Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 311/ШШ2025/00422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ....... тоотод оршин суух хаягтай, ....... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо, мөн эрх зүй ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******ын ******* нь 1966 онд төрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай суманд оршин суудаг, одоогоор Отгонтэнгэр нисэх буудалд хамгаалалтын ажилтан, талбайн зохицуулагч ажилтай. Би 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. 1987 оны 09 дүгээр сарын 01ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай учир 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, 1987 оны 09 дүгээр сарын 01ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 568215 дугаартай цэргийн батлахад миний нэрийг Зинамидэр гэж буруу бичигдсэн зөрчилтэй байна. Иймд 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 568215 дугаартай цэргийн батлахын эзэмшигч нь *******ын ******* болохыг тогтоож өгнө үү. Иргэний нисэхийн ерөнхий газар, Завхан аймаг дахь Нисэх буудлын даргын 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай тушаалд харуул ажилтай .....түр гэрээ байгуулан харуулын үүрэгт ажилд авч ажиллуулсугай болон 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 41 тоот тушаалаар Завхан аймгийн *******лын харуул талбайн журам сахиулагчийн үүрэгт ажилд ******* овогтой *******ийг 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил олгогчийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсугай гэж миний нэрийг буруу бичигдсэн зөрчилтэй байна. Иймд Ш.******* намайг Иргэний нисэхийн ерөнхий газар, Завхан аймаг дахь Нисэх буудлын даргын 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай тушаалаар гэрээ байгуулан харуулын үүрэгт ажилд, тус даргын 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 41 тоот тушаалаар Завхан аймгийн *******лын харуул талбайн журам сахиулагчийн үүрэгт ажилд томилогдон ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо, мөн эрх зүй ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ш.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар эрх олгосон ямар нэгэн баримт бичиг нь /иргэний үнэмлэх/-д бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ш.******* нь ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо, Иргэний нисэхийн ерөнхий газар, Завхан аймаг дахь Нисэх буудлын даргын 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай тушаалаар гэрээ байгуулан харуулын үүрэгт ажилд, тус даргын 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 41 тоот тушаалаар Завхан аймгийн *******лын харуул талбайн журам сахиулагчийн үүрэгт ажилд тус тус томилогдсон болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл,

-мөн 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1983, 1984, 1987, 1988, 1989, 1990, 1993, онуудын 70-р дансны баримтууд, аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/195 тоот лавлагаа, мөн архивын тасгийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/925 тоот лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахад түүнийг ..... гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр болон 1984 онд нээлгэж бичилт хийлгэсэн 568215 дугаартай цэргийн батлах зэрэг баримтаар тогтоогджээ.

........н иргэний үнэмлэхний төрсөн он, сар болон төрсөний бүртгэлийн лавлагааны төрсөн он, сар нь 1984 оны олгосон цэргийн батлахад бичигдсэн төрсөн, он, сар, өдөртэй тохирч байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үнэн зөв гэж үнэлж дээрх ........гэж бичигдсэн 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр болон 1984 онд нээлгэж бичилт хийлгэсэн 568215 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ......... мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.

Мөн нэхэмжлэгч нь 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн *******алд харуулын ажилд томилогдсон болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь нисэх буудлын даргын 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай Хөдөлмөрийн түр гэрээ байгуулан ажиллуулах тухай тушаалаар,

-2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн *******лын харуул талбайн журам сахиулагчийн үүрэгт ажилд томилогдсон болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Завхан аймаг дахь нисэх буудлын даргын 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах тухай тушаалаар тус тус тогтоогджээ.

Түүнийг ........гэж бичигдсэн /дууддаг/ болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.

Харин Ш............холбогдох Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь нисэх буудлын даргын 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай Хөдөлмөрийн түр гэрээ байгуулан ажиллуулах тухай тушаал болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Завхан аймаг дахь нисэх буудлын даргын 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах тухай тушаалд бичилт хийхдээ түүний нэрийг ....... гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд Ш....... нь ........ нэрээр дээрх онуудад ажиллаж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг ....... гэж үг, үсгийн алдаатай бичигдэж, дууддаг байсан болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын хүн ам, орон сууцны 1989, 2000 оны тооллогын бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1/Б/, ХААТР-21/А/ маягтууд, төрсөний бүртгэлийн лавлагаа болон төрөл садангийн лавлагаанууд зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ..........г 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл,

-мөн 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтыг баримтлан 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр болон 1984 онд нээлгэж бичилт хийлгэсэн 568215 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ........ мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч ..........г 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн *******алд харуулын ажилд, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн *******лын харуул талбайн журам сахиулагчийн үүрэгт ажилд тус тус томилогдсон болохыг тогтоосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.......н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ