| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00185/и |
| Дугаар | 150/ШШ2025/00203 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 150/ШШ2025/00203
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг*-р хороо * төв байр хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сум *-р баг, * тоот хаягт оршин суух, *овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 49,855,896.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн * нь *тай 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1340084723 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 30,000,000 / Гучин сая/ төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, Эргэлтийн хөрөнгө татах зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч *гийн * дахь * дансанд 30.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8,333,333.30 төгрөг, зээлийн хүүд 4,531,816.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,924.90 төгрөгийг төлсөн.
* нь *тай 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1340085604 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 23,000,000 / Хорин гурван сая/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, Эргэлтийн хөрөнгө татах зориулалтаар авсан, Банк нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлдэгч *гийн * дахь 5000628899 дансанд 23.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,089,902.55 төгрөг, зээлийн хүүд 2,068,522.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,216.84 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1340084723, 1340085604 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 328 хоног хугацаа хэтрүүлээд байна.
* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1340084723, 1340085604 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 41,576,764.15 төгрөг, 2025 оны 5-р сарын 14-ний өдрийн байдлаарх хүү 7,988,655.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 290,476.36 төгрөг, нийт 49,855,896.28 төгрөгийг Ганбаатар Отгонтуяагаас гаргуулах,
2/ Зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь “*” ХК-аас нэхэмжилсэн 49,855,896.28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний бие шүүхийн шийдвэрээр цалингийн дансаа барилт хийлгэсэн байгаа тул уг мөнгийг 2025.07.1-ээс эхлэн сар болгон 400,000 төгрөгөөр төлөх саналтай байна. Миний энэ байдлыг харгалзаж шийдвэрлэж өгнө үү. 2026.01.01-ээс эхлэн сар бүр 1,100,000 төгрөгөөр төлөлт хийнэ...” гэжээ. /хавтаст хэргийн 46-р хуудас/
Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *гийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 47-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,855,896.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь “*” ХК-аас нэхэмжилсэн 49,855,896.28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний бие шүүхийн шийдвэрээр цалингийн дансаа барилт хийлгэсэн байгаа тул уг мөнгийг 2025.07.1-ээс эхлэн сар болгон 400,000 төгрөгөөр төлөх саналтай байна. Миний энэ байдлыг харгалзаж шийдвэрлэж өгнө үү. 2026.01.01-ээс эхлэн сар бүр 1,100,000 төгрөгөөр төлөлт хийнэ...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *гийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49,855,896.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,229.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 203,614.74 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 203,614.74 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49,855,896.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,229.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 203,614.74 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 203,614.74 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН