Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 159/ШШ2025/0077

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:159/2025/0055/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК,  “А” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г, орчуулагч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн "С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

1.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “..Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн "С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” гэж тодруулсан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.   Хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “С” ХХК-ийн “...нэгж талбарын 4305000244 дугаар бүхий 237,98 га, нэгж талбарын 4305000905 дугаар бүхий 164,29 га, нэгж талбарын 4305000249 дугаар бүхий 226,59 га, нэгж талбарын 4305000866 дугаар бүхий 175,95 га, нэгж талбарын 4305001013 дугаар бүхий 0,86 га, нэгж талбарын 4305000900 дугаар бүхий 11,9 га газрын газар ашиглах эрхийг "А" ХХК-ны хөрөнгө оруулсан “С” ХХК-д олгохоор 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан ашиглах эрхийг олгохоор шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон нийт иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хүсэлтийг дэмжихээс татгалзаж шийдвэрлэжээ.

2.2. Дээрх хүсэлтийг дэмжихээс татгалзсан шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлээр хэсэгчлэн албажуулж 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 тоот албан бичгээр нэхэмжлэгч нарт хүргүүлжээ.

2.3. Нэхэмжлэгч нь уг шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч тус шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “С” ХХК болон “А” ХХК шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....”С” ХХК нь 2008 оноос Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт үр тарианы усалгаагүй тариалангийн 4 нэгж бүхий 804,55 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшиж байсан. 2013 онд төмс хүнсний ногооны 11 га, 2019 онд үтрэмийн 0.8 га газрыг тус тус эзэмших болсон. Жавхлант сумын Засаг дарга асан Ж.Отгондалай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг.

"С" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч компани нь "А" ХХК болно. Тариалангийн талбайд оруулсан бүхий л хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Тиймээс өөрсдийн хөрөнгө оруулалтыг хамгаалах эсхүл өмнө нь эзэмших эрхтэй байсан газраа газар ашиглах эрхээр буцаан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 413 дугаар Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор "А" ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлийг орон нутгаас хүчингүй болгосонтой холбоотой үүссэн гомдлыг судалж, хуулийн дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарт даалгаж шийдвэрлэсэн.

Үүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас чиглэл өгөгдсөн бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаар “Үүрэг даалгавар өгөх тухай” шийдвэрээр “..Мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан "Газар ашиглах" гэсэн хуулийн зохицуулалтаар "Алтай Дайхан Холдингс" ХХК-д Жавхлант сумын нутаг дэвсгэрт буюу урьд ашиглаж байсан тариалангийн газрыг ашиглуулах боломжтой байна гэж санал ирүүлсэн тул тариалангийн газрыг ашиглахтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн актыг сайтар судалж, уг асуудлыг шийдвэрлэж, мэдээллийг 2023 оны 6 дугаар сарын 20-ын өдрийн дотор ирүүлнэ үү” гэж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал өмнө нь тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан газрыг ашиглах зориулалтаар олгохоор Сэлэнгэ аймгийн Засаг дарга чиглэл өгч шийдвэрлэсэн бөгөөд "С" ХХК-ийн эзэмших эрхтэй байсан тариалангийн газраа газар ашиглах эрхээр авахаар хүсэлт гаргасан.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга Ц.Дарханбаатар 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/155 дугаар шийдвэрээр "Тус сумын үр тарианы чиглэлээр эргэлтэд орж буй газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн "Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай" 07 тоот тогтоолоор давуу эрхийн тариаланч өрхүүдэд олгохоор шийдвэрлэсэн. ... Иймд танай ирүүлсэн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно" хэмээн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 114/ШШ2024/0032 дугаар тогтоолоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу Засаг дарга газар ашиглах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан боловч 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн "С" ХХК-ийн хүсэлтийг дэмжих боломжгүй хэмээн татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Монгол Улсын Засгийн газар нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах", Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т "хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх" гэж заасан эрхтэй. Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1.-д зааснаар сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх эрхтэй болно.

Үүнээс үзэхэд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаар “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114/ШШ2024/0032 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэмж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаар “Үүрэг даалгавар өгөх тухай” чиглэмжийг зөрчиж, хууль бусаар татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр болно.

Хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийн улмаас "С" ХХК, "А" ХХК-ийн газар ашиглах эрх, хөрөнгө оруулагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. "С" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч компани нь "А" ХХК болно. Тариалангийн талбайд оруулсан бүхий л хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Тиймээс хөрөнгө оруулагчийнх нь хувьд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан байдаг тул хөрөнгө оруулагчийнхаа эрхийг хамгаалуулахаар хамтран нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр шийдвэрийг мэдэгдсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг "С" ХХК-д өгөөгүй бөгөөд зөвхөн хурлын тэмдэглэлийг өгсөн. Шийдвэрийг авахыг хүссэн боловч өгөөгүй.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд дээд шатны захиргааны байгууллага байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана." гэж заасан. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн хувьд гарсан даруйдаа биелэгдэж хэрэгждэг, мөн 100 хувийн саналаар газар ашиглах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг тул өөрт нь гомдол гарган хандаж хугацаа алдах нь эрх сэргэх боломжгүй болох, тус газрыг өөр иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрсдэлтэй болно. Иргэдийн төлөөлөгчдийн хувьд эс үйлдэхүй гаргаагүй харин шууд татгалзсан шийдвэр гаргасан бөгөөд татгалзсан шийдвэр дээр мөн даалгах шаардлага хамаарна. Тиймээс шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна гэж итгэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн "С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, "С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгаж өгнө үү.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “С” ХХК нь 2008 оноос Сун Хи Дун гэх хүний аав нь болох Сун Со Гон гэх хүн аваад компанийн үйл ажиллагааг явуулж байсан. 2008 оноос 2019 он хүртэл газар тариалангийн чиглэлээр газраа ашиглаж, тариа тарьж хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Нийтдээ 923,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг тооцоо гарч байна. Одоогийн валютын ханшаар бодвол 3 орчим тэрбум төгрөг болж байна. Тухайн үед долларын ханш бага байсан. 4 нэгж талбар бүхий 804 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Энэхүү газрыг Жавхлант сумын Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А/82 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосонтой холбоотойгоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Мөн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалтай холбоотойгоор Монгол улсын Засгийн газарт гомдол гаргасны дагуу Засгийн газраас тогтоол гарсан. Засгийн газар хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамгаалах хүрээнд 413 дугаар тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоол дээр “А” ХХК-ийн газар ашиглах эрхийн асуудлаар шийдвэрлэ гэсэн үүрэг даалгаврыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад үүрэг болгосон. Сэлэнгэ аймгийн Засаг дарга уг үүргийнхээ дагуу 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үүрэг даалгавар олгох чиглэлийг Жавхлант сумын Засаг даргад үүрэг чиглэл өгсөн байдаг. Үүрэг даалгавар өгөх бичгийн хувьд өмнө нь ажлын хэсэг байгуулагдаад ажлын хэсэгт нь хэрэгт авагдсан баримтаар 5 гишүүн байгуулагдсан. Уг 5 гишүүн нь хэлэлцээд энэхүү шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл Жавхлант сумын Засаг дарга нь гарсан шийдвэрийг биелүүлэхгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахгүй гэх шалтгаанаар давхцаад байсан учраас үүнд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын  шийдвэрээр Жавхлант сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд байх 804 га газар, хүнс хүнсэн бүтээгдэхүүний 21 га газар, үтрэмийн 0.8 га газрыг тус тус ашиглах эрхийг олгохоор төлөвлөгөөнд тусгуулахаар санал гаргаж хуралд оруулахыг даалгасан байдаг. Үүний дагуу хуралд оруулсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзаагүй. Өөрөөр хэлбэл яг ямар нөхцөл байдал гарсан, яагаад газрын ашиглах эрхийг өгөх гээд байгаа юм бэ гэдэг асуудлаар хэлэлцээгүй. Өмнө нь шүүхээр шийдчихсэн асуудал байсан. Захиргааны байгууллага шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал дээр ч тэр өөрсдийн эрхийн хүрээнд шийдвэр гаргаад явах боломжтой байдаг. Үүнийг дагуу Монгол улсын Засгийн газрын шийдсэн байна гэж харж байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулсан Засгийн газрын шийдвэр, аймгийн Засаг даргын өгсөн чиглэл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, мөн Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг зөрчөөд татгалзсан шийдвэр гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ газрыг хэнд өг, тэр компанид өг, иргэнд өг гэж шийддэг субъект биш. Ерөнхийдөө энэ газрыг хуулийн этгээдэд өгөх юм байна. Ингэж батлах төлөвлөгөөндөө ямар нэгэн байдлаар яагаад татгалзаад оруулахгүй байгаа гэх асуудлууд байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харахад газрыг нь заагаад, солбилцлыг нь заагаад, хадлангийн хэмжээ зэргийг нэрлэж зааж аль нэг компанид өгөх, өгөхгүй гэдэг асуудлыг шийддэг субъект биш. Төрийн захиргааны байгууллага нэгдмэл байх зарчмын хүрээнд  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга ч нэг хэсэг байгаа. Нэг гаргасан субъектын шийдвэрийг нөгөө тал нь үгүйсгээд явбал хоёрдмол байдал үүсгээд байгаа нөхцөл байдал байна. Тийм учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үндэслэлгүйгээр татгалзсан байна. Мөн хуулиудыг зөрчсөн байгаа учраас хууль бус акт байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн зөрчилтэй акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтад заасан акт байна. Тийм учраас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өгнө үү. Татгалзсан шийдвэр нь хууль бус болсон учир “С” ХХК-ийн хүсээд байгаа хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгаж өгөөч ээ гэж шүүхээс хүсэж байна гэв.

3.3. Хариуцагч шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, 11 асуудлыг дарааллын дагуу хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудлын 2 дугаарт Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114/ШШ2024/0032 тоот тогтоол, мөн “С” ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1217 тоот хүсэлтийг танилцуулахдаа хавсралт болох Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 тоот тогтоол, түүний 2.7 дахь заалт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07 тоот албан бичгийг хурлын нийт төлөөлөгч нарт танилцуулсан. Асуулт, санал дүгнэлт явагдсаны дараагаар тус компаний газар ашиглах хүсэлтийг дэмжих эсэх асуудлаар санал хураахад төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдээгүй.

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх: Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114/ШШ2024/0032 тоот тогтоолд “...Жавхлант сумын Засаг дарга нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхийг даалгасан”-ыг... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн. Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн.

Хуулийг зөрчсөн гэх: Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах; 21 дүгээр зүйлийн 21.3.1.-д сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх; Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2.-т хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх; хуулийн заалтуудыг авч үзвэл Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 тоот тогтоол, түүний 2.7 дахь заалт, аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07 тоот албан бичигт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгохыг даалгасан утга байхгүй бөгөөд тийм эрх огт байхгүй, зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэхийг зөвлөснийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан.

Хөрөнгө оруулагчийн эрх ашиг зөрчигдсөн гэх: ашиглах хүсэлт гаргасан газарт нэхэмжлэгч өмнө нь хөрөнгө оруулсан эсэх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар ашиглах хүсэлтийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэл болохгүй.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шийдвэрийг зөвхөн албан тоот болон хурлын тэмдэглэлээр өгсөн, шийдвэр өгөөгүй гэдэгт: Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан хуралдааны нийтлэг дэгийн 8 дугаар зүйлийн 8.13-т зааснаар ... “Хуралдаанд оруулсан асуудал олонхийн санал авч чадаагүй буюу дэмжигдээгүй тохиолдолд тухайн асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг хэсэгчлэн албажуулж асуудал оруулагчид албан бичгээр мэдэгдэнэ...” гэсний дагуу хуралдааны тэмдэглэл, албан тоотыг хүргүүлсэн. Хувийг Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус хүргүүлсэн.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно...” гэж заасан нь нэхэмжлэлд дурдсанчлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дээд шатны байгууллага гэж байхгүй бөгөөд үндсэн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие дааж хамтын шийдвэр гаргадаг.

Тус шийдвэр нь Монгол улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна.” 62 дугаар зүйлийн 62.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.” 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд бие дааж шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн “С” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хурал эхлээд явж байхад уг нэхэмжлэлийн шаардлага тодруулах маягаар хэлж байх шиг байна. 2025 оны гэдгээ хасъя гэж байна. Үүнийг дагаад нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөнө. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бичигдчихсэн байгаа. Тэрнээс биш үүнийг тодруулж яваад байгаа асуудал биш. Хурал эхлэхээс өмнө шүүгчээс асуусан. Үүнийг бичгийн хэлбэрээр өгөх үү гэхэд тодруулаад явчихъя гэж хэлсэн. Үнэхээр тодруулсан гэж үзэх үү, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэх үү гэдгийг шүүхийн эрх хэмжээний асуудал. Манай талаас үүнийг тодруулсан гэж үзэхгүй. Анхнаасаа хурал эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад явах боломж байсан. Процессын хувьд ингэж явах нь зөв байсан. Нэг дэх шаардлагын тухайд бид нар 2008 оноос эхлээд зориулалтын дагуу газраа ашиглаад явж байна гэж байна. Зориулалтын дагуу газраа ашиглаагүй байна гэдгийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн сумын Засаг даргын А/82 дугаар захирамжаар тогтоочихсон. Уг асуудлыг нэхэмжлэгч тал хэлсэн. Бид нар шат шатандаа шүүхээр явсан ч амжилтгүй байсан гэсэн. Тэгэхээр 2020 оны уг захирамж хүчин төгөлдөр байна. Хариуцагч тал зориулалтын дагуу ашиглаагүй, хууль зөрчсөн гэдгийг нь тогтоочихсон. Гэтэл хэдхэн хүнээс асуугаад шүүх нь шийдчихсэн гэдэг байдлаар Монгол Улсын хууль болон шүүхийг үл хүндэтгэсэн байдлаар ярьж болохгүй гэдгийг хэлмээр байна. Захиргааны шүүх их онцлогтой. Газартай холбоотой асуудлыг захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байгаа. 932,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг асуудал яригдаж байна. Үнэхээр гадаадын хөрөнгө оруулалттай компани нь ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг яаж хийсэн, ямар ямар хөрөнгө компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг вэ. Зураг дараад хаана ашиглагдаж байгаа нь мэдэгдэхгүй тоног төхөөрөмжийн зураг үзүүлж бид нар ийм хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоол ярьж байна. Уг тогтоолыг тухайн сумын Засаг дарга нь миний ажил үүрэг учраас гээд биелүүлсэн. Биелэгдээд 2025 оны 02 сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн Засаг даргын саналыг оруулсан. Оруулаад 17 төлөөлөгч уг хуралд оролцоод олонхын буюу 100 хувийн саналаар уг асуудлыг дэмжээгүй. Өөрсдийнхөө тогтоосон дэгээр буюу дэмжээгүй асуудлаар хурлын тэмдэглэлийг хэсэгчлэн аваад албан тоотоор хүсэлт өгсөн талдаа мэдэгдэнэ гээд мэдэгдчихсэн. Ингээд хуулийн дагуу явсан асуудал байхад Ж.Отгондалай гэх хүнийг л яриад байна. Энэ хүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа нөлөөлсөн гэж байна. 21 төлөөлөгчид тусдаа бие даагаад өрсөлдөж байгаа хүмүүс. Энэ хүмүүст Ж.Отгондалай нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Өөрсдөө бие даагаад саналаа өгч байгаа. Мөн хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоол ярьж байна. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг бол Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулснаар хараат бусаар бие даасан хамтын удирдлагын зарчмаар, хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм. Яагаад гэвэл шүүхийн тогтоол дээр нэгж талбарын дугаар бүх зүйлс нь тодорхой байгаа. Өмнөх хурал дээр ч хэлсэн. 21 төлөөлөгч бол тэс хөндлөнгийн хөдөөнөөс томилогдсон хүмүүс биш. Нутгийн иргэд, нутгийн залуучууд учраас ямар компани, ямар үйл ажиллагаа явуулаад байна гэдгийг мэдэж байгаа. Засгийн газрын тогтоол, Засаг даргын үүрэг чиглэл өгсөн албан тоотыг хэлэлцүүлээгүй гэдэг. Засгийн газрын тогтоол нь нийтэд илэрхий үйл баримт. Legal info дээр тодорхой байгаа. Судлаад хариу өгөөд шийдээд яв гэсэн зүйл байдаг. Засаг даргын чиглэл өгсөн албан тоот дээр хуулийн хүрээнд судлаад хариу өг гэдэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд биш тухайн сумын Засаг даргад чиглэл өгсөн. Ийм асуудал Засгийн газрын тогтоол, Засаг даргын албан тоотыг хэрэгжүүлдэггүй, том толгойтой гээд өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байдаг. Хариуцагчаас өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд хамтын зарчмаар гаргасан шийдвэр. Дэгийн 8.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд дэмжээгүй гэдгээ мэдэгдээд явсан асуудал байна. Тийм байхад хөндлөнгөөс гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд сумын өөрөө удирдах байгууллагад хүчээр халдлаа гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт мэдүүлэг зэргийг судлаад, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. “С” ХХК болон “А” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн "С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

1.2. Нэхэмжлэгч  “Алтайдайхан холдинг”  ХХК нь гадаад хөрөнгө оруулалттай 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн улсын бүртгэлийн 000013050 дугаар гэрчилгээтэй, улсын 9019052053 дугаар бүртгэлд бүртгэж, үүсгэн байгууллагч, компаний гүйцэтгэх захирлаар Sohn овогтой Hee Dong буюу Сун Хи Дун-г эцсийн өмчлөгчөөр бүртгэгдэж, дүрмээ баталж, нэмэлт өөрчлөлтөө улсын бүртгэлд тухайн бүр бүртгүүлжээ. (2-р хавтаст хэргийн 71-104 хуудас )

1.3. Улмаар “А” ХХК нь захирал Сун Хи Дун нь охин компаниар “С” ХХК-ийг үүсгэн байгуулж, “А” ХХК-ийн удирдах зөвлөлийн хуралдаанаар “С” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Ц.Мыг ажиллуулахаар шийдвэрлэж, дүрмээ байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000236474 дугаартай гэрчилгээг дахин 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлжээ. (2-р хавтаст хэргийн 105-189 хуудас )

1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул “С” ХХК болон “А” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргах эрхтэй хуулийн этгээд юм.

1.5. Иймд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Хоёр. Уг хэргийн маргааны үйл баримтын талаар:

2.1. Анх нэхэмжлэгч “С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан “2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.2. Ийнхүү уг хэрэг маргааныг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

2.3. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 01 дүгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хүчин төгөлдөр байна.  (3-р хавтаст хэргийн 24-57 хуудас )

2.4.  Улмаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 114/ШШ2024/0032 дугаар тогтоолын 2 дахь заалтанд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар “С” ХХК болон “А” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар ашиглах хүсэлтийг хүлээн авч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын 4305000249 дугаар бүхий 226,59 га, 4305000866 дугаар бүхий 175,95 га, 4305000244 дугаар бүхий 237,98 га, 4305000905 дугаар бүхий 164,29 га, 4305001013 дугаар бүхий 0.86 га, 4305000900 дугаар бүхий 11,9 га газрын газар ашиглах эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (1-р хавтаст хэргийн 44-47 хуудас )

2.5. Ийнхүү уг шүүхийн тогтоолын дагуу тухайн хэргийн хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан уг хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, шүүхийн тогтоол нь хүчин төгөлдөр болно.

2.6. Дээрх 32 дугаартай шүүхийн тогтоолд заасны дагуу “С” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр 1217 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад гаргасан хүсэлтдээ: “.... нэгж талбарын 4305000244 дугаар бүхий 237,98 га, нэгж талбарын 4305000905 дугаар бүхий 164,29 га, нэгж талбарын 4305000249 дугаар бүхий 226,59 га, нэгж талбарын 4305000866 дугаар бүхий 175,95 га, нэгж талбарын 4305001013 дугаар бүхий 0.86 га, нэгж талбарын 4305000900 дугаар бүхий 11,9 га газрын газар ашиглах эрхийг “А” ХХК-ны хөрөнгө оруулсан “С ХХК-д олгохоор 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан ашиглах эрхийг олгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. (1-р хавтаст хэргийн 84 хуудас )

2.7. Уг хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдаан зарлан хуралдуулах тухай” 01 дүгээр захирамжийн 2-т “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцүүлэх асуудалд оруулсан байна.

2.8. Үүний улмаас тус аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд “... Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудал...”, “... Хуралдаанд нийт 17 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос Дархан-уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд тусгасан болон С ХХК-ний албан хүсэлтээр ирүүлсэн нэгж талбар бүхий газруудыг ашиглуулах хүсэлтийг дэмжихгүй гэж хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэв.” гэжээ. (2-р хавтаст хэргийн 202-204, 228-229 хуудас )

2.9. Ийнхүү Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Хуралдааны шийдвэр хүргүүлэх тухай” 09 дүгээр албан бичгээр С ХХК, А” ХХК-д албан бичгээр хариу өгч, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тэмдэглэлийг хавсралтаар хүргүүлжээ. (2-р хавтаст хэргийн 48-51 хуудас )

2.10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаар “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114/ШШ2024/0032 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаар “Үүрэг даалгавар өгөх тухай” чиглэлийг зөрчиж, хүсэлтийг дэмжихээс хууль бусаар татгалзаж шийдвэрлэсэн ...” гэж тайлбарладаг.

2.11. Харин хариуцагч “... Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114/ШШ2024/0032 тоот тогтоолд “...Жавхлант сумын Засаг дарга нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхийг даалгасан”-ыг... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн. Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн... аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07 тоот албан бичигт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгохыг даалгасан утга байхгүй зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэхийг зөвлөснийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан.... дэгийн 8 дугаар зүйлийн 8.13-т зааснаар ... “Хуралдаанд оруулсан асуудал олонхийн санал авч чадаагүй буюу дэмжигдээгүй тохиолдолд тухайн асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг хэсэгчлэн албажуулж асуудал оруулагчид албан бичгээр мэдэгдэнэ...” гэсний дагуу хуралдааны тэмдэглэл, албан тоотыг хүргүүлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтын шийдвэр гаргадаг.. ” гэж тайлбарлаж, хэргийн оролцогч нар маргаж байна.

 3. Хэргийн оролцогч нар нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдааны мэдүүлэгтээ:  “.. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаар “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор үүрэг болгосон гэж .” гэж, хариуцагч Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 тоот тогтоол, түүний 2.7 дахь заалт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгохыг даалгасан утга байхгүй ..” гэж маргаж, мэтгэлцдэг.

3.1. Шүүх нотлох зарчмын хүрээнд маргаж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаар тогтоолыг уг хэрэг маргаанд хамааралгүй гэж үзсэн.

3.2. Учир нь, уг хэрэг маргаанд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 161 дүгээр шүүгчийн захирамжаар “С” ХХК болон “А” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн "С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасаныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.

3.3. Нэхэмжлэгч шүүхэд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан “2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасаныг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаар магадлалаар шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал байна.

3.4. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хариу өгөх тухай” Х/1244 дүгээр албан бичигт: “А” ХХК-ийн гаргасан гомдолтой холбоотой нотлох баримт гаргуулах талаар Таны 2025 оны 233 дугаартай албан бичигтэй танилцлаа.

“С” ХХК, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0032 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Иймд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” тохиолдолд тухайн өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно гэж заасны дагуу “А” ХХК-ийн гаргасан гомдлыг хаасан байна.” гэжээ (2-р хавтаст хэргийн 197-199 хуудас )

3.5. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 413 дугаартай тогтоолын  Тогтоох хэсгийн 2.7. “А” ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлийг орон нутгаас хүчингүй болгосонтой холбоотой үүссэн гомдлыг судалж, хуулийн дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарт.” гэжээ. (2-р хавтаст хэргийн 103-105 хуудас )

3.6. Үүнээс үзэхэд, дээрх 413 дугаар тогтоол нь өмнөх Захиргааны хэрэг маргаантай  холбоотой буюу тухайн маргаан бүхий /.... нэгж талбарын 4305000244 дугаар бүхий 237,98 га, нэгж талбарын 4305000905 дугаар бүхий 164,29 га, нэгж талбарын 4305000249 дугаар бүхий 226,59 га, нэгж талбарын 4305000866 дугаар бүхий 175,95 га, нэгж талбарын 4305001013 дугаар бүхий 0.86 га, нэгж талбарын 4305000900 дугаар бүхий 11,9 га / газар эзэмшүүлсэн захирамжийг Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/82 дугаартай захирамжаар нэгж талбар бүхий газруудыг хүчингүй болгосон захиргааны акттай маргаж байсан үеийн үйл явдалтай холбоотой байна. 

4. Мөн хэргийн оролцогч нар нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдааны мэдүүлэгтээ: “..Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1.-д зааснаар чиглэл өгсөн,... Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаар “Үүрэг даалгавар өгөх тухай” уг чиглэлийг зөрчиж, хүсэлтийг дэмжихээс хууль бусаар татгалзаж шийдвэрлэсэн.” гэж, хариуцагч “..аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07 тоот албан бичигт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгохыг даалгасан утга байхгүй зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэхийг зөвлөснийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, хамтын зарчмаар шийдвэр гаргасан..” гэж маргадаг.

4.1. Шүүхээс хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, уг албан бичигт дурдсан үйл баримт нь уг хэрэг маргаанд хамааралгүй гэж үзлээ. Учир нь,

4.2.  Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Үүрэг даалгавар өгөх тухай” 01/955 дугаартай албан бичигт: “Аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 413 дугаартай “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын 2.7.-д заасан ажлын хэрэгжилтийг хангах зорилго бүхий ажлын хэсгээс тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “А” ХХК-ийн газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудлыг судалж, сумын Засаг даргын 2020 оны А/82 дугаартай шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий шийдвэр байна.

Иймд Газрын тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 33.1.2-т заасан “.. газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж: байгууллагад газар эзэмших асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчим..”-аар шийдвэрлэнэ. Мөн хуулийн 44 дүгээр зүйлд засаан “Газар ашиглах гэсэн хуулийн зохицуулалтаар “А” ХХК-д Жавхлант сумын нутаг дэвсгэрт буюу урьд ашиглаж байсан тарилангийн газрыг ашиглуулах боломжтой байна гэж санал ирүүлсэн тул тариалангийн газрыг ашиглахтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн актыг сайтар судалж, уг асуудлыг шийдвэрлэж, мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү. “ гэжээ.  (1-р хавтаст хэргийн 100 хуудас )

4.3. Эндээс үзэхэд, уг 01/955 дугаартай  албан бичигт дурдсан агуулга, утга нь өмнө гаргаж байсан үйл баримттай нь нэг гэж үзнэ. ( Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3., 3.6. )

4.4. Иймд дээрх аймгийн Засаг даргын 01/955 дугаартай албан бичиг нь  уг хэрэг маргаанд хамааралтай нотлох баримт гэж үзэхгүй бөгөөд цаг хугацааны хувьд болон маргааны үйл баримттай хамааралгүй байх тул шүүх хянан шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаанд холбогдуулан дүгнэлт өгөхгүй болно. (1-р хавтаст хэргийн 104, 201-242,  2-р хавтаст хэргийн 1-65 хуудас )

Тав. Хууль зүйн үндэслэлийн талаар:

5.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12/-т “... Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.” гэж, Тавин есдүгээр зүйлийн 1. “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.” гэж,  Жаран хоёрдугаар зүйлийн 2. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж  хуульчилсан.

5.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсгийн 4.1.5.”нутгийн өөрөө удирдах байгууллага” гэж аймаг, сум, ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг;, 12 дугаар зүйлийн 12.1.-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтлана: 12.1.3.-д “нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг хэрэгжүүлэхэд төрийн болон орон нутгийн чиг үүргийг зааглах;, 12.1.4-д нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх;” гэж,

5.3. Түүнчлэн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсгийн 3.1.4.-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; 3.1.8.-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн .. гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, .. газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг; 6 дугаар зүйлийн 6.3. дахь хэсэгт “.. , гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, ... тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.” гэж тус тус зохицуулсан байна.

5.4. Дээрх хуульд зааснаар газар ашиглах хүсэлтээ “С” ХХК болон “А” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр гаргаж, Сэлэнгэ аймгийн Жавхлант Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж, хүсэлтийг шийдвэрлэсэн, хариуг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн үйл баримтаар нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчөөгүй байна.

5.5. Учир нь, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт “ .., сум, .. иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.2.-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн ...., түүнд нийцүүлэн боловсруулсан сум, .. тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах ёс гэж ... энэ хуульд заасан өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухай нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай байхыг ойлгоно.”, 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ...., хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.” гэж тус тус зохицуулсан байна.

 5.6. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. дэх хэсэгт  “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, 46.9. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж тус тус зааснаар Жавхлант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн “Хуралдааны нийтлэг дэг батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталжээ.

5.7. Уг хавсралтаар баталсан дэгийн 8 дугаар зүйлийн 13.-д “Хуралдаанд оруулсан асуудал олонхийн санал авч чадаагүй буюу дэмжигдээгүй тохиолдолд тухайн асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг хэсэгчлэн албажуулж асуудал оруулагчид албан бичгээр мэдэгдэнэ.”, 9 дүгээр зүйлийн 3., 10 дугаар зүйлийн 1.-д “Хуралдааны шийдвэр нь хуралданаар эцэслэн батлагдаж, Хурлын дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж тусгасан нь Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бүрэн эрх бөгөөд тухайн хуралдаанаас гарах тухайн асуудал, арга замаа тодорхойлсон байна.

5.8. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлд дурдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Хуралдааны шийдвэр хүргүүлэх тухай” 09 дүгээр албан бичиг, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон. (1-р хавтаст хэргийн 48-57 хуудас)

6. Түүнчлэн, нэхэмжлэгч талууд “...Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114/ШШ2024/0032 дугаар тогтоолыг зөрчиж, хүсэлтийг дэмжихээс хууль бусаар татгалзаж шийдвэрлэсэн ...” гэж, хариуцагч талаас “... Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114/ШШ2024/0032 тоот тогтоол шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн..” гэж тайлбарлаж, хэргийн оролцогч нар маргадаг.

6.1. Дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 32 дугаартай шүүхийн тогтоолын 2-д заасан “.. нэхэмжлэгч хуулийн этгээдийг гаргасан газар ашиглах эрхийг авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд оруулж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчид хуралд санал, хүсэлтийг гаргасан уг үйл баримт тогтоогдож,  шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ. 

7. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа  “.. газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” гэж тодруулдаг. Шүүхээс уг үндэслэлд нь холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 161 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

7.1. Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсэгт “ ...сум, .., ..-н Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 20.2 дахь хэсгийн 20.2.3.-т “..,.. сум, ..-н тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх;” гэж,  21 дүгээр зүйлийн 21.4. Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.1.-т “ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;, 21.4.3.-т “энэ хуулийн 21.3.2.-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд .., аж ахуйн нэгж, ...-д эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “ Сумын газрын даамал, ... дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.1 “ сум,.. тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах; гэж, Тариалангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3. дах хэсэгт “ Аймаг, .. Засаг дарга тухайн жилийн тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тариалан эрхлэгчдийн саналд тулгуурлан боловсруулж, сум, .. тус бүрээр баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.” гэж тус тус хуульчилсан.

7.2. Уг хууль зүйн үндэслэл нь сум, аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь зөвхөн тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын асуудлаар санал, хүсэлтийг өргөн мэдүүлэх, шийдвэр гаргах бүрэн эрхтэй байх тул нэхэмжлэгч талаас 2025 оны гэх цаг хугацааг хасч, нэхэмжлэлийн шаардлага тодруулж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4., 52.5. дахь хэсэгт заасан нийцэхгүй.

8. Шүүхээс нэгтэн эцэслэн дүгнэхэд, дээрх дурдсан хуулиудад зааснаар нь захиргааны байгууллагын хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах захиргааны байгууллагад эрх олгосон хуулийн зохицуулалт бөгөөд тухайн үйл баримтыг зохих албан тушаалтан, захиргааны байгууллагын /сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурал/ хэрэгжүүлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5. дахь хэсэгт зааснаар хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байна.

9. Иймд “С” ХХК болон “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн /хурлын тэмдэглэлд дурдсан/ "С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.

10. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8. дахь хэсэгт “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтлана.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдүүд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах санал, хүсэлтээ гаргаж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга, Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3 дугаар зүйлийн  106.3.14., 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.5., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсгийн 12.1.4., 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1. дэх хэсгийн 52.1.4., Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсгийн 20.1.2., 20.2.3 дахь заалтыг тус тус баримтлан “С” ХХК, “А” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох " 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн "С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “С" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОДОНТУЯА