| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/00746/И |
| Дугаар | 193/ШШ2025/00728 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 193/ШШ2025/00728
| 2025 08 12 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******д оршин суух, *******ы ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******д оршин суух, *******ы /РД:/,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******д оршин суух, *******ы /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,од байрлах, ХХК /РД:/-д холбогдох
Цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги 13,819,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Х.*******, Б., Б. нар хариуцагч ХХК-д холбогдуулан цалингаа хугацаандаа төлөөгүйн алданги 13,819,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Х.*******, Б., Б. нар хариуцагч ХХК-д холбогдох цалин, хөлсний маргааныг Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 189/ШШ2024/00060 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00316 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн,
- Уг шийдвэрээр ХХК-иас 1,657,000 төгрөгийг Х.*******д, 2,745,000 төгрөгийг Б.ад, 2,226,000 төгрөгийг Б. нарт олгож шийдвэрлэсэн зэргээр тус тус тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ХХК нь цалин нийт 6,628,000 төгрөгийг ажилтан Х.*******, Б., Б. нарт олгох үндэслэлтэй гэж эцэслэн шийдвэрлэсэн. Ажил олгогч уг цалингаа 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгох ёстой байсан. Гэтэл тохирсон цалингаа өгөлгүй 2 жил гаруй хугацаа өнгөрсөн тул алданги шаардах эрхтэй. Хөдөлмөрийн гэрээг шүүх баримтаар үнэлээгүй тул уг гэрээгээр цалинг олгох өдрийг тогтоох боломжгүй тул шүүхийн шийдвэр гарч, олгох цалингийн хэмжээ тодорхой болсноор бид алданги шаардах боломжтой болсон гэж тайлбарласан.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай байгууллагатай нэхэмжлэгч Х.*******, Б., Б. нар ажиллаж байхдаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэнэт ажлаа хаяж явсан. Манай байгууллага үүнээс шалтгаалан хүнд нөхцөл байдалд орж, цалингаа өгч чадаагүй. Нэхэмжлэгч нар 2022 онд анх шүүхэд хандахад цалин болон алдангийг хамт нэхэмжлэхэд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Алдангитай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас цалингийн алданги 13,819,380 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.
5.Талуудын хооронд үүссэн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар шүүхэд хандах эрхтэй төдийгүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар түүнийг дахин нотлохгүй.
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэсэн үндэслэлийг заасан. Тодруулбал, нэхэмжлэгч уг алдааг залруулсны дараагаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй учраас эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Мөн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 189/ШШ2024/00060 дугаартай шийдвэр, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00316 дугаартай магадлалаар ажилтанд хийж гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирсон цалин хөлсийг олгох асуудлыг шийдвэрлэснээс түүнд ногдох алдангийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байна.
6.Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлох нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.
Талууд цалингийн хэмжээ, цалинг олгох тогтсон өдрийг нарийвчлан тодорхойлсон байвал зохино.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж, мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.-д Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил олгогчийн цалин олгох өдрийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэж тодорхойлсон боловч цалингийн үлдэгдлийг өгөх хуваарьт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэж бичигдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сар бүрийн 5, 20-ны өдрүүдэд хөдөлмөрийн гэрээтэй ажилчдад цалинг олгодог, гэхдээ нэхэмжлэгч нарт сард 1 удаа цалинг олгохоор тохирсон гэж зохигчид зөрүүтэй тайлбарласан. Мөн ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-д сард 2 удаа мөнгөн хэлбэрээр хувааж олгохоор заасан боловч өдрийг тусгайлан тогтоож өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч цалин хөлсийг олгох тогтсон өдрийг нарийвчлан тохиролцоогүй гэж үзлээ.
Үүрэг гүйцэтгэгч үүрэг биелүүлэх хугацааг тохиролцоогүй учраас хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1.,115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1., 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан Нэхэмжлэгч Х.*******, Б., Б. нарын хариуцагч ХХК-д холбогдох цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги 13,819,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,047 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3.-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН