| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/07483/И |
| Дугаар | 192/ШШ2025/06365 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/06365
2025 08 19 192/ШШ2025/06365
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: У***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 31,496,332.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь Хаан *******тай 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3Г/59518696 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 29,300,000 төгрөгийг, жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГХ/59518696 тоот барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 58,690.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,450.79 төгрөг нийт 65,141.76 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч ******* нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 139 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч *******т холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 29,300,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,182,879.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,453.54 төгрөг нийт 31,496,332.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,496,332.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,496,332.98 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,496,332.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,624,694.42 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 157,716 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,432 төгрөгөөс 157,716 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ****