| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00180/и |
| Дугаар | 150/ШШ2025/00197 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 150/ШШ2025/00197
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * цогцолбор хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сум *-р баг, * тоот хаягт оршин суух, * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 492,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....* нь "*"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 03 сарын 02-ны өдөр 140000873537 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Э. Баянбат нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 03 сарын 18-ны өдрөөс 2023 оны 04 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 5 удаагийн хүсэлтээр 250,00 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 сарын 04-ний өдрөөр * Зээлийн гэрээний үүрэг: Зээлийн огноо 3/18/2023, авсан зээл 50,000, зээлийн үлдэгдэл 50,000, ашигласан хоног-717, зээлийн хүү 41,140, нэмэгдүүлсэн хүү 7,710, нийт дүн 98,850 төгрөг,
Зээлийн огноо 3/18/2023, авсан зээл 50,000, зээлийн үлдэгдэл 50,000, ашигласан хоног-717, зээлийн хүү 41,140, нэмэгдүүлсэн хүү 7,887, нийт дүн 99,027 төгрөг,
Зээлийн огноо 3/23/2023, авсан зээл 50,000, зээлийн үлдэгдэл 50,000, ашигласан хоног-712, зээлийн хүү 40,865, нэмэгдүүлсэн хүү 7,832, нийт дүн 98,697 төгрөг,
Зээлийн огноо 3/28/2023, авсан зээл 50,000, зээлийн үлдэгдэл 50,000, ашигласан хоног-707, зээлийн хүү 40,590, нэмэгдүүлсэн хүү 7,777, нийт дүн 98,367 төгрөг,
Зээлийн огноо 4/13/2023, авсан зээл 50,000, зээлийн үлдэгдэл 50,000, ашигласан хоног-692, зээлийн хүү 39,710, нэмэгдүүлсэн хүү 7,612, нийт дүн 97,322 төгрөг,
Нийт авсан зээл 250,000, зээлийн хүү 203,445, нэмэгдүүлсэн хүү 38,818, нийт дүн 492,263 төгрөг. * нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "*" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 492,263 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...” гэжээ.
Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний шүүхэд гаргасан хүсэлтдээ: “..."*" ХХК нь хариуцагч * зээлийн гэрээний үүрэгт 492,263 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 492,263 төгрөгийг тус компанийн *банк дахь * тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 24-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 492,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний шүүхэд гаргасан хүсэлтдээ: “..."*" ХХК нь хариуцагч * зээлийн гэрээний үүрэгт 492,263 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 492,263 төгрөгийг тус компанийн * банк дахь * тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан байна.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 492,263 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,387 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, улсын орлогоос 3,193.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 492,263 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,387 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, улсын орлогоос 3,193.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН