Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 301/ШШ2025/00387

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 301/ШШ2025/00387

Архангай аймаг

 

 

 

 

 

                                                                                   301/ШШ2025/00387

 

                                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймгийн Б  сумын Д  баг, Ц тоотод оршин суух Б  овогт Л-ийн  А  /РД:...../-н хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Л.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

           

    1. Хүсэлт гаргагч Л.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний А аймгийн  Б сумын  У нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчнаар, 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл клубийн галчаар, Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын тээрмийн 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цехэд тоног төхөөрөмжийн засварчнаар, компрессорын цехэд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8-р ангиа төгсөөд илгээлтээр нэгдэлд мал маллаж, галчаар байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд Хөтөлд ажиллаж байгаад 1991 онд нутагтаа ирсэн. Ажиллаж байсан үеийн бичилтүүд дээр миний овгийг Л.г Л.г гэж буруу бичсэнээс зөрүүтэй болж, ажилласан жилээ тогтоолгож чадахгүй байгаа учраас шүүхэд хандаж байна гэв.

 

            2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - Батлан хамгаалахын төв Архивын төв Архивын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дүгээр хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагаанд: Л-гийн А  БХЯ-ын сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар А аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж байгаад Барилгын цэргийн Тусгай Шүүхийн 1984.07.14-ний өдрийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1984.07.14-ний өдөр цэргийн албанаас халагдсан гэжээ.

            - А аймгийн Б сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 51 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалын хавсралтад: “Л-ийн А -бригад-Цац-томилсон ажил-малчин-дагалдуулан сургах хүн-Ч ” гэжээ.

            - А аймгийн Б сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн  23 дугаар  “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалд: Л-ийн А-ыг клубын галчаар, Ч  овогтой Д-ыг цэвэрлэгчээр 2-р сарын 01-ээс эхлэн тус тус томилсугай” гэжээ.

           - Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын даргын 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар “Ажилд түр авч ажиллуулах тухай” тушаалд: 1987 оны 09 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Л  овогтой А-ыг тээрмийн цехэд тоног төхөөрөмжийн засварчнаар авч ажиллуулсугай” гэжээ.

           - Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1136 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалд: “Тээрмийн цехийн засварчин Л  овогтой А-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж компрессорын цехэд засварчнаар тус тус шилжүүлэн ажиллуулсугай” гэжээ.

 

            2.2.  Хүсэлт гаргагч Л.А-ын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           Гэрч Б.Б-ийн Би А аймгийн Б сумын У  нэгдэлд саальчнаар 1975 оноос эхлэн ажилласан. Намайг У-г нэгдэлд ажиллаж байх үед Л.А нь 1981 оноос 1983 он хүртэл илгээлтийн эзнээр ирж ажиллаж байсан. Л.А нь тухайн үед нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. Л.А нь фрем дээр үнэр, тугал, хонь хариулдаг байсан. Тухайн үед янз бүрийн л ажил хийдэг байсан. Залуу хүүхдүүдийг грушиг хийлгэнэ гээд модны ажилд ч гэсэн жолооч нар аваад явдаг байсан. Л.А-ын үндсэн ажил нь малчин л байсан. 1983 оноос цэргийн албанд татагдсан байх. 2-3 жил манай нэгдэлд ажиллаж байсан байдлыг нь би сайн мэднэ. Тухайн үед Улаантуг нэгдлийн даргаар Д  дарга ажиллаж байсан гэх мэдүүлэг,

           Гэрч П.Э-ийн Би 1983 онд 10 дугаар анги төгсөөд Орсон холбооны улсын Каргандо хотонд машинистаар нэг жилийн курс төгсөж ирээд 1985 оноос Дархан хотын Х-ийн цемент-шохойн үйлдвэрт зуухан цехийн туслах машинистаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үе Л.А нь 1987 оны 09 дүгээр сараас Дархан хотын Х-ийн цемент-шохойн үйлдвэрт тээрмийн цехэд засварчнаар ажилд орж байсан. Л.А нь тухайн цехэд засварчин хийдэг байсан бөгөөд цехийн тоног төхөөрөмжийг засдаг байсан. Л.А нь 1990 оныг дуустал Дархан хотын Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт тээрмийн цехэд, компрессорын цехэд засварчнаар ажиллаж байсан. Би мөн 1990 оныг дуустал Дархан хотын Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт зуухан цехийн туслах машинистаар ажиллаж байгаад бид хамтдаа А аймгийн Б сумын Д багт ирсэн гэв.....” гэв.

 

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - С аймгийн Засаг даргын Тамын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 129 дүгээр лавлагаанд: С аймгийн С сумын Х-ийн цемент шохойн компанийн 1992-1993 оны тушаалыг шүүн үзэхэд Л овогтой А-т холбогдох ажлаас чөлөөлсөн тухай А-ын баримт олдоогүй болно гэжээ.

             - Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын даргын 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар “Ажилд түр авч ажиллуулах тухай” тушаалд: 1987 оны 09 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Лхамсүрэн овогтой Анхбаярыг тээрмийн цехэд тоног төхөөрөмжийн засварчнаар авч ажиллуулсугай” гэжээ.

           - Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1136 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалд: “Тээрмийн цехийн засварчин Л  овогтой А-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж компрессорын цехэд засварчнаар тус тус шилжүүлэн ажиллуулсугай” гэжээ.

             - Барилга материалын үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөтлийн цемент шохойн комбинатын даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Ээлжийн амралт тухай” тушаалын хавсралтад” 29.т Л.А -104- комиссор-засварчин...” гэжээ.

            - Л.А-ын ХААТР-21 (А) маягт,

- Л.А-ын ХААТР-1 маягтад “Л.А-гэрлэсэн, ажилладаг байгууллага- цемент-шохойн комбинат, эрхэлдэг ажил- засварчин- эрхэлж эхэлсэн-1987 он” гэсэн, 

            - Батлан хамгаалахын төв Архивын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 352 дугаар албан бичиг, албан бичгийн хавсралтад: “Л.А-ын цэргийн албан тэнцэгчдийн анкедэд-хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан-1981 оноос клубийн галч” гэсэн,

            - Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/624 дугаар албан тоотод хавсаргаж ирүүлсэн: 1989 оны хүн ам орон сууцны тооллогын лавлагаанд Лхамсүрэнгийн  Анхбаяр, 23 настай, эрэгтэй, засварчин  гэсэн баримтууд болно.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Л.А ын А аймгийн Б сумын У нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчнаар, 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл клубын галчаар, Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент-шохойн комбинатын тээрмийн цехэд 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, компрессорын цехэд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

           

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

          - Батлан хамгаалахын төв Архивын төв Архивын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дүгээр хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагаа,

          - А аймгийн Б сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 51 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалын хавсралт,           

          - А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн  23 дугаар  “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаал, 

           - Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын даргын 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар “Ажилд түр авч ажиллуулах тухай” тушаал,

           - Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1136 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал,

           - Гэрч Б.Б , П.Э  нарын шүүхэд өгсөн мэдүүлэг,

           - Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 129 дүгээр лавлагаа,

             - Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын даргын 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаар “Ажилд түр авч ажиллуулах тухай” тушаал,

           - Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1136 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал,

            - Барилга материалын үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөтлийн цемент шохойн комбинатын даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Ээлжийн амралт тухай” тушаал, тушаалын хавсралт, 

            - Л.А ын ХААТР-21 (А) маягт,

            - Л.А ын ХААТР-1 маягт, 

          - Батлан хамгаалахын төв Архивын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 352 дугаар албан бичиг, албан бичгийн хавсралт,

          - Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/624 дугаар 1989 оны хүн ам орон сууцны тооллогын лавлагаа зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Л.А нь А аймгийн Б сумын У нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчнаар, 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл клубын галчаар, Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент-шохойн комбинатын тээрмийн цехэд 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, компрессорын цехэд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчинаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Л.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б  овогт Л-ийн А-ын А аймгийн Б сумын У нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчнаар, 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл клубын галчаар, Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтлийн цемент-шохойн комбинатын тээрмийн цехэд 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, компрессорын цехэд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР