Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

                                        *******ад холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.*******хишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.*******дэлгэр

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Р.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Ч.Мөнгөнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй даргалж, шийдвэрлэн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.*******ад холбогдох эрүүгийн дугаартай, ***************** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт ын *******, Монгол Улсын иргэн, ******* оны ***** дүгээр сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “ ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, Сэлэнгэ аймаг, *********** сум, ***** дүгээр баг, ****** дүгээр хэсэг, ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: ***********/, урьд:

-Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 02 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах гэх айлын хашаанд зүс таних *******тай урьдын үл ойлголцлын улмаас маргалдаж *******ын цээжин тус газар хайчаар хатгаж түүний биед цээжний хөндийд нэвтэрсэн ил шарх, плеврийн хөндийд хий агаар, хуралдсан, гуянд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ад 03 /гурав/ жил 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******ад оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/-н сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ын Сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдан,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар өнгийн 25 см урттай, ажлын хэсэг 10см*3см, бариулын хэсэг 7см*8.5см урттай хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдолдоо:

Хуульч, өмгөөлөгч М.Гансүх миний бие *******ад эрх зүйн туслалцаа үзүүлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

*******ыг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах гэх айлын хашаанд зүс таних *******тай урьдын үл ойлголцлын улмаас маргалдаж *******ын цээжин тус газар хайчаар хатгаж түүний биед цээжний хөндийд нэвтэрсэн ил шарх, плеврийн хөндийд хий агаар хуралдсан, гуянд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс *******ын үйлдлийг дүгнэхдээ санаатай, хүсч үйлдсэн гэх дүгнэлтийг шууд хийсэн нь хавтас хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

Шийтгэх тогтоол, түүгээр хийсэн дүгнэлт нь “...******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсэн атлаа түүнийг хүсч үйлдсэн” гэжээ.

*******ын мэдүүлж буйгаас үзэхэд тээврийн хэрэгсэл засахаар гартаа барьсан хайчаар хохирогч түүнийг түлхэх үед нь хатгагдсан байж магадгүй буюу хохирогчийн биед тухайн хайчийг чиглүүлэн, өөрийн ухамсарт үйлдлээр халдаж гэмтээгээгүй байдаг.

Харин хохирогч *******ын мэдүүлгээр бол ******* нь намайг очиход утсаар ярьж цаашаа харж зогсож байгаад эргэж хараад шууд өөр рүү нь хайчаар хатгаж, идэвхитэй үйлдлээр биед нь гэмтэл учруулсан мэтээр тайлбарладаг.

Гэтэл уг үйл баримт болох үед хажууд нь байсан, харсан байх боломжтой цор ганц гэрч *******ын мэдүүлэгт *******ыг *******ын биед халдаж, гэмтэл учруулсан болохыг хараагүй, харин ******* *******ын биед гэмтэл учруулсан байх боломжтой, магадгүй гэдэг хийсвэр бодлоор мэдүүлж ирсэн нь хавтас хэрэгт нэгэнт бэхжүүлэгдсэн.

*******ын үйлдэл болон *******т учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой талаар миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргаагүй, харин *******ын үйлдэлд субьектив санаа зорилгыг эргэлзээгүй зөв тодорхойлоход ач холбогдол өгөх шаардлагатай талаар анхан шатны шүүхийн шатанд маргаж мэтгэлцсэн болно. Өөрөөр хэлбэл гэм буруугийн хэлбэрийг анхаарч үзэх шаардлагатай.

*******ын үйлдлийн тухайд гэм буруугийн санаатай хэлбэрийг тодорхойлоход хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдохгүй, харин тэрээр учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал байсныг анхаарах ёстой байсан.

Энэ тохиолдолд буюу тухайн хэрэгт холбогдсон хүний сэтгэхүйн байдал, үйлдлийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, гол нотлох баримтууд нь харилцан эсрэг чиглэгдсэн үед сэжигтэн. яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан гэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэргийн талаар  юу болсныг би өөрөө ч мэдээгүй. Над дээр ******* хүрч ирээд  хэрүүл маргаан үүсгэж барьцалдаж ноцолдсон тухайн үед гэмтэл үүссэн байсан.  Үүнийг дараа нь мэдсэн. Тэр үед бүх асуудлыг харж байсан  ыг гэрчээр асуух хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Гэрч *******ын хувьд яг юу болсныг хараагүй байх боломжтой.  Би *******ыг ирэх үед машин янзлаад резин хайчлаад гартаа хайч барьсан байсан.  ******* ирэх үдээ намайг хэл амаар доромжлон барьцалдах үед  хатгагдсан байх гэж би бодож байна.   Ер нь энэ хэрэгт холбоотойгоор гэрч , , *******, Ц.-******* *******ын эхнэр нарыг асуулгах хүсэлт гаргасан ч өмгөөлөгч хүлээн аваагүй. *******ын  мэдүүлэг эхнээсээ  аваад л худал байсан. Өмгөөлөгч Гансүхээс татгалзаж өөр өмгөөлөгчтэй оролцож байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн материалтай танилцаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь заалтад зааснаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж заасан. Үүнд гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэсэн эдгээр зүйлүүдийг хэрэг бүртгэл мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой гэж заасан.  Нотолбол зохих байдлыг прокурор, мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргасан боловч нотлоогүй. Асуулт хариулт явагдахад өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч хохирогчоос асуулт асууна. Юу гэхээр тухайн гэмт хэрэг гарсан өдөр *******, ******* нар согтуу байсан. Машинтай очсон бид 3-аас өөр хүн байгаагүй. Хэн машин барьж явсан бэ. хэн хэн очсон бэ. хэрэв *******, ******* нарын аль нэг нь согтуугаар жолоо барьсан бол энэ асуудал яригдах ёстой байсан. Гэм буруугийн хувьд гэм буруугийн хэлбэрийг зөв зүйтэй тогтоогоогүй. Хайчаар хатгасан гэдгийг хэн яаж хатгасан талаар, мөн хайчаар ямар байдлаар хатгасан гэдгийг хэн ч тогтоогоогүй. Анхнаасаа маргаж мэтгэлцээгүй. Өмнөх шүүх хуралдаанд хайчаар хатгасан асуудал дээр маргаагүй. Гол нь хайчаар хатгахдаа гэм буруугийн ямар хэлбэрээр хатгасан бэ гэдэг асуудал тогтоогдоогүй. Энэ нь тогтоогдоогүй нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан байхад нь анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нь урьдын үл ойлголцол харилцааны улмаас хохирогчийг хайчаар хатгасан. Хайчаар хатгасны дараа дахин түүн рүү дайрсныг ******* салгасан. Улмаар гэмт хэргийн үйлдлээ үргэлжлүүлэх зорилгоор машины тэвшин дээр  сууж байсан *******ыг шүдэнзний ар гэх нэртэй газарт аваачсан зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирол хор уршгийг мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдсэн санаатай хэлбэрийг агуулж байна гэдэг. Шууд хайчаар хатгасан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дүгнэсэн. Тэгтэл шүүгдэгч санаатай байдлаар хатгасан уу санамсар болгоомжгүй байсан уу гэдгийг хавтаст хэрэгт бусад байдлаар огт тогтоогоогүй. Бусад байдлаар тогтоох гэдгийг юу гэж хэлэх гээд байна гэхээр тухайн хэрэг гарсан өдөр *******, ******* нар нь *******ын эхнэр ын дүү 4-лээ *******ын байсан газар, *******ын дүүгийн машинаар *******ын гуйлтаар очсон. Ингээд гэмт хэрэг гарахад ******* наана нь бие засах гээд байж байсан. эрүүл байсан. тухайн үед ямар үйл явцын улмаас ******* хайчаар хатгагдсан гэдгийг тун тодорхой харсан байсан. Тэгээд орилж хашгарсны улмаас ******* ирж энэ хоёрыг салгасан үйл явдал болсон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь эргэлзээтэй. Бүрэн дүүрэн шалгагдаагүй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдэх гэсэн зарчим байдаг. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар санаатай үйлдлийн улмаас хүнд хор уршиг учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байсан учраас нэгэнт хүнд хор уршгийг учруулсан дээрээ маргаж мэтгэлцэхгүй байсан учраас 11.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой гэж тайлбарлаж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын тайлбар болон давж заалдах гомдлыг мэдлээ. Энэ хэрэг санаатай үйлдэгдсэн хэрэг. *******ын хувьд тухайн хэргээ ямар нэгэн байдлаар даамжруулах, аргагүй хамгаалалт болгох гэж янз бүрийн аргаар үзэж, гэрч байсан *******ыг төрсөн өдрөөр нь далимдуулж, архидуулж аптерк барьсан гэдэг энэ асуудлуудыг зохисгүй үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн өдөр гэх эмэгтэй олон улсын худалдааны төв рүү явсан.  *******, ******* хоёрын хувьд *******ын  байгаа газар луу хашаагаар орох гээд явж байхдаа ******* бие засах гээд үлдсэн. Тэгээд ортол цустай хутгалдсан байдалтай гарч ирсэн талаар ******* эхний мэдүүлэгтээ гэрчилсэн байдаг. Нүүрэлдүүлэн байцаалт авсан мэдүүлэгтээ үйл явдлыг тодорхой ярьж гагцхүү аптерк гэж ярьсан боловч яг ямар зүстэй, ямар хэлбэртэй байсныг тодорхой хэмжээгээр өгч чаддаггүй. Хайчны хувьд тодорхой хэлсэн байдаг. Энэ бол санаатай хэрэг. Болгоомжгүй үйлдсэн хэрэг биш. Сайн уу гэхэд нь цаашаа харж зогсчихоод эргэж харж хайраар хатгасан нь тогтоогдсон.

Болгоомжгүй гэдэг маань шал өөр ойлголт. Тодорхой хэмжээнд юм хийж байгаад хайчаа өөр газар тавих гэж байгаад шидчихсэн ч юм уу,  тэр хүнийг оночихсон ч юм уу шал өөр хэрэг юм. Биед зэвсгийн чанартай зүйлээр халдах нь энэ хүнд гэмтэл учир нь гэдгийг мэдэж байсан учир санаатайгаар үйлдсэн учир зүйлчлэлийг ямар нэгэн байдлаар өөрчлөх боломж байхгүй. Энэ хэргийн үйл явцаас болоод энэ хүний амь насаа алдах бүрэн боломжтой байсан ба эмнэлгийн тусламж хурдан авсны улмаас амьд сэрүүн сууж байна. Чи надад тодорхой хэмжээгээр гэмтэл учруулчихлаа намайг эмнэлэгт хүргээд өг гэж хэлэхэд чи буугаад өөрөө алхаад яв. Би чиний такси биш гэж хэлээд хээр үлдээчихсэн нь тогтоогдчихсон. Энэ нь болгоомжгүй байсан бол найз нь чамайг эмнэлэг явах уу гэсэн санаа гаргах ёстой байсан. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  

Шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд хангалттай хийгдсэн. Нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон учир уг хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тухайн гэмт хэрэг  болсон цаг хугацаанд шүүгдэгч хохирогч гэрч 3 байсан. Гэрч нь шүүгдэгч нь *******ын бие рүү хайчаар  хатгасныг хараагүй. Шүүгдэгчийн гарт хайч байсныг харсан гэрч байдаг. Хэрэгт ******* гэрчээр хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн. Яллагдагчаар татагдсаны дараа гэдэг нэрийг оруулж ирсэн байдаг. Тухайн газар байгаагүй, тухайн үйл баримтыг хараагүй хүнийг гэрчээр асуулгана гэдэг нь боломжгүй. Гэрч гэдэг хүн тухайн үйл баримтыг харсан хүнийг хэлдэг. нь гэрч гэх субъектэд заагдсан этгээд биш байсан учир яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг тогтоосон байдаг. Шүүгдэгчийн хувьд зэвсгийн чанартай зүйл буюу хайчаар халдаж бусдад хүнд гэмтэл учруулсан. Хайчийг хэрэглэхдээ яаж, хаана, ямар байдлаар халдсан нь чухал биш. Хамгийн гол нь тухайн хайчаар халдсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Хайчаар хохирогчийн биед гэмтэл учруулсан байдал тогтоогдсон. Өмгөөлөгч ярихдаа яаж, ямар байдлаар хатгасныг тогтоогоогүй байна гэж байна. Тухайн хохирогчийн биед хайчаар халдсан нь тогтоогдсон. Харин яаж хэрхэн хатгасан нь хэргийн үйл баримт болон зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй. Тийч учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний  өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******ад холбогдох эрүүгийн дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэрт өөрийн танил болох *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж цээжин тус газар  хайчаар хатгасны улмаас  хохирогчийн биед хүнд зэргийн хохирол учирсан болох нь:

хохирогч *******ын “... багийн найз *******ын очоод хамт 2.5 литрийн пиво уусан тэгээд найз ******* руу залгахад байгаа газраа хэлсэн. *******ын хамт  очиход ******* цаашаа хараад гар утсаар яриад зогсож байсан араас нь “хөөе юу байна” гэж хэлэх зуур  эргэж хараад баруун гартаа барьж байсан хайчаар  миний зүүн суганы  ар хэсэг рүү хатгачихсан... “Чи намайг хатгачихлаа шүү дээ” гэхэд тоогоогүй... *******ын хамт эмнэлэг очсон эмч үзээд “цээжний хөндий нэвтэрсэн байна” гэж хэлсэн... гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

гэрч *******ын”... ******* манайд ирсэн. Бид хоёр пиво уусан... ******* миний утсаар ******* руу яриад “Пизда минь чи хүний амьдралд най болох болоогүй юу?” гээд  ярилцаад байсан..  *******ын байгаа газар очоод би бие засахаар явсан...тэгээд ******* ******* хоёр дээр очиход бие биенийгээ заамдчихсан ******* гартаа цагаан төмөр хайч  барьчихсан байсан...”  гэсэн мэдүүлэг,

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн яаралтай  тусламжийн 2271 дугаартай  магадлагаа,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2023 оны 06 сарын 02-ны өдрийн  217 дугаартай “*******ын  биед цээжний  хөндийд нэвтэр сэн ил шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд  үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт  /хх 40/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэл ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч *******  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч *******ын  хайчийг  зэвсгийн чанартайгаар ашиглаж, *******ын  цээж, гаран тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч “...*******ын үйлдлийн тухайд гэм буруугийн санаатай хэлбэрийг тодорхойлоход хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдохгүй, харин тэрээр учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал байсныг анхаараагүй, хэрэгт авагдсан баримтууд нь харилцан зөрүүтэй  байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай  байдлаар шийдвэрлүүлэх ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь хохирогчийн биед гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн үйл баримтаар хохирогч ******* нь шүүгдэгчийг эхнэртэйгээ харддаг, энэ агуулгаараа согтсон үедээ очиж уулзахаар утсаар хэлсэн байх ба ******* нь хохирогчийг ирэх үед машин засаж байхдаа хэрэглэж байсан хайчийг гартаа барьсан үед хохирогч ******* нь урьдын таарамжгүй харьцааныхаа талаар маргалдан барьцалдах үедээ хохирогчийн биед гэмтэл учруулсан болох нь тухайн үед байсан гэрч *******ын “... бие засчихаад ******* ******* 2 луу очиход  тэр хоёр бие биенийгээ заамдчихсан байсан... гэнэт хоорондоо зодолдсон би дундуур нь орж салгасан... *******гийн гарт хайч байсан... тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч *******ын “... хашаанд ороход ******* цаашаа хараад утсаар яриад зогсож байсан ... хөөе гээд араас дуудтал эргэж хараад гартаа барьсан хайчаар шууд хатгасан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******ын “...машин засаж байсан... гаднаас ******* “гаднаас намайг хараад “лалар  минь” гэж хэлээд түлхсэн. Тэгээд дургүй хүрээд барьцалдаад авсан.. гэтэл гаднаас ******* орж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг, гэрч хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг баримтаар  тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчийг маргаан үүсгэхээр ирж байгааг урьдчилан мэдсэн  бөгөөд хохирогчийн маргаан үүсгэсэн үйлдлийн улмаас бие биенийхээ эрх чөлөөнд халдаж  барьцалдах явцдаа шүүгдэгч нь гарт байсан хайчаар хохирогчийг хатгасан нь түүнд хохирол учруулах боломжтой гэдгийг тэрээр ухамсарлаж ойлгох байсан боловч тухайн үйлдлийг хийж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.

Ийнхүү хохирогчид гэмтэл учруулахдаа шүүгдэгч нь шууд бус санаатай үйлдлээр учруулсан гэж үзэхээр байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН