| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0939/З |
| Дугаар | 128/ШШ2025/0675 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0675
| Дугаар 128/ШШ2025/0675
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.О //
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Хот байгуулалт, Хотын стандартын газар /хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/.
Гуравдагч этгээд: Л.Ч //,
Гуравдагч этгээд: Т.Д // нарын хоорондын Нийслэлийн Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “” зочид буудал болон 16 дугаар байрны дунд орших 998 м.кв газрын олголт болон газар дээрх төлөвлөлтийн шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Хот байгуулалт, Хотын стандартын газарт холбогдуулан “Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр зочид буудал болон 16 дугаар байрны дунд төлөвлөгдсөн тохижилтын эскиз зураг илт хууль бус болохыг тогтоолгох,
1.2.Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Хот тохижилтын ажлын даалгавар зэргийг илт хууль бус болохыг тогтоолгох,
1.3.Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалын Ч.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
1.4.Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Оыг газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”
Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн талаарх товчлол:
2.1. “…Б дүүргийн 1 дүгээр хороо, зочид буудлын баруун талд байрлалтай 1000 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар баталгаажсан эзэмших эрхтэй байсан бөгөөд энэхүү газрын эрх анх 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар олгогдсоныг Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Ч.От шилжүүлж олгогдсон.
2.2.Нийслэлийн Засаг дарга уг газрыг орон сууцны зориулалтаар баталгаажуулж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчдын орон сууц барих зөвшөөрлийг 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр захирамжаар олгосны дагуу 83 айлын орон сууцны барилга баригдахаар төлөвлөсөн боловч “Х” ХХК-иас болон Б дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 16 дугаар байрны оршин суугч Б.Б, М.Ц, Ц.Б, Д.Г нарын нэхэмжлэл, Л.Н, Б.Х нарын нэхэмжлэл Б.Цын нэхэмжлэл, Д., Т.Д нараас дэс дараалан шүүхэд хандаж байсан ба дээрх нэхэмжлэл тус бүрт холбогдох захирамжуудыг хууль бус гэж маргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн [1], 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 347 дугаар тогтоолоор[2] нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Засаг дарга 2017 оны А/ дугаар захирамжаар Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр зочид буудлын зүүн талд худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 1000 м.кв газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
2.3.Уг шийдвэрийг тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр[3] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хүчингүй болгож шийдвэрлэж, уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалд[4] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 353 дугаар захирамжаар[5] тус гомдлыг хүлээн авахаас татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон[6].
2.4.Түүнчлэн иргэн Д.Доос 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б дүүргийн болон Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан Б дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр захирамжаар Ч.От барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.От барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 63 магадлалаар иргэн Д.Дын нэхэмжлэлийн шаардлага хангадаагүй[7], тус шийдвэр Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар нийт шүүгчдийн хурлын тогтоолын дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон болно.
2.5.Улмаар нэхэмжлэгч Ч.Оаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр маргаан бүхий газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар Нийслэлийн Засаг даргад хандахад, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0******* тоот албан бичгээр дээрх газрыг тохижилт, ногоон байгууламжийн зориулалтаар төлөвлөсөн хэмээн татгалзаж шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг өгчээ[8].
2.6.Нэхэмжлэгч Ч.Оын зүгээс дээрх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хариуг эс зөвшөөрч 2022 оны дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд “Газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ202/ дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.7.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар маргаан бүхий газарт төлөвлөгдсөн нэхэмжлэгч Ч.Оын ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон[9], нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн[10], 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2023/ дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан[11].
2.8.Улмаар нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ удаа дараа[12] дэмжиж ирээгүйн улмаас тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2024/5081 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн[13].
2.9.Эцэст нь нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлон нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШЗ2024/ дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Ч.О гэдэг нэхэмжлэгч байгаа боловч түүний цаана Цагдаагийн ерөнхий газрын харъяа 102 мэдээллийн үндэсний төвийн 101, 102, 103 гэсэн төрийн албан хаагч нарын орон сууц баригдах нөхцөл байдал байгаа. Энэ нөхцөл байдлаас үүдэлтэй барилгыг барих эсэхтэй холбоотой маргаан шүүхээр удаа дараа хянагдаж шийдвэрлэгдсэн. Шүүх Ч.От олгогдсон газар, Ч.От газрын эрхээ шилжүүлсэн Ч.П нарын газар эзэмших эрх буюу тэдгээрт газар олгосон захиргааны үйл ажиллагаа, барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэрүүд нь хууль ёсны гэж үзсэн.
...Газрын эрхтэй холбогдох эрх ашиг хөндөгдсөн гэж гомдол гаргаж байгаа зочид буудал болон 16 дугаар байрны нэр бүхий оршин суугчдын гаргасан нэхэмжлэлтэй хэргүүдийг шүүхээр хянан эцэслэн шийдвэрлэхдээ тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэдгийг шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашиг сонирхол, шүүхээр гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийлгэх ажиллагаа Ч.От үүссэн. Ашиг сонирхол гэдэг нь бүхэл бүтэн энэ ажил албараараа нийт ажилчдын орон сууц бариулахад хууль зөрчөөгүй. Төр захиргааны шийдвэр нь хууль ёсны байсан учир төрийн үйл ажиллагаанд итгэж төрийн үйл ажиллагаа шийдвэрийн дагуу эдгээр захиалагч нар бүгд тодорхой хэмжээний буюу хашаагаа зарах нь зарж, зээл авах нь авч эскиз зураг батлуулж, ажил хийлгэх 3 сая төгрөгийг цуглуулж ашиг сонирхлоо нэгтгэж өнөөдрийг хүртэл бүх шийдвэрийг гаргуулж, маргаан өрнүүлсэн ашиг сонирхол байгаа.
Өнөөдрийг хүртэл хугацаанд Цагдаагийн байгууллага хүчээр барилга барих ажиллагаа хийсэнгүй. Энэ нь шүүхийн үйл ажиллагаанд итгэж өнөөдрийг хүрсэн. Шүүхээр хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэл ямар нэгэн цагдаагийн байгууллагын албан хаагч гэдэг нэр байдлаараа хүчээр барилга барих ажиллагаа хийгээгүй. Шүүхийн шийдвэр гарахыг хүлээсэн эрх ашиг сонирхол байна.
...Газрын эрхийг хүчинтэй гэж тооцож байгаа, ...2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлд[14] Т.Дын шүүхээр хянагдаж байгаа хэргийг шийдвэрлэгдэж дуусах хүртэл газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэхийг зогсоосон, хойшлуулсан, түдгэлзүүлсэн байдаг.
Хэрэг маргааныг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргаж хүсэлт шийдвэрлэхийг хүлээсэн ч 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ...5 дугаар сарын 13-ны өдрийн зөвлөлийн хурлаар ногоон байгууламж болохоор төлөвлөсөн... гэж Ч.Оын газар эзэмших эрхийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Татгалзах шийдвэрийн үндэслэл болсон 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар[15] юу шийдвэрлэж байгаа вэ гэхээр иргэн Ч.Отай зөвшилц гэж шийдвэрлэж байгаа. Уг нь тус хурлаар нь Ч.Отай зөвшилц гэж шийдвэрлээгүй бол татгалзлын үндэслэлийг тэгж ойлгох байсан. Гэтэл зөвлөлийн хурлаар иргэнтэй зөвшилц гэж шийдвэрлэж. Тусгай эрх бүхий байгууллагын төлөөлөх албан тушаалтын шийдвэр нь зөвшилц гэж байхад 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нь татгалзал болгож өгч байгаа нь буруу.
...Ногоон байгууламжаар төлөвлөж байгаа бол мөн зөвшилцөх ёстой. Магадгүй Ч.О болон түүний ард байгаа ашиг сонирхол бүхий этгээдүүд нь энэ нөхцөлд ногоон байгууламжийн асуудлыг зөвшилцөж болно. Яагаад зөвшилцөж болох вэ гэвэл Нийслэлийн Засаг даргын удирдлага шийдвэрлэгдэхээс өмнө Ч.Оын газар дээр буюу Цагдаагийн байгууллагын 102 албан хаагч нарт өөр газар өгөх асуудал яригдаж байсан. Тэр асуудлаа яагаад үргэлжлүүлж ярьж болоогүй вэ? зөвшилцөх байдлаар шийдвэрлэсэн бол энэ асуудал шийдвэрлэж дуусах боломжтой байсан. Нийтийн эрх ашиг бодож болно. Өнөөдрийг хүртэл шүүхийн үйл ажиллагааг хүндэтгэлтэй хүлээсэн тэр олон хүний эрх ашиг, газар эзэмшигч шүүхээр хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан эрх ашгийг шийдвэрлэх боломжтой байсан. Нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргах асуудлаар шийдвэрлэх боломжтой байсан.
... Нийслэлийн Засаг даргын байр суурь нь өөрөө 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр хурал байдаг. Тус хурлаар Ч.Оын газар эзэмших эрхийг сунгахаар зөвлөлийн хурлаар зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Ингээд зогсохгүй Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл байдаг. Шийдвэрлэх хууль зүйн үндэслэлүүдээ гаргасан байдаг.
... 2022 он 5 дугаар сарын 16-ны өдрийн татгалзал бичиг өгөх үед газрын мэдээлэл сангийн зурагт ямар ч ногоон байгууламжийн төлөвлөлт байдаггүй, харин Ч.Оын газрын эрх мэдээлэл л байдаг.
...Ногоон байгууламж гэдэг дээр ногоон байгууламж төлөвлөлтийг хэн хийх вэ гэхээр Нийслэлийн иргэдийн хурлын эрх хэмжээ байдаг.
Гэрч О.Цн “...ногоон байгууламж болохоор төлөвлөгдсөн буюу 5 дугаар сарын 16-ны өдрийн татгалзлын үндэслэлийн цаад агуулгын баримт бичиг нь өөрөө 2022 оны Б дүүргийн Тамгын газраас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0254 дугаартай албан бичиг[16] болохын мэдүүлсэн. Миний тодруулсан асуулт дээр Б дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаар захирамжид[17] Б дүүргийн 1 дүгээр хороонд байгаа зөвшөөрөлгүй авто машины тоосгон, төмөр гарааш, контейнер зэргийг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээний шийдвэр байдаг. Энэ захирамжаар нэхэмжлэгчийн нэгж талбар бүхий газар дээр ямар нэг тохижилт хийх талаар тусгагдаагүй. Гэтэл үүнийг үндэслэн зураг баталж тохижилт хийхээр болсон. Үүнийг Хот байгуулалт, хотын стандартын газар батлах ёсгүй, шалган нягтлах, тогтоох ажиллагаа хийгээгүй буюу Үндсэндээ О.Цн гэрчийн боловсруулах үйл ажиллагаа буюу захиргааны ажиллагаа хийлгүйгээр загвар зураг баталсан нь илт хууль бус захиргааны акт юм.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: “******* засаг даргатай 2016 онд 16 дугаар байрны иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ холбогдох бүх дарга нарыг авч ирсэн. Иргэдтэй уулзахдаа цагдаагийн байгууллагадаа туслалгүй яах вэ, дэмжих болно. Өөр байршилд газар олгож болно гэдэг. Засаг дарга гараад явахад холбогдох байгууллагын дарга нь манайд өгөх ямар ч газар байхгүй гэж хэлдэг. Барилга барих хууль зүйн үндэс байхгүй гэж хэлээд байгаа боловч төрийн байгууллага болон шүүхээс мэдээлэл шуурхай удирдлагын алба хаагч нарын орон сууцыг барих боломжтой юм байна гэх шийдвэрийг удаа дараа гаргаж байсан гэдгийг хэлмээр байна. Мөн сунгуулах хүсэлт өгөөгүй гэж хэлээд байна. 2016 онд Ч.О сунгуулах хүсэлтийг удаа дараа өгдөг. Удаа дараа өгсний үндсэн дээр 2017 онд Нийслэлийн Засаг дарга танай хүсэлтийг хүлээж авлаа гэх мэдэгдэл 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6 гэх мэдэгдэл дээр өгдөг. Хүсэлтийг чинь үзлээ сунгах боломжгүй байна гэдэг хариу өгсөн. Хүсэлт өгөөгүй болохоор ийм юм хариулаад байдаг юм уу? би мэдэхгүй байна...” гэв.
3.3.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...иргэн Ч.О нь Б дүүр гийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 998 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байна. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа сунгуулах тухай хүсэлтийг ирүүлсний дагуу "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл" хэлэлцээд тус байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тохижилт, ногоон байгууламжийн зориулалтаар төлөвлөгдсөн үндэслэлээр эс зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.
Иймд дээрх үндэслэлээр иргэн Ч.Оын гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
3.4.Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Нийслэлийн ерөнхий архитектурын баталсан өнөөдрийн маргаан бүхий илт хууль бус гэж маргаж байгаа тохижилтын ажлын даалгавар[18], тохижилтын ажлын эскиз зураг байгаа[19]. Энэ зураг нь тохижилтын ажлын даалгаврын салшгүй нэг хэсэг бөгөөд хаана, аль газар, ямар хэмжээтэйгээр хаана, хаана тохижилт хийж байгаа вэ гэдгийг зааж өгч байгаа. Үүнээс харах юм бол зочид буудлын талбай, 16 дугаар байр, түүний дунд иргэн Ч.Оын газар байгаа. Иргэн Ч.Оын газар дээр ямар нэгэн тоогоор буюу 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн дугаарлаж тохижилт хийнэ гэж энэ даалгаварт зааж өгөөгүй. Тохижилтын ажлын даалгаврыг хотын хөгжлийн төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар дүүргийн илт хууль бус гэж яриад байгаа буюу үндэслэл болгож байгаа Б дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичиг болон түүний хавсралтаар гаргасан захирамжид Ч.Оын газар байгаагүй байхад гаргачихлаа гэж хэлээд байгаа. Ч.Оын газар дээр тохижилтын даалгаврын тухайд Ч.Оын газар дээр тохижилт хийхээр төлөвлөөгүй. Б дүүргийн 1, 4, 5, 6, 7, 15, 18 гэх бүх хороодыг нийлүүлж томоор нь төлөвлөлтийг хийнэ гэдэг байдлаар даалгавар гарсан. Тохижилтын ажлын даалгавар 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан. Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын тохижилтын төлөвлөлтийн даалгавар боловсруулж өгнө үү гэх хүсэлт 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Үүний дараагаар дараачийн маргаан бүхий илт хууль бус гэж байгаа загвар зураг байдаг. Тохижилтын ажлын схем зураг дээр өмнөх архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан төлөвлөлтийн орон зайн шаардлага болон бусад шаардлагыг хамруулж Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар гүйцэтгэгч нь эскиз зураг компаниар нэрлэн заасан Б дүүргийн хороодод ийм ийм тохижилтыг хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж тус газарт ирүүлсэн байдаг. Манай газар боловсруулж ирүүлсэн архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан онцгой шаардлага болон ерөнхий шаардлага хангаж байна уу? хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байна уу? барилгын норм, дүрэм хангаж байна уу? гэх байдлаар Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж загвар зургийг баталсан. Загвар зургийг батлахдаа архитектур төлөвлөлтийн даалгаврын батлагдсан тохижилтын ажлын схем зурагт заасан буюу нэрлэж дугаарлаж заасан байршлуудад төлөвлөлт хийсэн. Ингэхдээ маргааны бүхий төлөвлөлтийн даалгавар буюу тохижилтын ажлын схем зураг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан. Гэрчээс нэхэмжлэгч тал асуулт асуухдаа Б дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Ч.Оын газар байхгүй байхад яагаад хамааруулаад байгаа вэ? ямар ажиллагаа хийсэн гэж нэлээд сунжруулж, ухаж асуусан. Гэрчийн тайлбарласан тайлбарыг өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатаа үндэслэл болгож ярьж тайлбарлаж байна. Гэрч тухайн үед ажиллагаа болон зарим зүйлийг санахгүй, мартсан зүйл байж болно. Гэвч Хот байгуулалтын мэдээллийн сан болон Газрын албаны мэдээллийн сан нэгдсэн байдлаар хөтлөгдөж мэдээлэл солилцож ажилладаг. Хэдий тус тусдаа программ боловч нэгдсэн байдлаар хөтлөгдөж ажилладаг. Өнөөдрийн газрын эрхийг сэргээлгэх гэж байгаа Нийслэлийн Засаг дарга татгалзаад байна гэх газрын эрхийг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг хэлэлцүүлэхээс татгалзсан татгалзлыг Нийслэлийн Газрын албанаас тодруулж асуусан. Тодруулж асуусны дараа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж төлөвлөж болно гэж заасны дагуу асуусан. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Ч.Оын газар дээр юу байх вэ гэхээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 61 дүгээр тогтоол байгаа. Тус тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж байгаа. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө Улаанбаатар хотын хаана юу байх вэ? архитектур төлөвлөлтийн орон зайг хаана яаж төлөвлөх вэ гэдгийг иргэдийн төлөөлөгчийн хурлаар тогтоож өгдөг. Иргэдийн хурлын тогтоолоор Ч.Оын газар дээр 2020 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд резин хавтан бүхий тоглоомын талбай, ногоон байгууламжаар тусгагдсан байна. Энэ тусгагдсан төлөвлөгөөний дагуу Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар эскиз зургийн компани тухайн төлөвлөлтийн боловсруулж ирүүлсний дагуу Хот байгуулалт, хотын стандартын газарт Нийслэлийн ерөнхий архитектур загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Энэ даалгавар, загвар зураг барилгын үе шатны зөвшөөрлөөр тус тусдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг хангадаг. Хэдий тухайн газар дээр барилга барьж, тохижилт хийе, резин хавтан дэвсэх зөвшөөрлийн баримт бичиг биш боловч захиргааны актын шинжийг хангадаг. Эрх олгож үүрэг үүсгэж байгаа баримт бичиг байдаг. Эдгээр актуудыг нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт хотын стандартын газрын даргын баталж байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг хангахгүй байна. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дараагийн шаардлагын тухайд нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих барилгын үе шатны зөвшөөрлийг 2014 оны ******* гэх журмын дагуу хэрэгжүүлдэг. Тус журмын заалтад зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг хүчингүй болно гэх заалттай. Энэ зохицуулалтаар иргэн Ч.Оын газрын эзэмших эрх дуусгавар болсноос хойш иргэн Ч.От олгосон 2012 оны архитектур төлөвлөлтийн даалгаврын үйлчлэл дууссан байсан. Ч.От олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь цагдаагийн газрын ажилчдын орон сууцны барилга барихаар төлөвлөж байсан. Ажил хийж байсан гэдэг байдлаар буюу он удаан жил барилга барихаар хүсэлт гаргаж байсан мэтээр хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлаж, хүлээсэн эрх ашиг сонирхол гэж тайлбарлаж байна. Гэхдээ иргэн Ч.От нийслэлийн ерөнхий архитектураас 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосноос хойш иргэн Ч.О тус газарт хандаж загвар зураг ч юм уу, барилгын ажлын зөвшөөрөл авъя гэдэг байдлаар хүсэлт гаргаагүй. Гэхдээ энэ үндэслэлээр шүүх дээр маргаж байсан. Газрын эрхийн асуудалтай байсан гэдэг байдлаар тайлбарладаг. Гэвч газрын эрхтэй холбоотой асуудлыг барилга барих гээд явж байсан гэдэг эрх ашиг сонирхол байна гэж тайлбарлах нь өнөөдрийг хэрэгт учир дутагдалтай байна гэж үзэж байна. 2023 оны Хот байгуулалт хотын стандартын газрын даргын тушаалын холбогдох хэсгийг хууль бус, хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Энэ тушаал ямар үндэслэлээр гаргасан юм бэ гэхээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны ******* дугаар захирамжаар нийслэлийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд 2016 оноос хойш иргэн хуулийн этгээдэд батлан олгосон боловч барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй. Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа мэдээллийн санд тусгаагүй. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хот байгуулалтын мэдээллийн санд ангилж цэгцэл гэдэг байдлаар захирамж гарсан. Тус захирамжийн дагуу Хот байгуулалт хөгжлийн газрын даргад үүрэг олгосон. Үүний дагуу ажиллагаа хийгдэж хот байгуулалтын мэдээллийн сангаас 2016 оноос өмнө төлөвлөлтөөр барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй байгаа төлөвлөлтийг цуцлахаар 720 архитектур төлөвлөлтийн даалгаварт сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Сонсох ажиллагааг иргэн Ч.От 720 ширхэг сонсох ажиллагааны мэдэгдлийг 720 хүнд тэр бүрд нь гардуулж гарын үсэг зуруулж авах боломжгүй. Үүн дээр Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасан хэлбэрээр 20 дээш иргэн сонсгохоор бол цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж захиргаа сонсож мэдэгдэж болно гэдэг үндэслэлийн дагуу 720 архитектур төлөвлөлтийн даалгавар цуцалж байгаа мэдэгдлийг ulaanbaatar.mn, үндэсний телевиз, бусад сайт, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Захиргаа мэдэгдэж сонсгосон. 720 архитектур төлөвлөлтийг цуцлах ажиллагааны дараа сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээж авсан 9 иргэний архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээж 711 архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан. тушаал нь иргэн Ч.Оын өмнө батлагдсан 2012 оны архитектур төлөвлөлтийн даалгаврыг мэдээллийн сангаас устгаж байгаа үйл ажиллагаа. 2012 онд газрын эрх цуцлагдсан байхад агаар дээр барилга барих боломжгүй. Тэгэхээр архитектур төлөвлөлийн даалгавар ******* дүгээр журмын дагуу хүчингүй болсон байсан. Тус даалгаврыг мэдээллийн сангаас устгах ажлыг тушаалын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэгчийн Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... Нийслэлийн ерөнхий архитектурын баталсан хот тохижилтын ажлын даалгавар болон тохижилтын загвар зургийг захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны актын шинжийг хангаж байгаа. Нэхэмжлэгч захиргааны актуудыг тухай бүр зааж маргаж байгаа боловч захиргааны байгууллагын үйл ажиллагаа руу халдаж нэмэлтээр ямар нэгэн үйл ажиллагаа хийсэн эсэх, хийсэн хийгээгүй дээр дөрөөлж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Асуулт хариултын шатанд асуусан албан бичгийг шүүх үнэлэх эсэхийг мэдэхгүй байна. Гэвч энэ нотлох баримтаар авагдсан байгаа өнөөдрийн таны маргаж байгаа төлөвлөлтийн загвар зураг дээр тэмдэглэгдсэн байгаа зүйл. Энэ хүрээнд шүүх шийдвэрлэх байх. Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Ерөнхий архитектур болон тус газрын даргын гаргаж байгаа захиргааны акт шийдвэрүүд иргэн Ч.Оын барилга барих, газар эзэмших ашиг сонирхлыг хөндөөгүй, өөрт хуулиар олгосон хэм хэмжээний хүрээнд захиргааны шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.5.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оноос хойш энэ хэрэгтэй холбоотой 2 хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой өмгөөлөгчөөр оролцож байсан. Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын орон сууц гэж яригддаг боловч зураг батлуулсан тухайн байгууллагаас нэгдсэн байдлаар арга хэмжээ авсан зүйл байдаггүй. Миний авсан албан бичиг мэдээллээр энэ маргаан үүссэнтэй холбоотой шуурхай удирдлагын төвийн албан хаагчид Офицерууд ордны тэнд барилга барьж тийшээ орсон гэх мэдээтэй байдаг.
Яг энэ байгууллагаас нь энэ энэ хүмүүсээ байранд орох гэж байгаа. Энд баригдах гэж байгаа гэсэн мэдээлэл байдаггүй. Газар эзэмших эрхийн захирамж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг түдгэлзүүлэлгүйгээр маргаан яваад л байсан.
Өөрөөр хэлбэл зургаа батлуулж ажил явуулахад ямар нэгэн байдлаар төрийн байгууллага, шүүхээс шийдвэр гаргаагүй. Мөн шүүх дээр маргаан явж байгаатай холбоотой сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, тэр хугацааг хойшлуулсан, түдгэлзүүлсэн зүйл байхгүй.
Дараагийн асуудал нь өмнө нь өөр газраас газар өгье гэдэг асуудал яригдсан. 2016 оны 6 сард ******* Засаг дарга байхад 16 дугаар байрны оршин суугчид, газар эзэмшигч нарыг байлцуулж Дүнжингарав төв дээр уулзалт хийсэн..., нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг дарга ******* даргааас 100 айлд газар өгөх талаар хэлсэн. Гэтэл Ч. төлөөлөгч тус хурал дээр сууж байхад авахгүй гэсэн.
Иймд Нийслэлийн Засаг даргаас гарах шийдвэр байхгүй болж шүүхэд маргаан өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байгаа. Нийслэлийн Засаг даргаас өөр газар өгөх боломж өгсөн. Заавал энэ газар дээрээ барилга барих талаар л хэлдэг. Энэ газар дээр барилга барихад ямар асуудал үүсдэг вэ гэхээр эхлээд дулааны шугам байгаа. Тэрийг шилжүүлэн суулгахад тусдаа зөөх ажил гардаг. Түүнийг зөөж дууссаны дараа барилгын зөвшөөрөл авах боломж бүрдэх болно. Дулааны шугам шилжүүлэхтэй холбоотой маш их зардал гаргах асуудал болдог. 2016 онд анх манай үйлчлүүлэгч нэхэмжлэл гаргаж байхад Цагдаагийн ерөнхий газарт баахан цагдаа нарыг дайчилж хашаа татсан байдаг. Зарим хүмүүсийг авч явж, тухайн оршин суугч нар саатуулагдаж явж байсан. Хашаа барьсан байгаад барилгын компани ажлаа зогсоосон байдаг... Зургаа өөрчлөхгүй заавал орон сууц барина гэсээр байгаа өнөөдрийг хүрч байгаа... аль аль талдаа ашиг сонирхол зөрчихөөргүй байдлаар барилгын ажил явуулах хангалттай боломжит хугацаа байсан. Заавал өндөр барилга барина, эскиз зургаар явна гэж өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан... гэрээг түр хойшлуулсан шийдвэр байгаагүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргаж чадаагүй. 2020 онд Т.Дын нэхэмжлэлтэй хэрэг дээр би хүсэлт гаргасан. Ч.Оын газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй юу? хугацаа сунгасан уу? баримтыг нь авах талаар хүсэлт гаргадаг. Баримтыг нь шүүхээс татуулахад 2020 онд буюу 3 жилийн дараа хүсэлтээ өгсөн байдаг. Газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон. ...Зориулалтын хувьд ногоон байгууламж, зогсоол гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Гэтэл хүлээн зөвшөөрөхгүй асуудал яриад байдаг. Анхны зориулалтаараа буюу 2012 оны гэрээнд заасан зориулалт нь орон сууцны зориулалт байсан. 2017 оноос хойш 2022 он гэхээр 5 жилийн дараа буюу энэ 5 жилийн хугацаанд барилга барьж чадаагүй. Одоо ногоон байгууламж, ил зогсоолоор өгье... хотын төлөвлөгөө өөрчлөгдсөн. Бид Хот байгуулалтын тухай хууль болон төлөвлөгөөнд нийцүүлж газар эзэмшүүлнэ гэж сунгахдаа сунгах саналаа гаргадаг. Сунгахдаа ногоон байгууламж, ил зогсоолоор өгнө гэж хэлдэг. Гэтэл барилга барина орон сууц барих талаар маргадаг. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай захирамжаар нийтийн эзэмшлийн зам талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохыг хориглосон бүсэд орсон. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөгөөрөө боломжгүй болсон нөхцөл байдалтай байгаа. Тэрийгээ зөрчин барьж заавал орон сууц барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг шаардаж байгаа нь яг ямар хуулийг үндэслэж байгаа юм. Бодит байдал дээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон. 2017 оноос хойш явсаар байгаад манай үйлчлүүлэгч Т.Доос газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг тогтоолгож, сунгахгүй байхыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэвч захиргааны байгууллагаас ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс харьяаллын бус гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн. Анхан шатны шүүхээс эзэмшүүлэх ёстой юм байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Гэвч үүнийг холбогдох баримтуудын хүрээн захиргааны байгууллага өөрөө шийдвэрлэх гэдэг агуулгаар шүүх шийдвэрлэсэн. Үүнээс Ч.О газар эзэмших эрх дуусгавар болоогүй байна. Сунгуулж өгөх ёстой байна гэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй. Одоо захиргааны байгууллагаас шаардаж байгаа зүйл нь 2017 онд газар эзэмших эрх дуусгавар болсон. Хугацаандаа хүсэлтээ гаргаагүй байгаа. 2017 онд хүсэлтээ барьж очиход нь танай хүсэлтийг авахгүй гэж хэлээгүй. 2020 онд хүсэлтээ аваачиж өгсөн. Шууд хүсэлт аваачиж өгдөг зүйл биш. Хуулиараа байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан төлөвлөгөөг хэрэгжүүлсэн талаар тодорхойлолтыг өгөх ёстой. Гэтэл тэр тодорхойлолтыг хэзээ гаргуулсан бэ гэхээр 2020 онд гаргуулсан байдаг. Газар эзэмшигчийн хувьд хуулиар тодорхой үүрэг хүлээж байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй буюу хугацаандаа хүсэлтээ гаргаж чадаагүй ийм нөхцөл байдалтай байгаа. Нэгэнт газар эзэмших эрх дуусгавар болсон тул архитектур төлөвлөлтийн даалгавар гарах боломжгүй. Тэр хүчингүй болсон. Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулаагүй газар дээр улс нийтийн эзэмшлийн талбай гэдэг зориулалтаар төлөвлөлт хийгээд тодорхой ажил хийсэн. Тэр нь нотлох баримтаараа хэрэгт байгаа. Яагаад гэвэл газар ашиглах эрх дуусгавар болсон. Сунгасан ямар нэгэн шийдвэр гараагүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар дуусгавар болж байгаа. Өөрөөр хэлбэл сул чөлөөтэй буюу төрийн өмчлөлийн газар буюу хэн нэгний эзэмшил, ашиглалтад байхгүй гэж ойлгогдохоор байгаа. Сунгагдаагүй учир төлөвлөлт хийгдээд ажил хийсэн. Дараа нь маргаан гарч шүүхээс үзлэг хийхэд Б дүүргээс баахан зардал гарч үр ашиггүй өнгөрсөн. Одоо хаа сайгүй түгжрэл, нягтаршил гэж зөндөө асуудал байгаа. Би Ч. төлөөлөгчид өмнө нь хэлж байсан. Та нар өөр зориулалтаар, өөр хэмжээгээр авч үйл ажиллагаа явуулж болдоггүй юм уу? заавал орон сууц өндөр давхраар байна гэдэг нь болохгүй байна. Энэ хууль дүрэм дээр болохгүй, 2018 оны захирамжаар, дэд бүтцийн хөгжлийн тайланг би байнга ярьж байгаа. 2004 оны 130 дугаар тушаалаар батлагдсан хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм, дүрмийн 2.14-д орон сууцны хорооллын нутаг дэвсгэр, хүн амын нягтаршлын бололцоог үндэслэн энэхүү нормын зөвлөмжийн 9 дүгээр хавсралтад заасан ёсоор суурьшлын бүсийн барилгажилтын төслийг төлөвлөх гэж заасан. Энэ хүрээндээ Нийслэлийн Засаг дарга нягтаршил хийж 1 га газар дээр 450 хүн байх ёстой. Энэ хэтэрсэн байна боломжгүй байна гэж төлөвлөлт хийгээд явж байгаа. Хууль болон төлөвлөлтийг зөрчиж надад газар эзэмшүүл гэж байгаа нь өөрөө хүлээж авах боломжгүй болж байгаа. Ногоон байгууламж, ил зогсоолоор өгье гэсэн. Тэр нь хугацаа нь дууссан байхад сунгах санал гаргаад байгаа. Түүнийг нь Нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэхдээ яаж шийдвэрлэсэн юм байгаа юм. Дуусгавар болсон учир энэ хэлбэрээр сунгахгүй гэх үү, тэр талаар мэдэхгүй. Нийслэлийн Засаг даргад хүсэлтэд нь Газар зохион байгуулалтын албанаас тодорхой хариу өгсөн. Шүүхээс тодруулахад сунгах хүсэлт хугацаандаа гаргаагүй гэдэг нь тодорхой болсон. Сунгах хүсэлтээ 2020 онд гаргасан. Ийм, ийм баримт бүрдүүлж өгсөн талаар баримт байгаа. Энэ юу болж байгаа вэ гэхээр тодорхой цаг хугацаа, зориулалтаар нь барих боломж байсан боловч 2017 онд дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах буюу гэрээнд заасан зориулалт гэж байгаа. Гэрээ дуусгавар болсон. Дахиад сунгаж байгаа бол өмчлөгч буюу төр өөрөө ийм зориулалтаар та эзэмшиж, ашиглаж болно гэж илт зогсоол, ногоон байгууламжаар авчих гэж байгаа. Өмнөх дуусгавар болсон 5 жилийн гэрээ байгаа зориулалтаар нь би эзэмшин гэж шаардаж байгаа. Хуульд дахиад сунгахдаа заавал өмнөх зориулалтаар нь эзэмшүүлэн, сунган гэх үүрэг болгосон заалт байхгүй. Газрын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуульд зааснаар төлөвлөлтөө дагаж газар эзэмшүүлэх эрхийн сунгадаг зүйл байгаа. Зориулалтын хувьд ярих юм бол одоо сунгахгүй гээгүй. Зориулалтын хувьд ил зогсоол, ногоон байгууламж гэж үзэж байгаа. Зориулалт хаана нь зааж өгөх ёстой вэ гэхээр газар эзэмших гэрээ дээр зааж өгөхөөр хуульчилсан байгаа. Төр өөрөө хэнд, ямар зориулалтаар газрыг эзэмшүүлж, сунгахыгаа мэддэг. Тэр нь Хот байгуулалтын тухай хуулийн хот байгуулалттай холбоотой бусад бичиг баримтаар тодорхойлогдож байгаа. Үүнээс хөндлөнгийн Цагдаагийн ерөнхий газар, өмгөөлөгч би эвсэл шүүх заавал энэ зориулалтаар нь ингэж ашиглах ёстой гэж гаргахгүй. Төлөвлөлтийг нь мэргэжлийн байгууллага баталчихсан байхад бид заавал ийм байх ёстой гэж хэлж чадахгүй. Иргэдийн хурлын төлөвлөгөө дээр маргах ёстой юм шиг байна. Үнэхээр орон сууцны зориулалтаар авах гэж байгаа бол. Орон сууцны зориулалтаар байх боломжгүй. Газар эзэмших эрх нь дуусгавар болсон зүйл. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр эхлээд газар эзэмших эрхтэй этгээд байна гэдгээ нотолчихоод дараа нь барилга барина гэдэг асуудал ярих ёстой... Нэхэмжлэлийн шаардлага буруу шүүхийн зүгээс хангах боломжгүй. Яаж хэрэгжих вэ? захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга болох хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын алба шийдвэрлэж хариу өгсөн. Ил зогсоол, ногоон байгууламж гэдэг зориулалтаар сунгуулах боломжтой байна гэж хариу өгч шийдвэрлэсэн. Шүүхэд танилцуулж байгаа нэхэмжлэлээрээ хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах гэж байгаа. Шийдвэрлэсэн байгаа тул даалгах боломжгүй. Мөн сунгахыг даалгах гэж байгаа бол гол агуулга нь орон сууц барих гэдэг зориулалтаар сунгах ёстой гэж маргаад байгаа. Энэ томьёоллоор нэхэмжлэл орж ирээгүй. Сунгахгүй биш сунгая гэсэн шийдвэр гарсан. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх тул боломжгүй... Бусад нэхэмжлэлийн хувьд тодорхой үндэслэл байхгүй. Эрх ашиг сонирхол нь яаж хөндөгдөж байгаа вэ? илт хууль бус гэж байгаа үндэслэл нь юу юм. Газар эзэмших эрх байхгүй байхад заавал архитектур төлөвлөлтийн даалгавартай байх ёстой. Миний газар дээр юм хийж болохгүй. Ажил хий гэж байгаа нь буруу гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна. 2 дугаар хавтаст хэргийн 153 дугаар талд нотлох баримт нь байгаа. Дуусгавар болсон учир 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр системээс хасаан байна. Гэвч сунгах хүсэлтэй хамт 2020 онд анх удаа өгсөн. Түүнээс өмнө сунгуулах хүсэлт өгсөн зүйл байхгүй. Тэр талаар нэхэмжлэгч тайлбарлахгүй байгаа. Үүнээс өмнө ийм баримт бүрдүүлж 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө өгсөн гэх баримт огт байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төрийн хүсэлт хамтдаа очиж шилжүүлж авъя гэдэг. Адилхан төрийн байгууллага тул харж үзээд ил зогсоол ногоон байгууламжаар өгье гэдэг байдлаар шийдвэрлэсэн байна гэж харсан. Гэвч Нийслэлийн Засаг дарга ямар байдлаар шийдвэрлэх юм. Энэ тохиолдолд өмнө нь тайлбар хэлсэн. Бусдад давуу байдал бий болгосон шинжтэй шийдвэр болох гэж байна... Хууль тэгш үйлчлэх ёстой. Энгийн иргэн, аж ахуй нэгж байх юм хугацаагаа барих ёстой. Яагаад хугацаандаа хүсэлтээ өгөөгүй юм. Маргаантай байх асуудал өөрөө тус хүсэлт өгч хойшлуулах үндэслэл болохгүй. 2018 онд шийдвэрлэсэн гэж хэлээд байна. 2018 онд захирамжийг хүчингүй болгоё гэдэг байдлаар маргасан. Гэвч сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоё, сунгахыг даалгах шийдвэр гараагүй... Ч.О мөн Ч. төлөөлөгчийн хувьд эрх зүйч мэргэжилтэй, хуулийн мэдлэгтэй, мэргэжлийн өмгөөлөгч ажиллуулж байгаа. Ямар нэгэн байдлаар хууль мэдэхгүй байгаагаас болж буруу томьёолсон. Хуулиа мэдээгүй гэх хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй. Энэ тухай хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргаагүй. Үүн дээр нэг зүйлийг яриад байгаа. Энгийн хорооны иргэн, аж ахуй нэгж хуулиа барьж байгаа. Бичиг баримтын бүрдлийг нэг бүрчлэн барьж байгаа... Сунгах асуудал Нийслэлийн Засаг дарга дээр шийдвэрлэгдэхгүй, гэрчилгээ гарахгүй нөхцөл байдал болж байгаа. Улсын Их хурлын тогтоол, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөвлөгөө батлагдаж 2012 онд барилга барих зориулалтаар гэж авсан бол 2016 онд ногоон байгууламж болж өөрчлөгдсөн байна. Тогтоол хүчин төгөлдөр байхад үүнийг нь зөрчиж олго гэж зориулалтыг нь зөрчиж тухайн газар эзэмшүүлэх ёстой, сунгах ёстой гэдэг байдлаар шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл Хот байгуулалтын тухай хуульд зааснаар боломжгүй... Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д зааснаар Хот байгуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно. Үүнд холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх гэж байгаа... Монгол Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой гомдол гаргаагүй гэж хариулсан... Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж шийдвэрт хамрагдсан тухайн газарт газар эзэмших, газар ашиглах эрх олгоход тодорхой хугацаагаар түр зогсооно гэж байгаа. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөний дагуу явна гэдэг байдлаар явж байгаа. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ч.Оыг барилга бариулахгүй гэж хэлээд байгаа зүйл биш. Нягтаршил хэцүү болсон. Орц, гарц, машин тавих газар байхгүй... Эцэс сүүлд нь ногоон байгууламж зогсоол гэдэг дээр болж байгаа. Өмнө нь санал тавьсан гэдэг дээр хариуцлагатай хэлье. 2016 онд 100 айлд газар өгье гэсэн ******* дарга хэлж байсан. Олон хүний дунд хэлсэн. Тэр үед авахгүй гэж татгалзсан. Төр тодорхой хэмжээгээр дэмжээд явж байгаа. Одоо хүртэл төрийн байгууллага хугацаа дууссан байхад ногоон байгууламжаар авчих гэдэг байдлаар яваад байгаа. Бодитой дэмжлэгийг төрийн зүгээс үзүүлээд явсан. Шүүх ч гэсэн олон хүний барилга барих гэж байна гэдэг байдлаар дэмжээд явсан. Явц дундаа бодит байдал, эрх зүйн баримт бичиг, хууль тогтоомжийн хүрээнд энэ нэхэмжлэлийг хангах боломжгүй. Тодруулж хэлбэл шүүгчийн асуусан асуулт шийдвэрлэсэн, хариу өгсөн үү өгсөн байгаа. Одоо татгалзал хууль болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах гэж байгаа. Яаж шийдвэрлэх гэж байгаа юм. Би өмгөөлөгч байсан бол орон сууц барих зориулалтаар сунгах шийдвэр гаргахыг даалгах гэдэг байдлаар нэхэмжлэлээ тодорхойлох байсан. Бичгээр гаргасан нэхэмжлэлийг хамгийн түүнд асуусан. Нэхэмжлэлийн хүрээнд боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 221/ дугаар магадлалын үндэслэх хэсгийн 3.5-д “…гуравдагч этгээдээс газар эзэмших эрхээ сэргээлгэхээр хандсан, хариуцагч гуравдагч этгээд Ч.Оын газар эзэмших эрхийг сэргээх, хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй өөрөөр хэлбэл, эрх зүйн үр дагавар үүсгээгүй байхад захиргааны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч байгууллагын хуулиар олгосон эрхэд халдаж Ч.От барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй…” хэмээх дүгнэлтээр дээрх цаг хугацаанд тус хэргийн нэхэмжлэгч Ч.Оын газар эзэмших эрхийг сэргээх, хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй болохыг нотлох баримтад тулгуурлан[20] дүгнэсэн үйл баримт байна[21].
4.3.Үүнийг ч нэхэмжлэгч Ч.О 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Нийслэлийн Засаг дарга гаргасан хүсэлтдээ[22] “…Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020.04.10-ны өдрийн хурлаар хэлэлцэж,…шүүх дээрх маргаантай асуудал дуусгавар болох хүртэл хугацаанд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлэхийг түр хойшлуулсан…” гэдгийг үгүйсгээгүй.
4.4.Улмаар Б дүүргийн 1 дүгээр хороо, зочид буудлын баруун талд байрлах Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны зориулалт бүхий 998 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргасан боловч[23] уг хүсэлтэд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0******* албан бичгээр түүнд “… 998 м.кв газрын хугацааг сунгуулах тухай хүсэлтийг “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн тус байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тохижилт ногоон байгууламжийн зориулалтаар төлөвлөгдсөн үндэслэлээр эс зөвшөөрсөн шийдвэр гаргасныг мэдэгдэж” байжээ.
4.5.Гэтэл нэхэмжлэгчээс “…татгалзал хариу бичиг өгөх үед тэнд ямар ч ногоон байгууламжийн төлөвлөлт байгаагүй. Харин ч газрын мэдээллийн санд Ч.О мэдээлэл байдаг тул энэ татгалзал хууль бус гэж маргасан.
4.6.Шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр[24] газрын орчны төлөвлөлт, ерөнхий байдлын хувьд хороолол доторх төлөвлөлтийн дагуу баригдсан “” зочид буудал болон гуравдагч этгээдүүдийн амьдарч буй нийтийн эзэмшлийн орон сууц бүхий барилга хоорондын зайнд орших газар бөгөөд уг газар доор ус, дулааны шугам сүлжээтэй, шууд зэргэлдээ хүүхдийн тоглоомын болон хүн салхилах нийтээр ашигладаг гудамж, талбай бүхий Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хамаарах Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон машины зогсоол бүхий газар байна.
4.7.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр тогтоолоор өөрчлөн баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигт[25] Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг Орон сууц, олон нийт барилга бүхий цаашид хэвээр хадгалах талбай байхаар тусгаснаар Хот байгуулалт хөгжлийн газрын дарга 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНБД 30.01.04-ийг үндэслэн Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “” зочид буудал болон 16 дугаар байрны дунд орших маргаан бүхий газар дээр явган зам, цэцгийн мандал, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, ногоон байгууламж бүхий тохижилтыг төлөвлөн эскиз зургийг боловсруулж, хожим 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг баталжээ[26].
4.7.1.Өөрөөр хэлбэл хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 “хот байгуулалтын салбарын норматив, эрх зүйн бусад актын төсөл болон тэдгээрийг боловсруулах... эрх, үүргээ хэрэгжүүлсэн байх бөгөөд уг эрхийн актууд нь энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан “...баталсан норм ба дүрэм, ...үндэслэн боловсруулсан байна.
4.8.Иймээс эдгээр актуудад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу өөрт эрх олгогдоогүй асуудлаар хуульд байхгүй үндэслэлээр эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулан, нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэх, 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” байх шинж тогтоогдохгүй байх тул тэдгээрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу шүүхээс илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй юм.
4.9.Газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэх холбоотой зохицуулалт болох Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “...нийслэл, ...Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...” заажээ.
4.10.Хэргийн үйл баримтаас үзвэл Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Ч.Оын Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “” зочид буудлын баруун талд байрлах нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг гэрчилгээний хугацааг сунгахыг дэмжсэн[27] боловч энэхүү эрхийн акт нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан хууль ёсны шийдвэр биш.
4.11..Харин энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн Засаг даргын хувьд аливаа газар эзэмших эрхээ үргэлжлүүлэн эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ оршин суугчдын буюу нийтийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр өмнөх шийдвэрийнхээ алдааг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүрээнд засаж залруулах эрхтэй болохын хувьд нэхэмжлэгч Ч.Оын Газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу шийдвэрлэхдээ Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “” зочид буудлын баруун талд байрлах нэгж талбарын дугаартай газар нь “Барилгажихыг хориглосон бүс”-д орсон[28], тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулан ногоон байгууламж бүхий тохижилтыг хэрэгжүүлэхээр болсон[29] зэргийг харгалзан үзээд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0******* албан бичгээр[30] Ч.Оыг газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзсан үйлдлийг буруутгах боломжгүй юм.
4.12.Хууль зүйн асуудал нь Газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг шийдэх үед хариуцагч Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1.нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах; 33 дугаар зүйлийн 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана; хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
4.13.Түүнчлэн маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Ч.Оын нэгж талбарын дугаартай газрынхаа эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “...газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах...”-аар хүсэлт гаргаагүй, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01-******* , 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *******, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01-******* албан бичгүүдээр тогтоогдож байна.
4.14.Иймээс хариуцагчийн захиргааны акт гаргахаас татгалзсан үйлдлийг хууль бус гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн захиргааны акт гаргахыг даалгах шаардлагыг хангагдах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
4.15.Эцэст нь Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар[31] Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Ч.От олгосон 2012 оны ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгожээ.
4.16.Хэрэгт авагдсан архитектур, хот байгуулалтын мэргэжлийн дүгнэлт “...иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдсөн байна...”[32] болон маргаан бүхий газар дээр иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор ногоон байгууламж бүхий тохижилтын ажлын төлөвлөсөн хариуцагчийн үйл ажиллагаа шүүхээс үндэслэлтэй болох тухай дүгнэсэн нь хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үйл ажиллагааг зөвтгөж байхаас гадна актын хууль зүйн үндэслэл болох Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” зөв байна.
4.17.Иймд дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нараас Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “” зочид буудал болон 16 дугаар байрны дунд орших маргаан бүхий газрыг зөвхөн нийтийн эзэмшилд ногоон байгууламжаар ашиглахаар үлдээхэд чиглэсэн үйл ажиллагаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох”,-ыг хориглоно гэх, 24.2 “... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно...” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Ч.Оаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 33 дугаар зүйлийн 33.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Оаас гаргасан “Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр зочид буудал болон 16 дугаар байрны дунд төлөвлөгдсөн тохижилтын эскиз зураг илт хууль бус болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Хот тохижилтын ажлын даалгавар зэргийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалын Ч.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Оыг газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[2] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 35-39 тал,
[3] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 14-21 тал,
[4] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 22-25 тал,
[5] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 26 тал,
[6] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 22-28 тал,
[7] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 40-50, -56, 57-58 тал
[8] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 121 тал,
[9] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 247-2 тал,
[10] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 236-238 тал,
[11] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 236-238 тал,
[12] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 148-1, 158-159 тал,
[13] 128/2022/0623/З индекстэй хэргийн 3 хавтас хэргийн 160-161 тал,
[14] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 148-150 тал,
[15] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 165-167 тал,
[16] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 160 тал,
[17] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 161-163 тал,
[18] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 82-87 тал,
[19] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 97-110 тал,
[20] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас 227, 252 тал,
[21] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас -56 тал,
[22] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас 11 тал,
[23] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас 9-11 тал,
[24] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 216-226 тал,
[25] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 165-175 тал,
[26] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 158-161 тал,
[27] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 188-189, 235-245 тал,
[28] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 131-132 тал,
[29] 128/2022/0623/З индекстэй хэргийн 2 хавтас хэргийн 158-160, 165-174 тал,
[30] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 6 тал,
[31] 128/2022/0623/З индекстэй хэргийн 1 хавтас хэргийн 196- тал,
[32] 128/2022/0623/З индекстэй хэргийн 3 хавтас хэргийн 66-70 тал,