| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00225/И |
| Дугаар | 150/ШШ2025/00202 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 150/ШШ2025/00202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * аймгийн * сумын *-р багт оршин суух, * овогт * /РД:*/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 06 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Би *-нд төрсөн. Миний бие нь Увс аймгийн Тариалан сумын *д мал маллаж байгаад 1992-1993 оны хооронд *-д шилжсэний улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Увс аймгийн Тариалан сумын * 1992.04.1-ний өдрөөс 258 малчныг *-д шилжүүлсэн. Одоо үйл ажиллагаа явуулдаггүй. Увс аймгийн архиваас тухайн үетэй холбоотой бичиг баримт олдохгүй байна. Иймд намайг Увс аймгийн Тариалан сумын *д 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Жич миний бие амьжиргааны түвшин доогуур өрхийн орлоготой тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Миний бие 1991 оны 01 сарын 01-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын 1-р баг *д малчин хийж байсан. * нь 1992 оны 04 сарын 01-ны өдрөөс “*” ХХК болсон. Увс аймгийн архивын газраас тухайн үеийн холбогдолтой бичиг баримт олдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1991 оны 01 сарын 01-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- * аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 354 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 3-р хуудас/,
- * аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 372 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-ийн 7-р хуудас/,
- 1991 оны малын хөдөлгөөний бүртгэл /хх-ийн 7-р хуудас/,
- 1992 оны цалингийн хүснэгт /хх-ийн 8-р хуудас/,
- * нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаартай “Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал /хх-ийн 8-10-р хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 11-13-р хуудас/,
- *аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 237 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт” /хх-ийн 14-р хуудас/,
- * аймгийн Нийгмийн даатгалын газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 15-р хуудас/,
- * багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хүсэлт гаргагч *гийн ажилд томилогдсон тушаал нь байхгүй буюу гаргаж өгөх боломжгүй байгаа ч тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, өөр байгууллагад шилжүүлсэн тушаал, * газрын архивын тасгийн тодорхойлолт зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *гийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *гийн * нэгдэлд 1991 оны 01 сарын 01-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч *гийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * овгийн * /РД:*/-г * сумын *д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын *д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч *гийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН