Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2025/00199

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот *дүүрэг *-р хороо * давхар хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймгийн *сум*-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,215,204.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Гэрээ байгуулсан огноо:  3Г2024042416687 тоот гэрээг 2024-04-24-ны өдөр, Гэрээ дуусгавар болох огноо: 312024042416687 тоот гэрээг 2026-11-20-ны өдөр, Зээл буцаан төлсөн огноо: Зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт хавсаргав

 Хийсэн буцаан төлөлт бүрийн дүн: 3Г2024042416687 тоот гэрээний үүрэгт, Үндсэн зээл: 0.0 төгрөг, Үндсэн хүү: 0.0 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 0.0 төгрөг;

Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо:  ЗГ2024042416687 тоот гэрээний үүрэг 2024-05-20-ны өдрөөс; Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Батмөнх Тунгалаг нь * ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-04-24-ны өдөр ЗГ2024042416687 тоот гэрээний дагуу Samsung Galaxy A55 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000.0 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай авсан. Иймд 2,215,204.15 төгрөг *аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 2,215,204.15 төгрөгийг 2025.07.08-ны өдөр 738,402 төгрөг, 2025.08.02-ны өдөр 738,402 төгрөг, 2025.09.05-ны өдөр 738,402 төгрөг тус тус төлж барагдуулна...” гэжээ.   /хавтаст хэргийн 33-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар харилцан тохиролцов. Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,215,204.15 төгрөгийг 2025.07.08-ны өдөр 738,402 төгрөг, 2025.08.02-ны өдөр 738,402 төгрөг, 2025.09.05-ны өдөр 738,402 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 34-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,215,204.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 2,215,204.15 төгрөгийг 2025.07.08-ны өдөр 738,402 төгрөг, 2025.08.02-ны өдөр 738,402 төгрөг, 2025.09.05-ны өдөр 738,402 төгрөг тус тус төлж барагдуулна...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар харилцан тохиролцов. Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,215,204.15 төгрөгийг 2025.07.08-ны өдөр 738,402 төгрөг, 2025.08.02-ны өдөр 738,402 төгрөг, 2025.09.05-ны өдөр 738,402 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,215,204.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 25,196.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 25,196.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,215,204.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 25,196.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 25,196.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН