Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2025/00426

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Хариуцагч: Увс аймгийн ......... тоотод орших суух, .............. нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Ургамал сумын .............холбогдох,

5,700, 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А..............нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 02 дугаар сарыг 10-нд Завхан аймгийн Ургамал сумын иргэн ........... 7,200,000 төгрөгийн үнэ бүхий гурил тэжээл ззэлээр авч Ургамал суманд очиж борлуулалт хийж мөнгийг шилжүүлнэ гэж хэлээд 1,500,000 төгрөгийг шилжүүлж 5,700,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа тул гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Ч.*******аа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат ******* овогтой *******од 5,700,000 төгрөгний малын тэжээлийн мөнгө өгөх үнэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А......... нь хариуцагч Ч.О........холбогдуулан 5,700,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.*******ын нэхэмжилсэн 5,700,000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.........улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,075 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 53,075 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 106,150 төгрөгийг нэхэмжлэгч А.......... олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч А....... нэхэмжлэлтэй Ч.......... холбогдох, 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар А....... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,075 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 53,075 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 106,150 төгрөгийг нэхэмжлэгч А.......... олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ