Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 311/ШШ2025/00423

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Алдархаан сумын ......багт оршин суух хаягтай ........ нэхэмжлэлтэй,

эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.*******э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие ....... нь Завхан аймгийн Алдархаан суманд 1970 онд теровн ба бага наснаасаа эхлэн нэгдлийн малыг аав, ээжийн хамт маллаж өссөн. Би 1986 оноос хойш бүх насаараа одоог хүртэл Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багт нэгдлийн болон өөрийн хувийн малаа маллан амьдарч байгаа жирийн нэг малчин хүн. Өндөр настны тэтгэвэрт малчинаар орох гэсэн боловч 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2009, 2010, 2011, 2012, 2014 оны малын А дансанд манай нутгийн мал тооллогын комиссынхон миний нэрийг төстэй дуудлага буюу Н...... гэж бичиж миний малыг тоолсон байна. Миний нэрийг буруу дуудлагаар бичигдсэн байгаагаас шалтгаалж нийгмийн даатгалын байгууллагаас 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2009, 2010, 2011, 2012, 2014 оны малын А дансны нэрийн зөрүүтэй гээд тухайн онд мал тоолуулж байснаа шүүхээр орж тогтоолго гэсэн тул танай шүүхэд Н.*******э миний бие Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн 1995 онд тэмээ2, адуу 27, үхэр 19, хонь 221, ямаа 18, нийт 287 ширхэг мал, 1996 онд тэмээ 4, адуу 28, үхэр 20, хонь 228, ямаа74, нийт 354 ширхэг мал, 1997 онд тэмээ 2, адуу 22, үхэр 15, хонь 183, ямаа 43 нийт 365 ширхэг мал, 1998 онд адуу 25, үхэр 19, хонь 175, ямаа 53 нийт 272 ширхэг мал, 1999 онд адуу 21, үхэр 20, хонь 180, ямаа 45 нийт 266 ширхэг мал, 2000 онд адуу 14, үхэр 10, хонь 140, ямаа 30, нийт 184 ширхэг мал, 2009 онд адуу 62, үхэр 38, хонь 1100, ямаа 184 нийт 1384 ширхэг мал, 2010 онд адуу 38, үхэр 12, хонь 801, ямаа 160 нийт 1011 ширхэг мал, 2011 онд адуу 42, үхэр 13, хонь 740, ямаа 225, нийт 1020 ширхэг мал, 2012 онд адуу 46, үхэр 15, хонь 820, ямаа 250, нийт 1131 ширхэг мал, 2014 онд .....гэх нэрээр адуу 75, үхэр 29, хонь 1282, ямаа 385 нийт 1771 ширхэг мал тоолуулж байснаа тогтоолгохоор буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гарган хандаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.*******э нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н......нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Н.*******э нь Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багт мал маллаж байхдаа Н..... нэрээр 1995 онд 287 толгой мал, 1996 онд 354 толгой мал, 1997 онд 365 толгой мал, 1998 онд 272 толгой мал, 1999 онд 266 толгой мал, 2000 онд 184 толгой мал, 2009 онд 1384 толгой мал, 2010 онд 1011 толгой мал, 2011 онд 1020 толгой мал, 2012 онд 1131 толгой мал, 2013 онд 1363 толгой мал, 2014 онд 1771 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багт мал маллаж байхдаа Н... нэрээр 1995 онд 287 толгой мал, 1996 онд 354 толгой мал, 1997 онд 365 толгой мал, 1998 онд 272 толгой мал, 1999 онд 266 толгой мал, 2000 онд 184 толгой мал, 2009 онд 1384 толгой мал, 2010 онд 1011 толгой мал, 2011 онд 1020 толгой мал, 2012 онд 1131 толгой мал, 2013 онд 1363 толгой мал, 2014 онд 1771 толгой мал тоолуулж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/3422 тоот лавлагаагаар тогтоогдож байна.

Түүнийг ...... гэж бичигдсэн /дууддаг/ болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.

Харин ........ анх Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь 1995 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1996 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 2009 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 2011 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 2012 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 2013 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 2014 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягтуудыг нээхдээ түүний нэрийг ...... гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 1995-2000, 2009-2014 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд ....... нь ......... нэрээр 1995 онд 287 толгой мал, 1996 онд 354 толгой мал, 1997 онд 365 толгой мал, 1998 онд 272 толгой мал, 1999 онд 266 толгой мал, 2000 онд 184 толгой мал, 2009 онд 1384 толгой мал, 2010 онд 1011 толгой мал, 2011 онд 1020 толгой мал, 2012 онд 1131 толгой мал, 2013 онд 1363 толгой мал, 2014 онд 1771 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н........... нэрээр бичигдэж /дууддаг/ байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03-02/5416 тоот Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримтад ........... тэргүүлэгч өөрөө... гэх бичилт, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1/А/ маягт, төрсөний бүртгэлилйн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........... нь Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан бригадад мал маллаж байхдаа ........... нэрээр 1995 онд 287 толгой мал, 1996 онд 354 толгой мал, 1997 онд 365 толгой мал, 1998 онд 272 толгой мал, 1999 онд 266 толгой мал, 2000 онд 184 толгой мал, 2009 онд 1384 толгой мал, 2010 онд 1011 толгой мал, 2011 онд 1020 толгой мал, 2012 онд 1131 толгой мал, 2013 онд 1363 толгой мал, 2014 онд 1771 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ