Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2025/00205

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: *р хот * дүүрэг *-р хороо * хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сум *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 59,369,196.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Харилцагч * нь *тай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дугаар №1017/000371/2024 тоот “Цалингийн зээлийн гэрээ", №1017/000371/2024 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ" байгуулан 50,000,000.00 /Тавин сая төгрөг/ төгрөгийг сарын 1,65%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн Орон сууц, байшингийн засвар хийх зориулалтаар зээл авсан. Харилцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуy төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, 2025.01.10-ны өдрийн 6/330 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар хугацаанаас нь өмнө цуцалж зээлдэгч *-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Харилцагчийн №1017/000371/2024 тоот “Цалингийн зээлийн гэрээ", №1017/000371/2024 тоот "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-ний 2025 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт: Үндсэн зээл: 50,000,000.00 (Тавин сая) төгрөг

Үндсэн хүү: 9,086,301.36 (есэн сая наян зургаан мянга гурван зуун нэгэн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 268,895.62 (хоёр зуун жаран найман мянга найман зуун ерэн таван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг

Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 14,000.00 (арван дөрвөн мянга) төгрөг. Талуудын хооронд байгуулсан Дугаар №1017/000371/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ, Дугаар №1017/000371/2024 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 59,369,196.98 (тавин есөн мянга гурван зуун жаран есөн мянга нэг зуун ерэн гурван төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж, *инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь “*” ХК-аас нэхэмжилсэн 59,369,196.98 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу сард 4,949,433 төгрөгөөр төлж барагдуулна. 2025.07.30-ны өдрөөс эхэлж төлнө...” гэжээ.   /хавтаст хэргийн 40-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*наас *-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,369,196.98 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч * нь *наас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 59,369,196.98 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг 12 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 47-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,369,196.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь “*” ХК-аас нэхэмжилсэн 59,369,196.98 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу сард 4,949,433 төгрөгөөр төлж барагдуулна. 2025.07.30-ны өдрөөс эхэлж төлнө...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*наас *-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,369,196.98 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч * нь *наас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 59,369,196.98 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг 12 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 59,369,196.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 227,363 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 227,363 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 59,369,196.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 227,363 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 227,363 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН