| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00504/И |
| Дугаар | 301/ШШ2025/00386 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 301/ШШ2025/00386
| 2025 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 301/ШШ2025/00386 | Архангай аймаг |
301/ШШ2025/00386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн И сумын Т багт оршин суух Х овогт Д-ийн Д /РД:..../-н хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний А аймгийн И суман дахь Ө-ийн бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцад 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс И суманд дахь Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцад нярваар ажилд орсон. 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажлаас гарсан. Манай байгууллага материалаа архивт өгөөгүй байгаа юм билээ, би өөрийнхөө хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн, ийм учраас шүүхээр ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт өгсөн юм гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 685 дугаар тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Өбүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын баримт шилжиж ирээгүй тул Д-ийн Д-д лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тушаалд: “Д-ийн Д-ыг 1989 оны 6 дугаар сарын 20-ноос эхлэн няраваар авч ажиллуулсугай” гэжээ.
- Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдалтай холбоотой гэрэл зургууд,
- Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэн А аймаг дахь салбарын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар албан бичиг, албан бичигт хавсарган ирүүлсэн:
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр “Шагнах тухай” тушаалд: “Жолооч П.Б , С.О, нярав Д.Д, сахиул С.Б нарыг тус бүр 5000 төгрөгөөр шагнасугай”,
- “Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “н.Г-той санхүүгийн тооцоо хийхийг нярав Д.Д-д тайлан, арга зүй, анхдагч материалын тооцоо хийхийг эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Лхагважав нарт тус тус үүрэг болгосугай”,
- “Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын хавсралтын 17-д Д.Д-нярав-08/20”,
- Цалингийн тооцооны хүснэгт,
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар “Комисс томилох тухай” тушаалд: Няравын ажлыг ЭШ-ний туслах Д-д хариуцуулсугай” гэжээ.
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1996 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тушаалд: “Комиссын ахлагчаар С.Б /ЭША/, гишүүдэд: нярав Д , ЭШТА Д.Д , ЭШТА Д.Д , ЭШТА Б.Б ..” гэжээ.
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1995 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар тушаалд: Малын эмч Л.Баатарцогтын хариуцаж байгаа эд хогшил, эм урвалж, унаа морь, багаж төхөөрөмж зэргийг хүлээн авах комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй томилсугай. “Комиссын дарга П.Д , гишүүдэд: Ч.Г , М.О , Д.Д, Б.Б ....” гэсэн баримтууд өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Д-ын А аймгийн И суман дахь Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцад 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 685 дугаар тодорхойлолт,
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тушаал,
- Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэн А аймаг дахь салбарын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар албан бичиг,
- Албан бичигт хавсарган ирүүлсэн Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр “Шагнах тухай” тушаал,
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал,
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал, тушаалын хавсралт,
- Цалингийн тооцооны хүснэгт,
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар “Комисс томилох тухай” тушаал
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1996 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тушаал,
- Хөдөө аж ахуйн яамны харьяа Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцын захирлын 1995 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар тушаал зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Д нь А аймгийн И суманд дахь Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцад 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нярваар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Д-гийн Д-ын А аймгийн И суман дахь Ө бүсийн мал аж ахуйн Эрдэм шинжилгээний станцад 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР