| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00402/И |
| Дугаар | 305/ШШ2025/00418 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 305/ШШ2025/00418
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ***-р хороо, ***-ын талбай 02 *** Тауэр *** давхарт “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, ***-р гудамж, *** тоотод оршин суух, Ба-ын Б-д холбогдох,
үндсэн зээл 474,402.37 төгрөг, зээлийн хүү 141,311.18 төгрөг, нэмэгдүүлсэн 9,932.44 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, нийт 626,945.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б-ын Б нь “Т ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024.07.24-ний өдөр 2154181 тоот Т кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2154181 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 474,402.37 төгрөг, зээлийн хүү 141,311.18 төгрөг, нэмэгдүүлсэн 9,932.44 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, нотариатын төлбөр 0.0 төгрөг, нийт 626,945.99 төгрөгийг хариуцагч Б-ын Б гээс гаргуулах гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б миний бие Т ББСБ-с 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөгийн зээл авсан. Одоо үээлийн үлдэгдэл нийт төлбөр 626,945.99 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох үндсэн зээл 474,402.37 төгрөг, зээлийн хүү 141,311.18 төгрөг, нэмэгдүүлсэн 9,932.44 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, нийт 626,945.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…Б.Б миний бие Т ББСБ-с 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөгийн зээл авсан. Одоо үээлийн үлдэгдэл нийт төлбөр 626,945.99 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,458 төгрөгийн тал хувь 9,729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,729 төгрөгийг улсын орлогоос, 9,729 төгрөгийг хариуцагч Б.Б гээс тус тус гаргуулж “Т ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х овгийн Б-ын Б д холбогдох үндсэн зээл 474,402.37 төгрөг, зээлийн хүү 141,311.18 төгрөг, нэмэгдүүлсэн 9,932.44 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, нийт 626,945.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь 626,945.99 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,458 төгрөгийн тал хувь 9,729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,729 төгрөгийг улсын орлогоос, 9,729 төгрөгийг хариуцагч Б.Б-гээс тус тус гаргуулж “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ