2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 193/ШШ2025/00755

 

2025         08         18                                         193/ШШ2025/00755

 

 

       Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, ын /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,148,645.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч З.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,148,645.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч З. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч З. нь зээлийн гэрээний үүрэгт 6,148,645.54 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56,664 төгрөгийг хариуцагчаас, 56,664 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН