| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01038/И |
| Дугаар | 193/ШШ2025/00720 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 193/ШШ2025/00720
2025 08 12 193/ШШ2025/00720
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* оршин суух, ******* /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,684,657.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... овогтой нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *******тай дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 04 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 8,319,274.36 төгрөг, хүүгийн төлбөр 361,000.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,382.99 төгрөг нийт 8,684,657.51 төгрөгийг гаргуулж өгнө үү . гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,684,657.51 төгрөгийг 9 хувааж, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 964,969.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Г.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,684,657.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Г. нь 8,684,657.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 964,961 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 964,969.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18/05-39074 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Г.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,684,657.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Г.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,684,657.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 964,961 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр 964,969.51 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,905 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Г.оос 76,952.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200400941 тоот данснаас 76,952.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА