зам ТӨХК-ийн зарласан MT3/ дугаартай "Ээлжийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ" тендер шалгаруулалтад оролцон шалгарч ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг тендер шалгаруулалтад шаардсан бүх үзүүлэлтийг манай компани хангасан материалыг /үүнд татварын өргүй, шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй тодорхойлолт, банкны тодорхойлолт зэрэг цахимаар татагдах тодорхойлолтууд мөн орно/ тендерээр илгээсэн бөгөөд бид тендерт оролцох ёстой зарчмаараа оролцсон.

5.2. Т******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэхийн 12 дахь хэсэг манай компанийг 2024 оны байдлаар нэг ч үндсэн ажилтангүй талаар дурдсан нь худлаа бөгөөд яагаад ингэж дурдсаныг ойлгохгүй байна. Манай компани нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 2020 оноос үйл ажиллагаагaa идэвхжүүлж байнгын 2-3 үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Хувийн аж ахуй нэгжийн хувьд зардал, санхүүгээ хуульд нийцүүлэн хэмнэх боломжийг ашиглаж төрийн байгууллага, хувийн уурхай, засварын газар, эмнэлэг зэрэг газруудад хоол бэлтгэл, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаагаа явуулахдаа хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтнууд ажиллуулдаг байсан. 2024 оны 1 дүгээр сараас хөлсөөр ажиллах гэрээний төлбөрт нийгмийн даатгалын шимтгэл тооцох болсноор манайд хөлсөөр ажиллаж байсан гэрээт ажилчид маань бүгд үндсэн ажилтнаар нийгмийн даатгалд хууль ёсны дагуу хамрагдан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

5.3. Мөн нэхэмжлэхийн 11 дэх хэсэгт байгууллагын болон ажилтнуудын даатгал хийлгэсэн байхыг шаардсан байхад С******* ХХК нь дээрх 2 төрлийн даатгал хийлгээгүй байсан гэсэн байна. Манай компани нь Монре болон Нтай хамтран ажилладаг бөгөөд тухайн үед Маар Байгууллагын ерөнхий хариуцлагын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээтэй даатгуулсан байсан. Мөн тендерт илгээсэн 7522УЕС, 7622УАТ тээврийн хэрэгслүүд хариуцлагын даатгалтай байсан бөгөөд тухайн төсөл арга хэмжээнд зориулж даатгуулсан байна гэсэн тул нотлох баримтыг хавсаргаагүй бөгөөд энэ тухай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгээр тодруулга хүргэсэн.

5.4. Даатгалын тухай хуульд даатгалын гэрээ нь төлбөр төлөгдсөнөөр хүчин төгөлдөр болдог бөгөөд тухайн төсөл арга хэмжээний хувьд тендерт шалгарах эсэх нь тодорхойгүй үед даатгалын гэрээг урьдчилж хийх боломжгүй, тухайн төсөл арга хэмжээний цар хүрээ, нөхцөлд нийцүүлэн даатгалын ерөнхий нөхцөлийг даатгалын байгууллагатай тохиролцож хийдэг учраас тухайн тендерт Монгол улсын хууль дүрмийн дагуу шаардлагатай даатгалыг хийлгэсэн байх. Үүнд гэнэтийн ослын даатгал, ажилчдын эрүүл мэндийн даатгал, байгууллагын хариуцлагын даатгал гэж заасан хэсэгт холбогдох даатгалыг Наар хийлгэнэ гэж оруулж өгсөн. Мөн тендерийн баримт бичигт даатгал хийлгэсэн байна гэснээс нотлох баримтыг хавсаргана гэж тусгаагүй байсан.

5.3. Манай компанийн зүгээс тус тендерт хууль ёсны дагуу бичиг баримтыг бүрдүүлж оролцсон тул захиалагчийн шаардлагыг ханган шалгарч гэрээ байгуулж уг гэрээт ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Т******* ХХК-ийн эрх ашгийг хохироосон гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зургаа. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Хариуцагч тал тендер зарлаж явуулахдаа бичиг баримтын алдааг ажлын 6 хоногт шийдвэрлэх ёстой байсан асуудал дээр 2 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн. 2 ижил бичиг баримт бүрдүүлсэн нөхцөлд нэг талд нь арай давуу байдал үүсгэсэн байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэлийн С******* ХХК-д холбогдох хэсэг, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмж, Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаартай С******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Монголын төмөр зам ТӨХК-иас С******* ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-2024/20 дугаар гэрээ-г илт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, үлдэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Т******* ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.1. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Үнэлгээний хороог шинэчлэн байгуулах тухай А/175 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах, Цогтцэций өртөө, зөрлөг болон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах, Төмөртэй өртөөний ажилчдын Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог шинэчлэн байгуулсан, уг тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь Ээлжийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх МТЗ/ тендерийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарлаж, нээлтийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн, тус тендерт Т******* ХХК, Пүүжээ гоби стар ХХК, С******* ХХК нар саналаа ирүүлж, тендерийн үнэлгээний хороо тус компаниудын ирүүлсэн тендерийг хянан үзээд ...тендер шалгаруулалтын баримт бичгийн зааварчилгааны 16.2.3, 19.2 дахь заалтад тусгасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг захиалагч Монголын төмөр зам ТӨХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/592 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.

 

1.2. Уг шийдвэрийг Т******* ХХК-аас эс зөвшөөрч гаргасан гомдолд Сангийн яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/2930 дугаар албан бичгээр ...Т******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг дээр дурдсан шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна, ... С******* ХХК тендерт даатгал хийлгэсэн болохыг нотлох баримт ирүүлээгүй, санал болгосон техникийн тодорхойлолтод ирүүлснийг шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй..., хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэсэн хариу өгчээ.

 

1.3. Дээрх мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, 03 дугаартай тэмдэглэлээр ...Т******* ХХК-ийг сонгон шалгаруулаагүй шийдвэрийг хэвээр үлдээхийг үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, харин Сангийн яамны шийдвэртэй холбогдуулан С******* ХХК-аас тодруулга авахаар Монголын төмөр зам ТӨХК 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 01/05-747 дугаар албан бичгийг хүргүүлсний дагуу гуравдагч этгээдээс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/47 дугаар албан бичгээр Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ болон Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг тайлбарын хамт хүргүүлсэн байна. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үнэлгээний хороо дахин хуралдаж 04 дугаартай тэмдэглэлээр ...С******* ХХК-ийг шалгаруулахаар үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэх-ээр шийдвэрлэж, мөн өдрөө ... С******* ХХК-аас багц 1, багц 2-т ирүүлсэн тендер нь Хамгийн сайн тендерээр шалгарсан тул тус компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.

 

1.4. Ийнхүү Монголын төмөр зам ТӨХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаартай албан бичгээр ...Сангийн яамны ...албан бичигт дурдсан чиглэлийн дагуу холбогдох этгээдээс тодруулж, баримт бичгийг нягтлан үзэж, дахин үнэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзээд Т******* ХХК-ийн тендерийг шалгаруулаагүй болохыг үнэлгээний хороо дүгнэснийг мэдэгдсэн тул нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг гарган маргаж байна.

 

2. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасанчлан хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргах боломжтой байдаг.

 

2.1. Энэ хэргийн тухайд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичиг гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгох бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТӨХ/ болон тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичиг болно. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална, 11.2-т Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана гэж зааснаар тендерийн баримт бичгийн дагуу Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэх учиртай.

 

2.2. Харин маргаан бүхий тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-д Оролцогчийн ерөнхий шаардлага хангасан эсэхийг дараах баримт бичгээр магадлана гээд 16.1.2-т Ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг магадлахтай холбоотой ирүүлэх бусад баримт бичгийг хуулийн 7 дугаар зүйлд нийцүүлэн өгөгдлийн хүснэгтэд заана гэж, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1.2-т ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай бусад баримт бичиг: Шаардахгүй гэж, харин тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2-т Гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ гээд 16.2.3-т тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг гэж тусгажээ.

 

2.3. Гэтэл хариуцагч нь дээр дурдсанаар Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1.2-т ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай бусад баримт бичиг: Шаардахгүй гэж заасан атлаа Т******* ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан ерөнхий шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх төдийгүй Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2.3-д заасан баримт бичиг нь гадаадын этгээдэд хамаарахаар байхад нэхэмжлэгч компанийг уг шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Эдгээр үндэслэлүүдийн талаар Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/2930 дугаар албан бичигт тодорхой дурдаж, тендерийг дахин үнэлэхийг мэдэгдсээр байхад үнэлгээний хороо Т******* ХХК-ийн тендерийг мөн адил үндэслэлээр дахин шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан худалдан авах ажиллагааны өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчим болон Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 1.3-т заасан гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ гэснийг тус тус зөрчсөн байна.

 

2.4. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 11.4-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана гээд 11.4.1-д харьцуулах үнэ, 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж тус тус заасан бөгөөд маргаан бүхий тендерийн багц 1-д Т******* ХХК 1,633,500,000 төгрөгийн, С******* ХХК-иас 2,074,149,000 төгрөгийн, багц 2-т Т******* ХХК 326,700,000 төгрөгийн, С******* ХХК-иас 646,134,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь хуулийн энэ заалт болон Тендер шалгаруулалтын зааварчилгааны 32.2-т ТШЗ-ны 1.2-т заасны дагуу хоёр ба түүнээс дээш багцтай тендер шалгаруулалтад хэд хэдэн багцад хамтад нь хамгийн бага харьцуулах үнэ санал болгосон тендерийг тодорхойлох..., 32.2.1-д багц тус бүрийн хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгох гэснийг нэхэмжлэгч Т******* ХХК хангах нөхцөл бүрдэхээр байна.

 

2.5. Дээрх хуулийн заалтууд, Тендер шалгаруулалтын зааварчилгаанд заасан тендерийн харьцуулах үнийг тодорхойлох дараалал, мөн зааварчилгааны 33.1-д Захиалагч тендерүүдийг эрэмбэлэхэд хуулийн 27.5, 27.6-д заасныг баримтална гэж заасны дагуу маргаан бүхий тендерт Т******* ХХК-аас хамгийн бага үнийн санал ирүүлсэн байхад хариуцагчаас хуулийн дээрх заалт болон худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, өндөр үнийн санал ирүүлсэн гуравдагч этгээд С******* ХХК-ийн тендерийг шалгаруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

 

2.6. Нөгөө талаас, Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 13-д заасан Тендерийн иж бүрдэл хэсгийн 13.2.6-д Санал болгож буй үйлчилгээ ТШЗ-ны 20-д заасан шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг, 20.1-д Санал болгож буй үйлчилгээ нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримтыг тендерт ирүүлнэ гэж, Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын даатгал хэсэгт Гэнэтийн ослын даатгал, Ажилтнуудын эрүүл мэндийн даатгал, Байгууллагын хариуцлагын даатгалыг хийлгэсэн байх шаардлагатай гэж тус тус заажээ.

Энэ талаар Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2930 дугаартай албан бичигт ...С******* ХХК тендерт даатгал хийлгэсэн болохыг нотлох баримт ирүүлээгүй, санал болгосон техникийн тодорхойлолтод даатгалыг Наар хийлгэнэ гэснийг шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй талаар дурдаж, үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мөн мэдэгдсэн байна.

Гэтэл гуравдагч этгээд С******* ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 24/47 дугаар албан бичгээр М ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Н ХХК-тай байгуулсан №, № дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маяг зэргийг хавсаргаж, тендерийн баримт бичигт заасан тухайн ажил /төсөл/-д зориулан даатгалыг урьдчилан хийлгэх боломжгүй, тендерт шалгарч гэрээ байгуулсан тохиолдолд заагдсан бүх даатгалыг Наар даатгуулахад бэлэн гэх тайлбар ирүүлсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаагүй байхад хариуцагч нь Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлд ...тендер шалгаруулалтын баримт бичигт даатгалын гэрээ болон нотлох баримт ирүүлэхийг шаардаагүй тул С******* ХХК-ийг шаардлагад нийцсэн гэж үзэж хамгийн сайн тендерээр шалгаруулсан нь үндэслэлгүй болжээ.

 

2.7. Хавтаст хэрэгт төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн лавлагаа, тодорхойлолт авагдсан байх төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тендерийг нээж цахим системээс лавлагаа авсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч Татварын ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн 05/2307 дугаартай албан бичигт ...Т******* ХХК нь татварын өр үлдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд төлж барагдуулан, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар татварын өр үлдэгдэлгүй болсон гэх хариуг ирүүлсэн байгаа энэ тохиолдолд хариуцагч нь Сангийн яамны албан бичгийн дагуу гуравдагч этгээд С******* ХХК-аас тодруулга авахдаа нэхэмжлэгч компаниас мөн адил татварын өр төлбөрийн талаар тодруулга авах замаар тендерт оролцогчдын тендерийн баримт бичигтэй холбоотой нягтлан шалгах, тодруулах ажиллагааг бүрэн гүйцэд хийж, тендерийн материалуудыг эргэлзээгүйгээр үнэлэх боломжтой байжээ.

 

2.8. Дээрх байдлаар хариуцагч нь тендер сонгон шалгаруулалтад оролцогчдын тендерийг хуулийн дагуу үнэн зөв үнэлээгүйн улмаас үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, уг шийдвэр зөвлөмжийг үндэслэн захиалагчаас оролцогч нарт хүргүүлсэн мэдэгдэл зэрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана гээд 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.2-т шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай, 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ гэж заасан.

 

3.1. Гэтэл хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаар албан бичгээр Т******* ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаар албан бичгээр С******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж, үүнээс хойш ажлын 2 хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гуравдагч этгээдтэй ҮҮГ-2024/20 дугаартай Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байх тул мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй бол худалдан авах гэрээ илт хууль бус байна гэж заасны дагуу тус гэрээг илт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

3.2. Хэдийгээр Монголын төмөр зам ТӨХК болон С******* ХХК нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан ҮҮГ-2024/20 дугаартай Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ хэдийн хэрэгжиж, тус гэрээний хугацаа 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх боловч нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийг худалдан авч, тодорхой хугацаа, зардал гаргаж, тендерт бэлтгэн шалгаруулалтад хамгийн бага үнийн саналтайгаар оролцсон этгээдийн хувьд дээрх хууль бус захиргааны актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, сэргэх ашиг сонирхол нь тодорхойгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

3.3. Өөрөөр хэлбэл уг тендер хэрэгжиж үр дагавар бий болгосон эсэх нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, үүний улмаас Т******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу шударгаар, тэгш боломжоор өрсөлдөх эрх нь хөндөгдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэлийн С******* ХХК-д холбогдох хэсэг, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмж, Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаартай С******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

3.4. Ийнхүү хариуцагчийн С******* ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон тендер шалгаруулалт хууль бус болох нь тогтоогдсон төдийгүй тус гэрээг байгуулахдаа хуульд заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй байгаа энэ тохиолдолд Монголын төмөр зам ТӨХК-аас С******* ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-2024/20 дугаар гэрээ-г илт хууль бус байсан болохыг мөн тогтоох учиртай.

 

3.5. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь нийтийн хоол, цайны газар, катеринг үйлчилгээ, автомашинаар ачаа тээвэрлэх, төлбөр эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байх бөгөөд цаашид энэ төрлийн тендерт оролцох эрхтэй учир захиалагч болон Үнэлгээний хорооноос гаргасан захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгосноор дараагийн тендер шалгаруулалтад оролцох, хариуцагч захиргааны байгууллагаас хууль бус актын улмаас учирсан хохирол шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байна гэж үзсэн болно.

 

4. Нэхэмжлэлийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Т******* ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4.1. Нэхэмжлэгчээс Т******* ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэсэн агуулгаар тодорхойлсон.

 

4.2. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд субсидиар зарчим үйлчлэх ба үүний дагуу нэхэмжлэгч хүчингүй болгох, даалгах зэрэг нэхэмжлэлийн бусад төрлийг гаргах боломжгүй, өөрөөр хэлбэл маргааны агуулга нь тэдгээр нэхэмжлэлийн зүйл, урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байх тохиолдолд, түүнчлэн бусад нэхэмжлэлийг гаргасан ч бодит үр дүнд хүрэхээргүй буюу эрх ашиг нь хамгаалагдаж чадахааргүй нөхцөлд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийг гаргадаг.

 

4.3. Энэ тохиолдолд шүүх маргааны зүйл болох Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэлийн С******* ХХК-д холбогдох хэсэг, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмж, Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаартай С******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хууль бус байсан болохыг, мөн Монголын төмөр зам ТӨХК-аас С******* ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-2024/20 дугаар гэрээ-г илт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн, харин нэхэмжлэгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Т******* ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер байсан болохыг тогтоолгох шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой, нэхэмжлэгчийн хувьд бие даасан эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй буюу эрхийн хамгаалалт үзүүлэхээргүй байх тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх иргэдийн төлөөлөгч Б.Энхцацралын ...хариуцагч тал тендер зарлаж явуулахдаа бичиг баримтын алдаа болон ажлын 6 хоногт шийдвэрлэх ёстой байсан асуудал дээр 2 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн. 2 ижил бичиг баримт бүрдүүлсэн компанид нэг талд нь арай давуу байдал үүсгэсэн байна гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 103.3.3, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т******* ХХК-аас Монголын төмөр зам ТӨХК, Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэлийн С******* ХХК-д холбогдох хэсэг, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмж, Монголын төмөр зам ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/05-755 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/754 дугаартай С******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлийг тус тус хууль бус байсан болохыг, Монголын төмөр зам ТӨХК-аас С******* ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийтийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх ҮҮГ-2024/20 дугаар гэрээ-г илт хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Т******* ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 /гучин тав нэгэн зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА

 

ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА