| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00214/и |
| Дугаар | 150/ШШ2025/00198 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 150/ШШ2025/00198
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг*-р хороо * тоот хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сум*-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт *(РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 292,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч "*" ХХК нь *-тэй 2023-09-25-ний өдөр 20230925- 10060 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн
1. 2024 оны 9 сарын 7-ний өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.9 хувийн хүүтэй 2000537751 тоот зээлийг ХААН банк дахь 5068100284 тоот дансанд,
2. 2024 оны 9 сарын 8-ний өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.9 хувийн хүүтэй 2000538674 тоот зээлийг ХААН банк дахь * тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч * нь шилжүүлэн авсан.
Хариуцагч * нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-25-ний өдрийн байдлаар
1. 2000537751 тоот зээл 2024 оны 10 сарын 7-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 230 хоногийн хүү 45,233 төгрөг + шимтгэл 1,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 46,233, Нийт дүн 146,233 төгрөг
2. 2000538674 тоот зээл 2024 оны 10 сарын 8-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 229 хоногийн хүү 45,037 төгрөг + шимтгэл 1,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 46,037, Нийт дүн 146,037 төгрөг, Нийт дүн 292,270 төгрөг /хоёр зуун ерэн хоёр мянга хоёр зуун далан/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 292,270 төгрөгийг 2025.06.30-ны өдөр төлж барагдуулна...” гэжээ. /хавтаст хэргийн 28-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 292,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 292,270 төгрөгийг 2025.06.30-ны өдөр төлж барагдуулна...” гэх тайлбарыг гаргасан.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 292,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 4,709 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 4,709 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 292,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 4,709 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 4,709 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН