| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01057/И |
| Дугаар | 193/ШШ2025/00729 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 193/ШШ2025/00729
| 2025 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 193/ШШ2025/00729 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, ******* оршин суух, /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,026,050.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.... ******* нь харилцагч Д. цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүний зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2010120932 дугаартай зээлийн гэрээ байгуулан 23,190,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 5,297,250 төгрөгийг төлсөн. *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж холбогдож байсан боловч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 19,598,000 төгрөг, зээлийн хүү 1,404,188.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,861.97 төгрөг нийт 21,026,050.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...******* ХК, нөгөө талаас Д. бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 21,026,050.53 төгрөгийг 15 хувааж, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,401,746.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,026,050.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Д. нь 21,026,050.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,401,736 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,401,746.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 201/613 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Д.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,026,050.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Д.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,026,050.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,401,736 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,401,746.53 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,080 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 131,540 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 131,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА