2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/00721

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/00721

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* оршин суух, /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,862,684.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... тоот цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үүрэг 3,309,654.10 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 517,059.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,971.13 төгрөг, нотариатын төлбөр 24,000 төгрөг, нийт 3,862,684.70 төгрөгийг хариуцагч А.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,862,684.70 төгрөгийг 4 хувааж, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 965,671 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 965,671 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 965,671 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 965,671.70 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,862,684.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч А. нь 3,862,684.70 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сар бүр 965,671 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 965,671.70 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй А. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,862,684.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй А. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,862,684.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 965,671 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр 965,671 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 965,671 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 965,671.70 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,753 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 38,376.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 38,376.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА