Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 311/ШШ2025/00416

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... тоотод оршин суух хаягтай, ...... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд Эсгий гутлын цехед ажилчнаар ажилд орж 1992 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ажиллаж байсан юм. Би 2026 онд тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд тэтгэвэрт гарах гэхэд дээрх ажилласан жилүүдийн тушаалыг гаргахдаа миний нэрийг 1991 оны тушаалд ...., 1992 оны тушаалд Б.******* гэж өвөө ааваар овоглосон, Хөдөлмөрийн дэвтэрт ..... гэж нэрийг буруу бичсэн байх тул Эцэг эх/-н нэрийг ......... болгож, ажилласан жилийг тогтоолгохоор тус өргөдлийг бичлээ.

Иймд 1. Эцэг /эх/-н нэрийг .... болгуулах,

2. 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Л..... миний бие Завхан аймгийн шүүх хуралд биеэр оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хурлыг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Л.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн эсгий гутлын цехэд ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 168652 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Алдархаан сумын Алтан гадас одонт Партизан Чойбалсан нэгдлийн даргын 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан хувьцаат компаний ерөнхий захирлын 1992оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид анх 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт ...... гэж, мөн Завхан аймгийн Алдархаан сумын Алтан гадас одонт Партизан Чойбалсан нэгдлийн даргын 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалд ******* овогтой *******оо гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог хэсэгт .....гэж бичиж тэмдэглэсэн байдал, түүний овгийг зөв тодорхойлсон болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/5260 дугаартай лавлагаанд ........, тэргүүлэгч өөрөө, 1970 оны 6 сард төрсөн, 29 настай эрэгтэй... гэх хэсэг, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 5-д Л..... гэх хэсэг, хаягийн хуудас №7 маягт, уг баримтын 1-т .......гэх хэсэг, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21/А/ маягт, уг баримтын 7-д ....... гэх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь ...өвөө З.*******-гийн гэр бүлд тоологдож бүртгэгдэж байсан болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1985 оны хүн ам, орон сууцны тооллогын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/5261 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Түүнчлэн иргэний үнэмлэхний төрсөн он түүний 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх төрсөн онтой тохирч байх тул нэхэмжлэгчийн дээрх шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үнэллээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Б.*******ийн өгсөн мэдүүлгийн: ...******* бид нар Завхан аймгийн Алдархаан сумын 8-н жилийн сургуулийг 1986 онд төгсөөд, аймагт ирж Элдэв-Очирын нэрэмжит 10-н жилийн сургуулийг 1986-1988 онд төгссөн. Одоо хүртэл найзууд явж байна. ******* 1990 онд цэргээс ирээд 1991-1992 оны хооронд аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд эсгий гутлын цехэд ажилладаг байсан. ...тэр үед манай ангийн 2, 3 хүүхэд тэр цехэд ажилладаг байсан. ...памбагар цагаан эсгий гутал хийдэг байсан. тэр үеийн нэгдлийн дарга ..... гуай байсан. ......эхээс хоёулаа, дүүг нь ...... гэдэг. ...Тэгээд өвөө *******, ээж *******аа, дүү нарын хамт амьдардаг байсан. ******* өвөөгөөрөө овоглож явдаг байсан санагдаж байна шүү. ... гэх хэсэг,

гэрч Д.*******ын өгсөн мэдүүлгийн: ...******* манай хүүхэд байгаа юм. Манай ангийн 3-н хүүхэд Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн эсгий гутлын үйлдвэрт 1990-1992 онд хамт ажилладаг байсан. Тэгээд *******той хамт ажиллаж байсан ангийн хоёр хүүхэд маань бурхан болсон юм. ... гэх гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Л.*******ын ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалуудад овгийг зөрүүтэй бичэгдсэний улмаас түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ......г 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн эсгий гутлын цехэд ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ