МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* ******* ******* ******* *******” ХХКомпани,
Хариуцагч: Булган аймгийн ******* сумын дарга нарын хоорондын “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн *******чгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХКомпани нь Булган аймгийн ******* сумын даргад холбогдуулан “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
- Нэхэмжлэлийн үндэслэл:
- Манай компани нь *******-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай эзэмшдэг ба хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Сумын даргад хүргүүлсэн боловч батлахаас татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй”,
- “хуульд заасан үүргээ *******елүүлэхгүй байгаагаас шалтгаалж *******д их хэмжээний алдагдалд орж байна” гэж тодорхойлсон.
- Хариуцагч ******* сумын дарга нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
- Нэхэмжлэгч нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г ирүүлээгүй тул батлах боломжгүй” гэжээ.
Шүүх хуралдаанд:
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани нь хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд түүнийгээ жил болгон хуульд заасны дагуу харьяа орон нутгийн засаг захиргаагаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрэ******* 2025 оны 02 дугаар сард батлуулахаар ******* сумын даргын Тамгын газар руу хүргүүлсэн байдаг. *******нгээд удалгүй ******* сумын даргаас менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэсэн хариу ирсэн. Уг хариуг аваад дээд шатны албан тушаалтан болох Булган аймгийн даргад хандсан. Гэтэл Булган аймгийн дарга нь хайгуулын төлөвлөгөөтэйгөө хамтатгаад батлуулах ёстой гэсэн хариуг өгсөн учраас хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Лицензийн хугацаа хэзээ дуусахаас үл хамаараад тухайн жилийнхээ төлөвлөгөөт ажлыг хийх ёстой байдаг. *******нгээд 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйн улмаас “******* Энд Би Начурал Ресурс” ХХК нь тухайн жилд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Дараагийн дугаарт нэхэмжлэгч аж ахуйн нэгж маань хамтран ажиллах гэрээний үндсэн дээр гадны хөрөнгө оруулалтыг авсан байсан. Уг гэрээн дээр хайгуулын үйл ажиллагаатай холбоотой Монгол талын *******чиг баримтыг хамтран ажиллагч “******* Энд Би Начурал Ресурс” ХХК хариуцах ёстой. Хэрвээ энэ үүргээ хариуцаагүйн улмаас гэрээний оролцогч талууд хариуцлага хүлээх хохирол нэхэмжлэгч компанид учраад байна. *******йм учраас ******* сумын даргын 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. Хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байна. Энэ үүргээ сумын дарга *******елүүлээгүй байна. Байгаль хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хоёрыг хооронд нь хольж, байгаль хамгаалах төлөвлөгөөтэйгөө цуг батлуул гэж тайлбар өгч буруу ойлгосон байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн даргад хүргүүлэх” гэж, мөн хуулийн 38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн даргаар батлуулах” гэж тус тус заасан байна. Энэ хуульд заасан хүргүүлэх ажлыг нэхэмжлэгч компани гүйцэтгэсэн. Харин хариуцагч тал батлаагүй эс үйлдэхүй гаргасан байгаа. *******йм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна”гэв.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““******* Энд Би Начурал Ресурс” ХХК нь 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө манай ******* сумын даргын Тамгын газарт ирүүлээгүй юм чинь *******д яаж уг төлөвлөгөөг батлах юм бэ?. Бид албаар батлаагүй эс үйлдэхүй гаргаагүй” гэв.
- Гэрч Ц.*******чинхорлоо мэдүүлэгтээ: “...Тус компани нь 2024 оны 9 дүгээр сард Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******йнхүү нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгч Батжавыг өмгөөлөгчөөр авсан байсан ба өмгөөлөгч нь тухайн үед сумын дарга болон надтай уулзсан. *******йнхүү уулзахдаа 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрчих өө танай суманд хайгуул хийхгүй, өөр газар хайгуулын зөвшөөрөл хүсэхэд хэрэгтэй байгаа юм гэсэн. 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайд гэвэл лицензийн хугацаа 2025 оны 9 сард дуусах учир 2025 оны төлөвлөгөөг батлах шаардлагагүй ээ гэж тохиролцсон. *******нгээд 2025 оны 02 дугаар сард тухайн компаниас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай 1 хуудас албан *******чиг ирсэн бөгөөд үүнийх нь дагуу өмнө нь тохиролцсоны хүрэ******* байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй талаар албан *******чгийг манайхаас хүргүүлсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХКомпани нь ******* сумын даргад холбогдуулан “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж,
- Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ““******* ******* ******* ******* *******” ХХКомпанийн 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн.
- Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, сумын даргаар батлуулахаар хүргүүлсэн боловч даргаас батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олж авсан эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул *******дний 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг хариуцагчид даалгах” гэж;
- Хариуцагч талаас “Нэхэмжлэгч нь 2025 онд байгаль орчны төлөвлөгөөг батлуулах агуулгатай албан *******чгийг ирүүлсэн боловч төлөвлөгөөгөө хавсарган ирүүлээгүй тул төлөвлөгөө батлах боломжгүй” гэж маргажээ.
- Маргааны үйл баримтын талаар:
- Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХКомпани нь “аялал жуулчлал, цайны газар” -ын үйл ажиллагааны чиглэлээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 6630618 дугаарын регистртэй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000211693 дугаарын гэрчилгээтэй хуулийн этгээд байна. /хэргийн 4 дүгээр тал/
- Тус компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12738Х дугаартай “Ньюголден кроун” ХХКомпанийн эзэмшдэг “АШ*******ГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ийг Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр шилжүүлэн авсан байх ба уг Булган аймгийн ******* сумын “Номгон” нэртэй газарт орших 5403 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хийжээ. /хэргийн 78, 80, 83 дугаар тал/
- Нэхэмжлэгчээс хариуцагч Булган аймгийн ******* сумын Тамгын газарт хаяглан “2025 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянаж баталгаажуулах”-ыг хүссэн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25/03 дугаартай албан *******чгийг хүргүүлсэн байна. /хэргийн 8 дугаар тал/
- Уг албан *******чгийн хариуг хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/37 дугаартай албан *******чгээр “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй болно” гэж өгчээ./хэргийн 42 дугаар тал/
- Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх татгалзсан хариуг эс зөвшөөрч аймгийн даргад гомдол гаргасны дагуу аймгийн даргын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/1306 дугаартай албан *******чгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийж хариу өгсөн байна. /хэргийн 11 дүгээр тал/
- Нэхэмжлэгчээс ******* сумын даргын тус компанийн “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.
- Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тухайн оролцогчид нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаатай холбогдуулан маргаж буй үйл баримт тогтоогдож байх тул тухайн агуулгын хүрэ******* дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийн маргааныг шийдвэрлэв.
- Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” гэжээ.
- Мөн тус хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг тодорхойлжээ. Тухайлбал: Мөн зүйлийн 35.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт *******чгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана”, 35.2.2-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан” гэсэн бол мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг *******елүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ” гээд 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3 -т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум...ийн даргад хүргүүлж батлуулах” гэж тус тус хуульчилсан.
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь материаллаг буюу “*******чгийн хэлбэр”-ээр илэрхийлэгдэх баримт *******чигт хамаарна.
- Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ тухайд Булган аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын алба болон дарга нартай 5403 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зөвшилцөн боловсруулах, уг боловсруулсан төлөвлөгөөгөө сумын даргад хүргүүлэн, батлуулах, төлөвлөгөөний хувийг орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх үүргийг хуулиар хүлээсэн.
- Төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасан /хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан байх/ шаардлагыг хангасан байх учиртай.
- Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум...ийн дарга энэ хуулийн 38.1.3...-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэжээ.
- Дээрх хэсгийн “...хянан баталж,...хүргүүлнэ” гэх хэсэг нь сумын даргад “******* ******* ******* ******* *******” ХХКомпани байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд өөртэй нь болон байгаль орчны хяналтын албатай зөвшилцсөн асуудлыг бүрэн гүйцэт, алдаа мадаггүйгээр тусгасан эсэхийг хянасны эцэст түүнийг батлах эсэхийг шийдвэрлэх эрхийг олгосон зохицуулалт байна. Мөн сумын дарга нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн төлөвлөгөөг хянаад баталсан бол уг төлөвлөгөөг буцаан хүргүүлэх үүргийг хүлээнэ.
- Нэхэмжлэгчээс /тусгай зөвшөөрөл эзэмшигч/ “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө 3 хувь үйлдэж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25/03 дугаартай албан *******чигтэй хамт хүргүүлсэн” гэж, хариуцагчаас “албан *******чигтэй хамт төлөвлөгөө ирүүлээгүй, хавсралтгүй дангаараа албан *******чиг ирүүлсэн” гэж мэтгэлцэв.
- Шүүхээс ******* сумын даргын тамгын газрын 2025 оны ирсэн *******чгийн эх хувь баримтад үзлэг хийхэд нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25/03 дугаартай албан *******чиг /хэргийн 46 дугаар тал/ хариуцагчид хүргэгдсэн болох нь нотлогдох боловч уг албан *******чигт төлөвлөгөөг хавсарган хүргүүлсэн гэх агуулга тусгагдаагүй байх ба нэхэмжлэгчээс албан *******чгийн хамт төлөвлөгөөгөө хүргүүлсэн гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
- Мөн гэрч ******* сумын байгаль орчны байцаагч Ц.*******чинхорлоогоос “нэхэмжлэгч байгууллагаас төлөвлөгөө батлуулах агуулгатай 1 хуудас албан *******чгээс өөр материал ирүүлээгүй” гэж мэдүүлсэн зэрэгт дүгнэлт хийхэд хариуцагч нэхэмжлэгчийн “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний материаллаг буюу *******чгээр үйлдсэн төлөвлөгөөг хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
- “******* ******* ******* ******* *******” ХХК-аас 12738X дугаарын тусгай зөвшөөрөл бүхий 5403 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-гөө хуульд заасан журмын дагуу боловсруулж, хүргүүлээгүй байхад хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх, төлөвлөгөө батлахыг даалгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй.
- Тиймээс нэхэмжлэгчийн “2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Булган аймгийн ******* сумын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дээрх төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт *******чиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана” гээд 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэжээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй байдаг ба нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ тэмдэгтийн хураамж дахин төлөх шаардлагагүй тул илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Булган аймгийн ******* сумын даргад холбогдуулан гаргасан “******* Энд Би Начурал Ресурс” ХХК-ийн 2025 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХ*******Й ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ