| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/01093/И |
| Дугаар | 193/ШШ2025/00747 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 193/ШШ2025/00747
2025 08 18 193/ШШ2025/00747
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 9,075,214.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 9,075,214.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Т. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа зааж төлөхөөр эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Т. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 9,075,214.46 төгрөгийг 2025 оны 09, 10, 11, 12 дугаар сар бүрийн 15-ны өдөр тус бүр 1,512,535 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,512,535 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,512,539.46 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 80,076.5 төгрөгийг хариуцагчаас, 80,076.5 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН